Эмч нарын буруугаас арван сар хүлээсэн үр нь хорвоод мэндэлж чадалгүй эхийнхээ хэвлийд эндэж, эхнэр нь насан туршийн өвчтэй болж, дахин хүүхэд төрүүлэх нь эргэлзээтэй болсон талаар нэгэн залуу бидэнд хандсан юм. Түүнийг Г.Баттөгс гэдэг. Тэрбээр болсон явдлын талаар ийн ярилаа.
-Төрөх эмнэлгийн эмч нарын буруугаас болж танай гэр бүл хохироод байгаа гэсэн. Болсон явдлыг товч яриач?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ны өдөр эхнэр маань төрөхөөр өвдөж харяаллын дагуу Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлэгт очсон. Ерөнхий жижүүр эмч Ганболд гэх хүн байсан боловч тэр үед ажил дээрээ байгаагүй. Тэгээд Даваацэцэг гэх эмч үзээд Мезопростал гэх эмийг өгчихөөд ажлаасаа буугаад явчихсан. Үүрээр өвдөөд ирсэн эхнэрийг маань 09:20 цаг хүртэл хэн ч дахиж үзээгүй. Ингээд арай гэж Мэндбаяр гэх эмч дахин үзчихээд “Төрөх болоогүй байна. Ураг хэвийн байна. Санаа зоволтгүй” гэж хэлчихээд яваад өгсөн байгаа юм. Дахин 11:00 цагийн үед үзлэг хийгээд Екштоунек гэдэг тариаг дуслаар залгачихаад яваад өгсөн гэсэн. Мэндбаяр гэх эмч тэр өдөр семинарт сууна гээд Мөнхцэцэг гэх эмчид эхнэрийг маань хариуцуулаад явсан байсан. Бид эмч нарт юу ч хэлээгүй төрөхийг нь хүлээгээд доод давхрын хүлээлгийн өрөөнд суугаад байсан. Тэгтэл удалгүй энхэр залгаад байдал эвгүйтээд байгааг утсаар хэлсэн. Ураг нь огт хөдөлгөөнгүй болсон юм шиг байна гээд байсан. Даваахүү гэдэг нэлээн олон жил ажиллаж байгаа эх баригч үзлэг хийлгээд “Ураг хэвийн зүгээр байна” гэж хэлсэн. Ингээд дахиад ээлж солигдсон юм. Ерөнхий жижүүр эмчээр Гэрэлмаа эмч гарч байсан. Тэгээд эхнэрийг маань төрүүлэхээр оролдож эхэлсэн. Тэгэхдээ гурван ч удаа вакум тавьсан юм билээ. Энэ нь толгойноос нь соруулж гаргадаг арга гэсэн. Вакум тавьж байхдаа Гэрэлмаа эмч хярзанг зүссэн бөгөөд ингэж зүсэхдээ хэт гүнзгий зүсээд анус (хошного)-ны булчинг гэмтээсэн. Бүр шулуун гэдэс рүү нь нэвт хатгасан байна лээ. Арай гэж хоёр яс салгахад хүүхэд нь амьгүй төрсөн юм билээ. Эхнэр маань цус алдаад бөөн юм болсон.
-Энэ тухайгаа эмч нар юу гэж тайлбарлаж байсан бэ?
-Юу ч хэлээгүй. Ер нь төрөх эмнэлгийн эмч нар ядарсан нэгэнд огт анхаарал хандуулахгүй танил талынхаа хүмүүсийг анхаардаг юм билээ. Хэрэв тухайн үед эмч нарт мөнгө өгчихсөн бол анхаарал хандуулж, хийсвэр хийчих байсан гэж боддог. Төрөх эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн бүр л эмч нарт мөнгө өгч байгаа харагддаг. Бүр манай эхнэртэй хамт өвдөөд ирсэн нэг эмэгтэй нэг эмчийн танил гээд дөнгөж орж ирээд төрчихсөн байсан.
-Энэ талаар холбогдох газруудад мэдэгдсэн үү?
-III төрөх эмнэлгийн эмч Гэрэлмааг энэ хэргийн гол буруутан гэж үзээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар шалгуулсан. Тус газар Гэрэлмаа эмчийн буруу гэдгийг шалгалтаар тогтоогоод арга хэмжээ авсан байна лээ. Эрүүл мэндийн яаманд бас гомдол гаргасан. Мөн л Гэрэлмаа эмчийн буруу гэж үзээд захиргааны арга хэмжээ авсан юм билээ.
-Эхнэрийн чинь биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Эхнэрийн шулуун гэдэсний амсар булчин нь барихгүй шууд л өөрийн мэдэлгүй өтгөн нь гарчихдаг болсон. Монголын нэртэй гэсэн эмч, эмнэлэг бүхэнд хандсан. Бараг хоёр сая төгрөг гаргаад байгаа. Ирэх дөрвөн сард булчин сэргээх мэс засал хийлгэнэ. Гэхдээ эргээд хэвийн байдалдаа орох магадлал бага юм билээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 04, 2012 1:34:46 pm )
UGAASAA MANAI MONGOLIIN EMEGTEICHUUDIIN EMCH NAR AIMSHIGIIN ALUURCHID SHUU DEE,TEDEND HUNII BIYE OVDOH YU CH BISH,URAGAA ULDEEH GEED BUHII L CHADLAARAA GUISAN CH OLIGTOIHON UZEED TOGTOOH TARIA CH HIIGEED OGCHIHGUI HUND SURTAL GARGAAD YAVAAD OGDOGSHDEE DARAA NI TER EMEGTEI ZULBAHAD NI TOOSON CH UGUI UHAJ TONHOJ TSEVERELCHIHEED L EHRUU NI BURUUG NI CHIHEED L SUUJ BAIDAG HOGIIN HARIUTSLAGGUI ALHAIJ ANGAISAN YAMARCH EMCH HUNII SETGEL ZURHGUI HOGIIN NOVSHNUUD,AJILAA HIIJ HARIUTSLAGATAI HANDDAGGUI NOVSHIIN EMCH NAR UHEJ DALD OROOSOI
-
Anonymous (March 04, 2012 1:47:22 pm )
HUVIIN EMEGTEICHUUDIIN EMCH NAR MONGO ORLOGOO BODOOD HEVIIN JIREMSEN EEJUUDIIG YU GEDEG GEECH,SAVNII GADUURH JIREMSLELT,OSOLTGUI JIREMSLELT,KISTA URGASAN BAINA ENE TER GEJ HUDALAA HELEED ABORT HURDAN HIILGEHGUI BOL TSUS ALDANA AMI NASAND CHIN AYULTAI ENE TER GEED HOORHII EMEGTEICHUUDIIG AILGAAD L UHAAD TSEVERLEED HAYCHIHNA,DARAA NI TEDNII HIISEN HAR GAIGAAR ONOO EMEGTEICHUUD NI DAHIN HEZEE CH JIREMSEN BOLOHGUIGEER HOHIROOD ULDDEG GEED L BOD,HOORONDOO ONOODOR ORLOGO MUU BAINA MANAIHRUU ILUU DUTUU TEDEN TSAAS BAIVAL YAVUULCHAARAI GEED L(abort hiilgeh emegtei)ene bol bidnii ergen toirond baigaa huuhediin aluurchidtai huviin emegteichuud emneleguudiin bodit torh,UUNIIG TSEGTSLEH TSAG BOLSOON ODOO
2 Comments