antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2012 7 comments

Ц.Шаравдоржийн гэргий “Гандирс”-ын Ц.Эрдэнэчулууны барьцааны барилгуудыг “Хадгаламж” банк өрөндөө зарж эхэллээ

нийтлэсэн Admin

Бизнесийн ашиг гэхээсээ илүү сэтгэлийн дуудлага, нийгмийн ашгаа харж барилга барьдаг гэж ярьдаг “Гандирс” компаний ерөнхий захирал Ц.Эрдэнэчулууныг экс гишүүн УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эхнэр гэдгийг олон нийт эртнээс мэдэх болсон. Учир нь нэрнээсээ авахуулаад гоёлчилж чамирхах нь илүүтэй тус компаний хотын төвд их дэлгүүрийн ард сүндэрлүүлсэн гоёмсог барилгыг нь казиногийн зориулалтаар баригдсан гэдгээс эхлээд ашиг сонирхлын үүдэлтэй хэл ам огт тасардаггүй.

Насаараа төрд алба хашсан экс гишүүн эхнэрийнхээ бизнест хуруу хумсаа хуйхлах шахам тус дэм болсоор байдаг ч эрхэлдэг бизнес шигээ амаргүй зан авиртай Ц.Эрдэнэчулуун хатагтай үгийг нь сонсохооргүй эрх дархтай гэгддэг. Уг нь Ц.Шаравдорж БХЯ-ны сайдаар ажиллаж байхдаа Хятадаас 20 сая юаны үнэ бүхий барилгын материал салбарынхаа ажилд авч, түүнээс нь “Гандирс” бизнестээ хөл болгон боссоныг өдгөө ч яамныхан ярьдаг.

90-ээд онд бага сага наймаанаас шангаа татаж байсан хатагтай Ц.Эрдэнэчулуун одоогийн бизнесээ төрийн ямар ч хамааралгүй хийдэг тухайгаа сайрхдаг. Яг үнэндээ төрийн өндөр алба хашиж яваа нөхрийнхөө нөмөр нөөлгөөр асуудалгүй ажлаа бүтээдгийг нь барилгын салбарт дарга даамлуудын хүнд сурталд аль муугаа үздэг бусад бизнесменүүд нь ярьдаг.

Өдгөө Солонгосчуудтай үй зайгүй түншлэн, гэрээр нь цаг үргэлж дайлуулж цайлуулах болсон Хангүг зочдын хөлд Ц. Шаравдорж даргых дарагдаастай байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 3 тэрбумын өртэйгээ мэдэгдэж байсан экс гишүүний гэргийн Хадгаламж банкин дахь өр зээл хэрээс хэтэрч барьцаанд    тавьсан хөрөнгийг нь зарж эхлээд байна.

“Гандирс” компаний Өмнөговь болон Дорноговь аймгуудад барьж ашиглалтанд оруулсан 6 давхар зочид буудлуудыг нь Хадгаламж банк өрөндөө ийнхүү борлуулж байна. “Хөгжлийг хөдөөнөөс эхэлье” нэртэй төслийн дор дээрх хоёр аймгаас гадна баруун аймгуудад үргэлжлүүлэн барилгууд барихаар төлөвлөөд байсан юм.

Барилгын бизнест нөхрийнхөө нөлөөгөөр хүчээ авч, ашиг орлогыг хүүдийлж байсан “Гандирс”-ын хатагтайг “Шунал нь ихдээд” гэх хүн ч олон байна. Сүүлийн үед өөрийгөө болон нөхрөө амаа олохгүй магтаж улс төр, нийгмийн амьдралд идэвхийлэх болсны учир ч зах сэжүүрээсээ цухуйж эхлэв.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 03, 2012 8:11:33 pm )

    turuus tursun terbumtanuudiig shalgaad uguuch

  • Anonymous (March 03, 2012 9:48:06 pm )

    umnugoi dakhi barilgad ajillaj baisan neg khunii amidral ene khunii uvaigyi zangaas bolj bertej suirsen bodit jishee bii dee.

  • Anonymous (March 03, 2012 11:04:19 pm )

    baliar avgai shde ed nariig tegeed medeed bg. bol shalgaj baridag gazar bdaggui yumuu?shorond ni hataaval taarna ed nariig. baliar idej uuj hanahgui muusain yumnuudiig ur huuhedtei ni tsumiig ni shorond hataaval taarna

  • Anonymous (March 04, 2012 10:02:05 am )

    ta bar bitgii ataarhaach yamar undeslelgui medeelel bna ene medeelel bichdeg humuus bas arai boditoi yum bichij baimaar yum

  • Anonymous (March 04, 2012 12:27:56 pm )

    ene yostoi butehgui avgai deeres ni Sharavdorj guai ene neg sonin huuhniig haa saigui dagaad l yabj bdiin yugaa hiinee
    Umnugoviin nutgiin zublul deer ch yabj bh shig humuus shoolood bna le shde ene huuhen ni ugaasa yostoi butehgui huuhen bna le shde arai 60 garsan Sharavaag zarj ideh geed bga yum bish bga da hehehe

  • Anonymous (March 05, 2012 2:08:22 pm )

    Ugaasaa l sanaataigar susan huuhen bna lee sht. Uvgun Sharavaa hulhiduulaad l . . huurhiiduu. Ene teneg huuhenm uuriiguu ih reklamdaj Setguul deer zuragaa taviad ongirsog zan n nasaara trud zutgesen nuhriinhuu ner hundiig Unagaj bgagaa medehgui l tenegleed l bayarhaaad j…… Huraasan mungu 1 l udur duusaj zaluu huuehn zoostoi So gagaj uvgun Sharavaa gantsaar uldeh bii deee

  • Anonymous (March 06, 2012 4:36:55 pm )

    muuhai humuus dee edniihen ur udmaaraa

antalya rent a car