antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2012 Comments are off

ЦЭГ-ын дарга асан С.Энхбат: Би амь насаа бодож байна, цааш ярихад хэцүү

нийтлэсэн admin

-Би шүүхэд гомдол гаргасан. Шүүх миний гомдлыг хүлээж аваад Засгийн газар хуулийн дагуу шийдвэр гаргасан эсэхийг шийдтэл миний оронд хүн томилох, уралдаан зарлах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд би даргын ажлаа хийнэ гэсэн үг. Миний гаргасан гомдлын дагуу шүүгч захирамжаа гаргаад Засгийн газар намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоосон. Засгийн газар шүүгчийн захирамжийг эсрэг гомдол гаргасныг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахиад гомдол гаргасан. Тэр гомдлыг нь өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд мөн хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үлдсэн. Тийм болохоор би даргын ажлаа хийгээд явж байна гэсэн үг.

-Засгийн газар таныг ямар үндэслэлээр ажлаас халсан юм бэ?

-Засгийн газрын тогтоолыг албан ёсоор хэн ч надад танилцуулаагүй байгаа. Миний ойлгож байгаагаар бол Ерөнхий сайд ядаж намайг дуудаад ажлаас чөлөөлж байгаа тухайгаа хэлэх ёстой. Албан ёсоор ч тэр, хүнлэг ёсоор ч тэр шүү дээ. Гэтэл ингэсэнгүй. Ингэдэггүй юм аа гэхэд ядаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дуудаад “Чамайг өвчтэй байхад ажлаас чөлөөлчихсөн шүү” гээд хэлчихмээр дээ. Ер нь өнөөдрийг хүртэл надад хэн ч ингэж хэлээгүй. Хамгийн анх энэ мэдээллийг сониноос л уншсан. Ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаас хойш гурав хоногийн дараа би гадаадаас ирсэн юм. Тэгээд нэлээд хөөцөлдөж байж ажлаас чөлөөлсөн тогтоолын хуулбарыг олж авсан. Тэр тогтоолд ямар шалтгаанаар чөлөөлж байгаагаа бичээгүй байсан. Хааны зарлиг шиг “Чамайг чөлөөллөө” гэсэн байна лээ.

-Цөмийн хаягдлыг Монголд булах нууц хэлэлцээ хийсэн байна гэдэг мэдээлэл шуугиан дэгдээсэн. Таныг ажлаас чөлөөлсөн нь үүнтэй холбоотой гэж ойлгож байгаа юу?

-Үүнийг маргаан болгосон бол тогтоолдоо бичих хэрэгтэй. Цөмийн хаягдлыг Монголд булах талаар би ямар нэгэн хэлэлцээр, яриа хөөрөө хийгээгүй шүү дээ. Хийсэн хүнийг нь л чөлөөлмөөр юм.

-Та хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа цөмийн хаягдлыг Монголд булах гэрээ хийсэн хүмүүс байгаа гэж хэлсэн. Шуугиан ид дэгдэж байх үед нь үүнийгээ яагаад хэлээгүй юм бэ?

-Хэлсэн шүү дээ. Тэр үед энэ үнэн шүү. Тийм зүйл болсон гэдгийг хэлсэн. Тэр байтугай Засгийн газарт албан бичиг явуулж байсан. Цөмийн хог хаягдал булах гэрээ хэлэлцээрийг асуудал хариуцсан байгууллага нь хийдэг юм. Гэтэл тэр байгууллагад нь мэдэгдэлгүйгээр хийсэн.

-Тэгэхээр таныг ажлаас чөлөөлсөн нь үүнтэй холбоогүй гэсэн үг үү?

-Өөр шалтгаан байхгүй болохоор үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байгаа. Ер нь мэдлэг боловсролтой хүнийг ажиллуулах сонирхолгүй болсон байна шүү дээ, энэ төр. Болж л өгвөл өөрсдийнх нь төлөө ажилладаг, юм мэддэггүй хүнийг ажиллуулах сонирхолтой болж.

-Та цөмийн хог хаягдлыг Монголд булах гэрээ байгуулсан хүмүүсийг мэдэж байгаа юм бол нэрсийг нь нийтэд зарлаж болохгүй юм уу. Ингэснээр таныг Цөмийн энергийн газрын дарга гэдгээр хүлээн зөвшөөрөх ч юм билүү?

-Цөмийн энергийн салбар бол улс төрөөс хол байх ёстой. Цөмийн энергийн газрыг анх байгуулахдаа яам болгох саналыг Н.Энхбаяр гаргаж байсан юм. Тэгэхэд нь би яам болбол улс төртэй хутгалдана. Тийм учраас мэргэжлийн агентлаг байх ёстой гэж хэлж байлаа. Мэргэжлийн агентлаг байгуулсан ч гэсэн улстөржүүлчихлээ. Улстөржүүлж болдоггүй юмыг улстөржүүлээд байгаа юм бол одоо хамт улстөржүүлэхээс.

-Цөмийн хог хаягдлыг булах гэрээг Засгийн газрын гишүүд хийсэн гэсэн таны мэдэгдэл хэн нэгнээс хонзон авах гэсэн болчимгүй үг лав биш байх. Та тэр хүмүүсийг одоо нэрлэж болох уу?

-Үүнийг мэдэж байгаа хүмүүс надаас гадна байгаа шүү дээ. Хэлэлцээрт нь байлцсан хүмүүс ч байгаа. Тэд нар яагаад дуугүй байгаа юм бол гэдгийг бас бодох хэрэгтэй.

-Нийтийн дунд үүсээд байгаа хүлээлтийг арилгах, та өөрийнхөө байр суурийг эргүүлэн олж авах хамгийн зөв гарц нь тэр хүмүүсийг нэрлэх биш гэж үү?

-Мэдэхгүй юм даа.

-Та цаг нь ирэхээр тэр хүмүүсийг нэрлэнэ гэсэн. Магадгүй тэр болтол цөмийн хаягдлыг булаад эхлэх юм биш биз дээ. Хэрвээ тэгвэл та ард түмнээ хорлосноос ялгаагүй юм биш үү?

-Би ард түмнээ хорлож байна уу, цөмийн хаягдлыг оруулж ирэх гэж байгаа нь хорлож байна уу гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид хар, цагаан хоёрыг хольж ойлгодог болж. Явж явж өнөөдөр би хамгийн адгийн амьтан болчихоод байна. Манай агентлаг дээр аудит, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газраас хүмүүс ирчихсэн шалгалт хийж байна. Над дээр хэрэг үүсгэх гэж байгаа нь тэр шүү дээ. Магадгүй одоо намайг бариад явахыг ч үгүйсгэхгүй.

-Миний эсрэг зохион байгуулалттай ажил хийж байна гэж ойлгож байгаа юм бол тэдний эсрэг өөрийгөө хамгаалж нууц гээд байгаа тэр мэдээллээ дэлгэвэл яасан юм бэ?

-Би ийм заваан нийгэмд амьдарч байгаадаа харамсч байна. Төрийн алба хаах эрхгүй халагдсан хүнийг Ерөнхий сайд эрхийг нь сэргээж албан тушаалд томилж байна. Арай ч дээ. Миний оронд томилсон нөхөр өнгөрсөн арванхоёрдугаар сард бүтэн жилийн турш төрийн албанд ажиллах эрхгүйгээр халагдсан юм. Тэр хүн нь одоо намайг хэн ч биш, гудамжны энгийн нэг иргэн гэж үзэж байгаа. Уг нь миний шавь байгаа юм.

-Ийм хууль бус үйлдэл хийж байгааг нь мэдэж байгаа юм бол та хэдэн хүмүүсийн нэрийг хэлээд хариуцлага тооцуулах бодол алга уу?

-Хариуцлага тооцохгүй л дээ. Дээр нь би амь насаа бодож байна. Үүнээс цааш ярихад хэцүү шүү дээ.

-Гэрээ хийсэн хүмүүс таныг олон нийтэд зарлачих вий гэдгээс айж байгаа байх. Тэр хүмүүсийн талаар ярьснаас чинь хойш ямар танд нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Дуу хураагуураа унтраачихвал хэлнэ ээ. (Инээв)

-Тэгвэл та цаашдаа ямар алхам хийх вэ?

-Шүүхийн тогтоол гарна. Тэрийг л хүлээж байна.

-Цөмийн энергийн газрын хамт олон таныг ажлаас чөлөөлснийг яаж хүлээж авсан бэ?

-Хамт олон аль талд нь орохоо мэдэхгүй хэцүү байдалд байгаа. Гэхдээ тэд хүн учраас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлдгээр зарим нь миний оронд томилогдсон хүний бөгсийг нь долоогоод л гүйж байгаа. Зарим нь хэсэг нь эсэргүүцэж байгаа. Ажилчдаасаа Энхбат чамайг ажилд авсан уу гэж асууж байгаа гэсэн. Энэ агентлагийг чинь би байгуулсан байхгүй юу. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийг би бүгдийг нь ажилд авсан юм.

С.ШИЙЛЭГТӨМӨР /uls.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car