antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2017 5 comments

ХОНЬ БҮРЭН, ЧОНО ЦАТГАЛАН

нийтлэсэн Admin

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэлийн хувьд өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан. Түүнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм. Д.Гэрэл бол туршлагатай тагнуулч.

Түүнийг өчигдөр томилсны дараа Б.Хурц ч “…Д.Гэрэл бол туршлагатай хүн” гэж мэдэгдсэн байна. Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, зөвлөх консулын хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Тэрээр 2013 онд ТЕГ-ын даргын ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа “…“Намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар “…ТЕГ-ын дарга бол Монгол Улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан.

Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгсэн бэ. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байсан юм.

Энэ бүхний эцэст, дөрвөн жил гаруйн дараа Д.Гэрэл ТЕГ-таа эргэн ирлээ.

Өчигдөр болсон бас нэг томилгоо бол Засгийн газар Б.Хурцыг ТЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөн Б.Ганболдын оронд БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид ергөн мэдүүлэхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлж ярьж байсныг харахад Б.Хурц ч балрахаар дүр зураг харагдаж байсан. Ц.Нямдорж хэлэхдээ Б.Хурцыг тав хоногийн дотор чөлөөлнө гэсэн. Ингээд харахаар Ц.Нямдорж хэлсэндээ хүрч Б.Хурцыг чөлөөлсөн байгаа юм.

Гэтэл Б.Хурцын мэдэгдэл, Ц.Нямдоржийн хариулт бол маш ноцтой зүйл байсан гэдгийг эх сурвалжууд хэлж яриад байгаа. Тэр утгаараа Б.Хурц балрах юм байна гэж харагдаж байв. Б.Хурц балрах байтугай дэвшээд алга болох шиг боллоо.

Ингэхээр Ц.Нямдорж ялагдав уу, ялав уу гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.

Нөгөөтэйгүүр ТЕГ-ын даргын томилгоог хэн мэдчихэв гэдэг анхаарал татаж байгаа юм. Өмнөх жишгээр, бас хуулиараа бол Ерөнхий сайд мэдэх ёстой. Харин энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилоогүй нь тов тодорхой байгаа юм.

Тэгэхээр Д.Гэрэлийг томилсон хүн У.Хүрэлсүхийн цаана нуугдаад үлдэж байх шиг байна. Юутай ч Б.Хурц, бас Ц.Нямдорж хоёрын тухайд хонь бүрэн, чоно цатгалан томилгоо явагдчих шиг боллоо.

Зууны мэдээ
Б.Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • УМ МА НИ ПАД МИ ХУМ (November 02, 2017 11:08:13 am )

    ХҮРЭЛСҮХ ИЙМ АМАРХАН МИ ОВОГТОД БУУЖ ӨГӨХ БАЙСАН ГЭЖ БОДСОНГҮЙ.

  • Баадай (November 02, 2017 12:07:17 pm )

    Хүрэлсүх монголчуудаар яаж тоглодгоо харуулж чадлаа.Анх банк,дараа нь нам,сүүлд нь төр засгаар нь шоудаж бна.Энэ Хурцыг шалгах хэрэгтэй дээ.Бид ч харж суугаад л төрийнхээ ордонд өт үржүүлээд байх юм даа.

  • зочин (November 02, 2017 5:36:23 pm )

    энэ хурц гэдэг хүнд төр засаг ямар өртэй гээд дандаа дээш нь тавиад байгаа юм бэ хэнийн но ил гаргана гээд айгаад байгаа вм бэ өчөөн чадалтай элчин сайд хийчих хүн бна шүү дэ

  • ИРГЭН (November 02, 2017 8:08:16 pm )

    энэ ХҮРЭЛСҮХ 3 хонохгүй хөгөөн чирч бнадөө??? МАН угаасаа ямарч туйлбаргүй хөгшин залуугүй зөнсөн бнауу шуналдаа идэгдсэн бнауу бүр хэлэх ч үг алга???? ХУРДАН ОГЦОРУУЛЖ ДАРААГЫН ЗГ СОНГОЁ???? ӨӨР НАМ ШҮҮ???? МАН БҮР МӨСӨН НЯДАЛГААНД ЯВУУЛ????????????????????

  • Anonymous (November 02, 2017 9:47:39 pm )

    Iim erunkhiilugchtei iim tur zasagtai iim uls turchidtei iim hulgai luivaraar burdsen turiin albani novshnuudtai mongol orond tursunduu unkheeriin haramsaad amaa bariad unkheer gomdood booj ukhmer daanch de, etsiin arga bol khuvisgal khiil zam uldej baigaa bolwuu gej bodogdhiin yaanda mongoliin gazar shoroo ard tumen min yah wee bid yag yaah eostoi um bee??

antalya rent a car