
“Могул таун” хотхон нийт таван блок барилгаас бүрдэх бөгөөд үүнээс нэг блок нь л баригдаж дуусаагүй байна. Хотхоны зураг төслийг хийхдээ анхнаас нь дэд бүтцийг нь шийдвэрлээгүй юу, 2011 онд оршин суугчдадаа жилийн дараа төвийн шугамд холбоно хэмээн оруулсан ч өнөөг хүртэл халаалалтынхаа асуудлыг хоёр блок барилга халаах хүчин чадал бүхий уурын зуухаар шийдвэрлэж, усаа гүний худгаас татаж байна. Уурын зуух ачааллаа дийлэхгүй нь тодорхой, айл өрхийн дулаан 4-6 C0 байх болж. Хачирхалтай нь хэрэг ийм байхад Улсын комисс хүлээгээд авчихсан байх юм. Хотхоны иргэд даарч бээрэхийн эрхэнд цахилгаан халаалт хэрэглэж, сардаа цахилгааны төлбөрт 150-200 орчим мянган төгрөгийг төлж байна.
Угтаа бол “Могулскай” ХХК оршин суугчдаас байрных нь төлбөрийг 100 хувь авсан хэрнээ төвийн дулаанд холбогдох мөнгөн хөрөнгийг нь холбогдох байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд төлөөгүйн улмаас ийнхүү хохироход хүрсэн юм.
Мухардалд орсон энэхүү асуудлыг шийдвэрлэх шийдэл нь дан ганц ЦТП-г улсын өмчид хүлээн авах арга зам болжээ.

Мухардалд орсон энэхүү асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амь нас эрстэх, их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, шатах аюулаас нэн яаралтай сэргийлэх шийдэл нь дан ганц уг магистрал шугам, ЦТП-г улсын өмчид хүлээн авах зам болжээ.
Одоогоор 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа 1,7км, 300 мм голчтой дулааны хос шугам, 200 мм голчтой цэвэр усны хос шугам, 160квт 3ш насос, 10Мвт 3ш ялтаст дулааны солилцуур бүхий ЦТП буюу дулаан дамжуулах төвийг хөрөнгө оруулагчдын зүгээс улсад хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа аж.
Гагцхүү гүйцэтгэгч компаниудад төлж барагдуулах ёстой төлбөрийн үлдэгдэл 600 сая төгрөгийг шийдвэрлэснээр улс 3 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий шугам, инженерийн байгууламжийг өөрийн мэдэлд авах боломж бүрдэнэ. Ингэснээр дан ганц “Могул скай” хотхоны бус тухайн хороог бүхэлд нь хамруулж чадахуйц дулааны эх үүсвэртэй болно. Түүнчлэн агаарын бохирдолтойгоо тэмцэж ядаж буй нийслэлд нэг яндангийн утаа зогсох юм.
Энэ удаад хүйтний улирал эрт ирж буй учир “Могул скай” хотхоны өнөө маргаашийн тулгамдсан асуудал болоод буй дулааны тухайд нэн түрүүнд онцоллоо. Гэвч тус хотхонд дан ганц дулааны асуудал байгаа бус дээврээс дусаал гоождог, хана, цонхноос сийгдэг зэрэг барилгын чанартай холбоотой болон гэрээ, контракт, ордерын бичиг баримтын гээд маш олон зөрчил бий.
Төрийн төмөр нүүр гэгчийг харуулж, энэ мэт даварсан компаниудад хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь хүртэл цуцлах арга хэмжээг нэн даруй авч, ЦТП-ийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.