antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2017 6 comments

Их хотын зовлон

нийтлэсэн Admin

Төв цэвэрлэх байгууламж өнөөдрийн байдлаар хоногт 165-170 мянган куб метр бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна. Мөн арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс техникийн бохирдолтой ус ирдэг нь ачааллыг эрс нэмэгдүүлдэг аж. Тиймээс Туул гол руу нийлүүлдэг ус стандартын шаардлагаас 5-6 дахин их бохирдолтой байгааг мэргэжлийн байгууллага тогтоогоод байна. Газар дээрээ ийм нарийн тоо баримт, бэрхшээл байгаа хэдий ч нийслэлчүүд сүүлийн жилүүдэд үнэрээр нь уг байгууламжаа санадаг болсоор удаж байна. 1969 онд байгуулагдсан тус байгууламж ашиглалтын хугацаа болон техник, тоног төхөөрөмж, технологийн дутагдалтай байдлаас болоод өнөөгийн шаардлагыг хангах хүртэл ажиллаж чадахгүй, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа ч асуудлыг шийдвэрлэх хэмжээнд дорвитой ажил хийгдээгүй байсаар. Улаанбаатарчуудад Төв цэвэрлэх байгууламжаа шинээр барьж байгуулах, эсвэл технологийг шинэчлэн өргөтгөн засварлах гэсэн хоёр шийдэл бий.

Бид аль болох улсад ашигтайг нь сонгох ёстой ч хөрөнгө мөнгөний гачаалаас болж шинэчлэл нэрээр додомдсоор л иржээ. Гэтэл шинээр барьж байгуулахад хамгийн багадаа ойролцоогоор 350 сая ам.доллар шаардагдах тооцоо бий. Харин өргөтгөн шинэчлэх ажлыг дээрхээс гурав дахин бага өртгөөр хийх боломжтой гэсэн судалгаа байдаг. Гэхдээ байгууламжид хийсэн шинэчлэл бүр нүдээ олж байгаагүй бололтой. Хүчин чадал хүрэлцэхгүй, шинэчилсэн тоног төхөөрөмж нь хоорондоо таарахгүйгээс болж ашиглаж чадахгүй байгаа нь хөрөнгө үргүй урсах явдал ч гаргдаг байна.

Төв цэвэрлэх байгууламжийн дарга Ц.Болд “Тоног төхөөрөмж шинэчилж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэхдээ бодит байдалд зохицож ажилладаггүй. Энэ нь буруу сонголт хийснийг харуулж байгаа юм” хэмээн ярьж байжээ. Цэвэрлэх байгууламж нь хэвийн хэмжээнд ажиллаж байхдаа бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гол руу шахсанаар гол өөрийн урсгалаар хоёр хувийг цэвэрлэж дахин ундны ус болдог байна. Гэтэл ингэж ажиллах боломжгүйгээр барахгүй гамшгийн байдалд байгаа нь нийслэл даяар нэлхийх үнэрээсээ тодорхой.

Ус сувгийн удирдах газраас УИХ-ын Байнгын хороонд мэдээлснээр Бохирын усыг 75 хувийн бохирдолтойгоор Туул голд нийлүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг

Сонгинохайрхан дүүргийн 360 мянган хүн амын 70-80 мянга нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохирдсон агаараар амьсгалан амьдарч байна. Өмхий үнэр сүүлийн үед бүр дордсон. Цэвэрлэх байгууламжийн ойролцоо амьдардаг иргэдийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд байнга ирүүлдэг.

УИХ-ын гишүүн А.Сүхбат энэ тухай ярихдаа, “Бохирыг 25 хувьтай л цэвэрлэж байна гэсэн үг. Бүхэл хогийг нь авч үлдээд бусдыг нь Туул руу оруулчихаж байгаа хэрэг. Туул руу нийлж байгаа тунгаагуурын хоолойны усны зургийг би авсан. Хар хоормог Туул голд цутгаж байна лээ. Тийм байхад амьтай голтой амьтан байтугай юу ч тогтох аргагүй. Тэр ус урссаар зургаа, долоон км-ийн цаана Балж голтой нийлж байгаа. Тэнд нь Америкийн төслөөр орж ирсэн ус шүүдэг аппарат тавьсан байна лээ. Тэндхийн үйл ажиллагаа иймэрхүү дүр төрхтэй байна. Цэвэрлэх байгууламжийн анхан шатны дамжлага буюу том хог түүж авдаг хэсэгт гутлын түрий, бээлий, том хүний живх, цамц гээд юу л бол юу гарч ирж байгаа юм” гэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн дөрвөн саналыг ирүүлж, Канад, ОХУ, Япон, Монгол Улсын долоон удаагийн туршилтыг хийсэн. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарч буй үнэр тухайн цэгээс 14 километрийн бүсэд үнэртэж байгааг тогтоосон байна.

БОХААБХ-ны дарга Ц.Гарамжав

УИХ-ын гишүүд 2016 онд Япон улсад айлчлах үеэрээ Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцсан. Дэвшилтэт шийдэл бүхий тус технологийг Монголын нөхцөлд тохируулан ойрын үед Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих хүсэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

2.5 сая ам.доллараар ТЭЗҮ хийлгэнэ гэж юу байхав дээ. Хоногт 200 м3 ус цэвэршүүлэх ийм л байгууламж шүү дээ. Бохирын усыг 75 хувийн бохирдолтойгоор Туул голд нийлүүлж байна гэсэн. Бохирыг 25 хувьтай л цэвэрлэж байна гэсэн үг. Хар хоормог Туул голд цутгаж байна лээ. Тийм байхад амьтай голтой амьтан байтугай юу ч тогтох аргагүй. Цэвэрлэх байгууламжийн анхан шатны дамжлага буюу том хог түүж авдаг хэсэгт гутлын түрий, бээлий, том хүний живх, цамц гээд юу л бол юу гарч ирж байгаа юм.

Хотын захирагч асан Э.Бат-Үүл

Нийслэлээс зургаан тэрбум төгрөг гаргаад шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ хийлгэж байгаа. Гүйцэтгэгч талд өндөр технологи оруулж ирэх шаардлагыг тавиад байгаа. Жишээ нь бид Туркийн 300 сая долларын асуудлыг шийдчихсэн байгаа. Бас Францын Засгийн газар 80 сая евро зээлдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Манайд цэвэрлэх байгууламжаас үнэр гарсны дараа үнэрийг хэрхэн багасгах талаар санаа зовнидог. Гэтэл бусад орны туршлагаас харахад цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг гарсных нь дараа биш гарахаас нь өмнө дарах арга хэмжээг авдаг.

Бохирыг цэвэрлэх явцдаа үнэргүйжүүлэх техникийг хэрэглэдэг. Нэгэнт цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэрийг дарах арга байхгүй гэж хэлж болно. Багасгах саармагжуулах бодис хэрэглэж болох ч энэ нь их үнэтэй байдаг. АСЕМ-ын үеэр зочдын тав тухтай байдлыг хангахын тулд ийм аргыг хэрэглэсэн туршлагатай тухайгаа Төв цэвэрлэх байгууламжийн ажлын албаны дарга “Ийгл” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Цэвэрлэх биш угаартуулах болж хувираад буй байгууламжид өнгөрсөн хэд хэдэн удаагийн засвар шинэчлэл хийж хамгийн сүүлд гэхэд 2015 онд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ТЭЗҮ-ийг хийх тендер зарлаад, гүйцэтгэгчээ сонгочихсон, ажил хийгдэж байжээ. Гадаадын олон байгууллага энэ төслийг сонирхож, хамтран ажиллах санал ирүүлсний дундаас Франц улсын “Виолиа” компанийн саналыг хамгийн сайн хэмээн дүгнэж зургаан тэрбум төгрөг гаргаж энэхүү ТЭЗҮ-ийг хийлгэжээ.

1969 он

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 500 мянган хүн амтай нийслэлд зориулан ашиглалтад оруулж байв.

2004 оноос хойш

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах асуудлыг хөндөж ирлээ. Шинээр цэвэрлэх байгууламж барихад 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

2006-2010 онуудад

Испанийн Засгийн газраас МОН-2937 төслийн хүрээнд хоёр шатны төслийг хэрэгжүүлж, агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдийг шинэчилжээ. Бохир усыг хлороор халдваргүйжүүлж байсныг сайжруулан хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэх болсон.

2012 он

Төв цэвэрлэх байгууламжийн техникийн шинэчлэлийн ажлыг “Сант Хаан” компани хийсэн байна. Ингэснээр үйлдвэрүүдээс ирж байгаа бохирыг хоёр шугамаар авч, исэлдэж урвалд оруулахгүй болсон гэсэн байна.

2013 он

Төв цэвэрлэх байгууламжийн гүнийг цэвэршүүлэх картыг дахин ашиглаж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 85 тэрбум төгрөгийн төсвийг нь батлуулсан байдаг. Мөн Усны тухай шинэ хуульд ус бохирдуулсны төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагад ноогдуулахаар болжээ.

2015 он

Улсын төсвийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах” 8,1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж байв.

2015 он

320 сая ам.долларын өртгөөр улсын төсөв, зээл тусламжаар шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөсөн. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ТЭЗҮ-ийг хийх тендер зарлаж Франц улсын “Виолиа” компаниар 6 тэрбум төгрөгөөр ТЭЗҮ-ийг хийлгэжээ. Шинээр цэвэрлэх байгууламж барихад 5-6 жил шаардлагатай. Харин тэрхүү байгууламжаа барих 50 га газрыг 2015 онд нийслэлийн удирдлагууд “бэлдсэн” байна.

Эх сурвалж: Eagle.mn  С.Осоржав 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • KKKK (October 06, 2017 11:16:25 am )

    ямар юмных нь их хот байхав дээ, ганцхан сая хүн амтай жижиг хот шүү дээ, 10-20 сая хүнтэй том хотуудтай зүйрлэх юм биш … даанч удирдаж байгаа хүмүүсийнх нь арчаагүй байдал хирээсээ хэтэрчихсэн болоод л ингэж 21-р зуунд хүртэл баас шээстэйгээ холилдоод сууж бна даа

  • Zochin unuree (October 06, 2017 2:45:26 pm )

    Baas sheesee unerteed suuj baih ni saihan uchir ene ymig arilgah hun alga daa

  • Zochin unuree (October 06, 2017 2:46:01 pm )

    Umhiid durtai mongolchuud aa gej

  • монгол (October 06, 2017 5:09:13 pm )

    Хуучин социализмын үед үйлдвэрүүд байсан улаанбаатарын БУ хэсэгт газрыг амрааж, хөрсжүүлж мод тарьж цэцэрлэг байгуулах нь зөв шүү, хиймэл усан сан хийх хэрэгтэй. Энэ чинь Туул болон дунд голын яг дунд буюу гүний усны давхаргын яг дээр хамгийн ойрхон байдаг. Байнга гүний ус руу нэвчдэг гэсэн үг… . Хотын шийдвэр гаргадаг хүмүүс дотор байгаль, ус, экологийн хүмүүс байдаггүй учраас юм мэдэхгүй, газарыг дандаа аж ахуйн зориулалтай өгсөн байх юм. Нөгөөдүүл нь хашаад, доошоо ухаж улаан шороогоор нь эргүүлэх эсвэл том тэрэгний зогсоол, аж ахуйн хашаанууд байдлаар их ашиглах юм

  • Zochin unuree (October 08, 2017 6:16:17 pm )

    Bat uul l arilgah baihaa umhii uneriig elbegdorjtoi niileed busad ni chadahdui dee

  • Zochin unuree (October 08, 2017 6:20:20 pm )

    Frantsin biolagaar hiilgebel yas frantsuud yas tootsood ideh !mungu gargaj abch chadahgui bolohooroo ingej luu unjaad baigaa ymaa gej erdemted yariad baigaa ni unen baihaa

antalya rent a car