antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 1 comment

2018 онд “Фэйсбүүк”-ийг хаана хэмээн ОХУ анхааруулсан байна

нийтлэсэн Admin
МОСКВА. /Анадолу/. Хэрэв  “Фэйсбүүк” компанийн зүгээс мэдээллийг ОХУ-д хадгалахыг зөвшөөрөхгүй бол дараа жилээс эхлэн тус улсад “Фэйсбүүк” нийгмийн цахим сүлжээг хаах болно гэж ОХУ-ын эрх баригчид анхааруулсан тухай “Анадолу” агентлаг мэдээлэв.
Оросын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд орос иргэдийн хувийн мэдээллийг зөвхөн тус улсад байрлах сервер дээр хадгална гэж заасан хуулийг “Фэйсбүүк” компани даган мөрдөх ёстой гэж ОХУ-ын харилцаа холбооны агентлаг болох “Роскомнадзор” байгууллагын дарга Александр Заров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Энэхүү хууль нь Оросын тагнуулын байгууллагыг компаниудад нэвтрэх үүд хаалгыг нээж өгч байна гэж зарим цахим орчны аюулгүй байдлын судлаачид үзэж байна.
Гэхдээ “Алибаба”, “Альфабет”, “иБэй” гэх мэт технологийн олон том компани уг хуулийг даган мөрдөж байгаа юм. Харин “Фэйсбүүк”, “Твиттер” гэх мэт компаниуд хуулийг дагаж мөрдөхгүй байгаа ажээ.
Дээрх мэдэгдлийг хийсний дараа “Твиттер” компани 2018 оны дунд үеэс эхлэн уг хуулийг даган мөрдөхийг зөвшөөрсөн гэж А.Заров хэлсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард уг хуулийг мөрдөөгүй гэдэг шалтгаанаар “Майкрософт” компанийн эзэмшдэг бизнес сүлжээ “Линкедин” цахим сүлжээнд ОХУ-аас нэвтрэх эрхийг хаасан байна.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 28, 2017 5:31:57 pm )

    Манайх ч бас хаахгүй бол хүүхдүүд цахим гадуурхал эрүүл мэндийн доройтол элдэв балиар юманд өртөөд эхэлчихлээ

antalya rent a car