antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 18 comments

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ирэх даваа гаригт томилно

нийтлэсэн Admin

МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшүүлсэн.

Ингэснээр түүнийг ирэх сарын 2-нд буюу намрын чуулганы эхний өдөр батламжлах юм. Гэхдээ эхлээд МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг томилуулах талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барина.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Дараагийн Засгийн газраа бүрдүүлэхэд ямар зарчим баримталж ажиллах, сайд нарыг ямар шалгуураар сонгох гэх мэт олон зүйл дээр бүлгийн гишүүд санал солилцлоо. МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна. Улмаар намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайдаа батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газраа бүрдүүлье гэсэн шийдэлд хүрсэн” хэмээн мэдээлэл хийж байсан билээ.

Тэгэхээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ирэх даваа гаригт батламжлах аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • зочин (September 27, 2017 10:55:54 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…

  • зочин (September 27, 2017 10:56:09 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 27, 2017 10:56:32 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • зочин (September 27, 2017 10:57:00 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !

  • зочин (September 27, 2017 10:57:15 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • зочин (September 27, 2017 10:57:39 am )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (September 27, 2017 10:58:25 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…!!!

  • зочин (September 27, 2017 10:59:13 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • зочин (September 27, 2017 10:59:39 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/!!!

  • зочин (September 27, 2017 11:00:16 am )

    Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дор хүрмүй, эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй. /Күнз/

  • зочин (September 27, 2017 11:00:41 am )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 27, 2017 11:01:12 am )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • зочин (September 27, 2017 11:01:39 am )

    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад удирдаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.

  • зззозочин оззочинчинчининзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (September 27, 2017 12:08:12 pm )

    Дандаа муугаар битхий ярьж бай аавууд ахмадууд зөндөө удирдлаа чадахгүй л байгаа шүү дээ чадаж байсан бол аавынхаа үгэнд ордог л биздээ

  • Anonymous (September 27, 2017 12:38:03 pm )

    Хаянхярваа хэлсэн үгээ мартсан биз дээ.

  • зочин (September 27, 2017 1:15:10 pm )

    Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.

  • зочин (September 27, 2017 1:44:09 pm )

    Сайханбилэг Алтанхуягийнхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг, одоо Хүрэлсүх Эрдэнэбатынхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг. Энэ Монгол улсад хууль цааз, шүүх засаглал, шурарга ёс, ёс суртахуун гэж байна уу???

  • зочин (September 27, 2017 1:44:32 pm )

    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?!

antalya rent a car