antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 Comments are off

Эрдэнэзуу хийдээс алдагдсан үнэт бүтээлүүд хятадуудын гарт орсон нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

Эрдэнэзуу хийдэд сан хөмрөгчөөр ажиллаж байсан О.Баяраа нарын хэд хэдэн хүмүүсийг Өндөр гэгээний урласан гурван бүтээлийг хулгайлсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газар хэрэг үүсгэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2008 онд тус хийдэд шалгалт хийх үедээ дээрх бүтээлүүдийг улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан байдаг. Гэвч өнгөрсөн онд тус газраас Эрдэнэзуугийн хийдэд дахин хийсэн шалгалтаар дөрвөн хосгүй үнэт эдлэл, 17 шармал бурхан алга болсон нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэзуу хийдэд сан хөмрөгчөөр ажиллаж байсан О.Баярааг Эрүүгийн цагдаагийн газрынхан уг хэрэгт холбогдуулан шалгахад тэрбээр үнэд бүтээлийг нутгийнхаа “Тансаг” нэртэй шашины дэлгүүрийн эзэн С.Энхтайванд худалдсан байсан нь илэрсэн. Харин С.Энхтайван нь өмнөд хөршийн иргэн Л-д зарсан болох нь мөрдөн байцаалтын явцат тогтоогдсон байна. Цагдаагийн ажилтнууд Хятад улсын иргэн Л-ийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч одоогоор сураг нь гаргаагүй аж. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

П.Дөлгөөн

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car