antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2017 Comments are off

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

нийтлэсэн Admin

enhiig sahiulagchӨнөөдөр БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон эх орондоо ирлээ.

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авчээ. Тэрбээр “Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна” хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэсэн байна.

Эдүгээ БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII ээлжийн батальон үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж байгаа юм.

enhiig sahiulagch

enhiig sahiulagch

enhiig sahiulagch

enhiig sahiulagch

enhiig sahiulagch

enhiig sahiulagch

enhiig sahiulagch

Эх сурвалж: Medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car