Энэ улс төрийн шинэ онигоо биш шүү. Харин Монголын улс төрд бодитоор өрнөж байгаа шившигт үйл явдал. Урван тэрслэгчид УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаад Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барив. Яагаад урван тэрслэгчид вэ гэхээр ард түмний итгэлийг авч сонгогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 30 нь засгаа унагаая, дараагийн ээлжинд хоолонд орж, албан тушаалын бялуу хуваарилалтад оръё гэж нэрээ бичүүлжээ. Эдгээр босогчдыг У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нар толгойлж байгаа нь олон нийтэд тодорхой боллоо. Эх орны эрх ашиг энээ тэрээ гээд гоё гоё үг хэрэглэж байгаа боловч “Засгийн газрыг огцруулсны дараа Танд сайд болох санал тавьбал татгалзаж чадах уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад Т.Аюурсайхан хариулт өгч чадалгүй бултав. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг сүүлдээ уурлаж, нервтэж, шатаж байгаагаас харахад албан тушаалын бялуунаас ахиухан хүртэхийн төлөө явж байгаа гэдэг нь тодорхой боллоо.
Огцруулах бичиг өргөн барих нэг хэрэг. Хэнд, хэзээ өргөн барих нь бас учир жанцантай байдаг ажээ. Босогчид энэ 7 хоногийн даваа гарагт огцруулах бичгээ өргөн барина гээд сүржигнээд байснаа чимээгүй болчихсон нь цаанаа учиртай байж. УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түр чөлөө авчээ. Яг энэ сиймхийгээр босогчид УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа. Нэгдүгээрт, урвагчид хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй. Тэд намынхаа даргын өөдөөс эгцэлж харж чадахгүйгээ мэдээд өдрөө холйшлуулсан байна. Хоёрдугаарт, босогчид ард түмний дунд өндөр нэр хүндтэй байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дангаар огцруулж чадахгүйгээ мэдээд АН-аас тусламж хүсчээ. Өөрсдийнхөө Засгийн газраар туг тахиж гаршсан АН-д хадаг барьж очихдоо хамтарсан засаг байгуулж сайдын суудал өгнө гэж улс төрийн наймаа, нууц хуйвалдаан хийсэн нь АН-ын бүлгийн квотоор УИХ-ын дэд дарга болсон Я.Санжмятавд бичгээ өргөн барьсан үйл явдал нотлоод өглөө. Өнөөх нь огцруулах бичгийг инээд алдаад л хоёр гар сунган авч байгаа харагдана лээ.
МАН УИХ-д 65 суудалтай. Энэ бол Үндсэн хуулийг ч дангаар өөрчлөх тийм хэмжээний үнэмлэхүй эрх мэдэл. Нөгөө талаасаа сонгогч олны АН-ын алдаа завхралыг залруулаарай, улс орноо өөд татаарай гэж МАН-д өгсөн том итгэл, бас хариуцлага. Гэтэл энэ итгэлийг “Топор” ажиллагаанд оролцож буй босогчид АН-тай хөшигний цаана наймалцаж орхижээ. УИХ-д үнэлэхүй олонхийн суудал авсан хэрнээ арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах гэж байгаа нь дэлхийн улс төрийн түүхэнд тодоос тод бичигдэх супер хуйвалдаан мөнөөс мөн. Ард түмний итгэл, дэмжлэгийг аваагүй АН Засгийн газарт орвол сонгууль явуулахын хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Албан тушаалд дуртай юм болохоороо АН-ынхан засагт гүйгээд л орох байх. Үндсэн хууль болон бусад хуулийн алтан зарчим, хил хязгаараас давсан ийм увайгүй тэнэглэл гэж байж болох уу. Албан тушаалд очих дон шүглэлээ гэхэд ард түмний өгсөн итгэлээр наймаалцаад ингэж улайрч болох уу. Энэ нээрээ улс төрийн онигоо биш. Үнэхээр Монголд бодитоор өрнөж байгаа “Топор” ажиллагааны нэг хэсэг шүү.
Холбоотой мэдээ
-
иргэн. (August 23, 2017 4:36:19 pm )
засгийн газрын шийдвэр тогтоолууд нь олон нийтэд удаан хөшүүн байдалд хувийн эрх ашиг оффшортой зориулсан шийдвэр гаргасаар байгаа одоо өөрчлөлт хэрэгтэй
-
Н. Хадаа (August 23, 2017 4:36:57 pm )
Сайд нар нь үгсэн хувилдаж концесийн гэрээгээр хувийн бизнесээ тэтгэсэн ш дээ шинэчлэл хэрэгтэй
-
СЭРЭЭТЭР (August 23, 2017 4:37:40 pm )
МАН ОДОО ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ БОЛСОН…МАН БОЛ МАН…..ИЙМ БИЧИХДЭЭЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАР ИЧЭХЭЭСЭЭ АРД ТҮМНЭЭСЭЭ ДОР СОХОР БАЙН ЮМ
-
ss (August 23, 2017 5:06:27 pm )
zuvuu zuv ard tumenee bodoh heregtei bna
-
зочин (August 23, 2017 5:14:18 pm )
АН-ын ацнууд горьдоод хэрэггүй дээ
-
Oogii) (August 23, 2017 5:25:29 pm )
Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Бүгд Эрдэнэбат Энхболдын гар хөл. Засгийн газрын ард нуугдсан МАНАНгийн бүлэглэлийг огцруулaя
-
Puuje) (August 23, 2017 5:25:54 pm )
mergejliin zasgiin gazriin ali ch said n mongold ashigtai chuhal shiidwer gargaagui…zasgiin gazar iim bdaggui yumaa ogtsor…
-
Anonymous (August 23, 2017 5:36:29 pm )
Мие нь өөрөө шинэчлэлийн сургаар сүүлээ хавчаад бие нь өвдчихвүү яаав. Аягүй бол даралтаар явсан даа зайлуул хха
-
POxy (August 23, 2017 5:42:39 pm )
Ан-тай хамтрах биш харин АН бусармаг үйлдлийг нь харж тэсэлгүй Хүрэлсүхтэй нийлсэн байхдаа . Угаасаа энэ маягаараа 3н жил явах юм бол улс бүр дампуурлаа зарлахнээ
-
Uuree* (August 23, 2017 5:44:44 pm )
ene zasgiin gazar ni zvger uursdunduu mungu xuraagaad l yu xiij bga ntree meddeg yumuu yr ni. Ajlaa medexgvi xeden garuud l mangartaad uls orniig samraad baix yum daa. shinechlex xeregtei baina.
-
Anonymous (August 23, 2017 5:45:47 pm )
АН тай хамтрахаа тэнэг юмуу
-
Oxinoo* (August 23, 2017 5:46:18 pm )
Энэ байдлаараа удаан явбал МАН гэдэг нэр мөн Монгол гэдэг нэр уландаа гишгэгдэх нь байна. Нам аа шинэчлэж эх орондоо хувь нэмэр оруулах цаг нь болсон.
-
Munkhnaran... (August 23, 2017 5:47:17 pm )
Хүмүүсээ Хүнийг урвагчаар дуудахаасаа өмнө хэнээс, аль улсын эрх ашгаас урвав гээд асуучихаж бай. Хүрэлсүх одоогоор МАН-с ч, Монгол улсаас ч урваагүй
-
МАН шинэчлэгдэнэ.... (August 23, 2017 5:47:45 pm )
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Шударга үнэн ялах болно. Хүрэлсүх намын дарга болно намын гишүүд нь дэмжинэ
-
MAXH (August 23, 2017 6:11:31 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
-
иргэн (August 23, 2017 6:25:39 pm )
энэ хэд зөв юм хийлээ эртхэн хийх хэрэгтэй.
-
зочин (August 23, 2017 6:41:57 pm )
МАН -ыг цэвэрлэх хэрэгтэй, Баяр, Миеэ Энхболд, Бадамжунай зэрэг хязгааргүй эрх мэдэлтнүүдийг тонилгох цаг болсон.
-
Amar (August 23, 2017 7:15:43 pm )
Хүрэлсүх Аюурсайхан 2 биш МАН-ын шинэ үе ирж муу муухайг цэвэрлэх гэж байна шүү дээ. МАН гэдэг чинь ядуучууд дундчуудын нам.Гэтэл луйвраар хөрөнгөжсөн баячуудын нам болоод удаж байна.
-
erka (August 23, 2017 7:23:56 pm )
chadahgui uchraas l hadag bariad sui tavij baigaa yum Uls ornoo suitguulj baihaar ingej Ortoomuudaas eh ornoo avarsan MAN-n MONGOLCHUUDAA bayar hurgeh heregtei
-
мангар (August 23, 2017 7:49:50 pm )
зайлуул энэ ЗГ аргаа баржээ. Иймэрхүү юмыг хэдээр бичүүлдэг??? Ингэх тусам ард олон улам эгдүүцэж байна. Өндөр нэр хүндтэй гэж энд бичсэнээс эсрэгээр байгааг мэдрэх Мэдрэмжгүй ийм хөдлүү ЗГ ч удаан тэсэхгүй дээ
-
Anonymous (August 23, 2017 8:26:20 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
-
сонгоч (August 23, 2017 8:51:05 pm )
арай үгүй байлгүдээ
-
хөлсний биээч (August 23, 2017 8:52:35 pm )
Захиалгаар бичиж болно гэхдээ ард түмний өндөр нэр хүндтэй ч гэх шиг. Арай ч дээ
-
zochin (August 24, 2017 3:45:52 am )
offshort baigaa mongoo oruulj irehgyin tuld ANTAI NEGDEHEER TOHIROO HIILEEDEE NEGDVEL ARD TUMEN HOER NAMIIG TATAN BUULGAJ ZASGIIN ERHIIG GARTAA AVAHHEREGTEI
-
Anonymous (August 24, 2017 4:51:25 am )
ЭНЭ ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛДЭЭ МЕНХБАТ БЯМБАЦОГТ 2 ХЭДИЙГ ТЕЛСИЙМ БЭЭ?????? БИТГИЙ ЕЕРСЕД ШИГЭЭ ЮМ ХИЙЖ БАЙ ЭРГЭЭ Л ТА НАРЫГ ОРООНОШТЭЭ АРД ТУМНИЙГ УЛАМ УУРЛУУЛЖ 60 ТЭРБУМЫХАН БУУУР БАЙХГУЙ БОЛНО ДОО
-
Bi (August 24, 2017 8:26:33 am )
МАН дангаараа чадна, харин дэд сайдуудаа болиод, ТНБ ийн дарга нар хэмээх 1-р улсаа ажилд оруулсан дээр.
-
irgen (August 24, 2017 1:28:49 pm )
Ard tumnii dund ondor ner xundtei baigaa Erdene batiin Zasgiin gazar gechixjee. Xa XaXa ondor ner xund xaana b.a
-
зочин (August 24, 2017 6:36:59 pm )
нэртэй дээр нь 2 нам нэгдчихвэл яасан юм.нэгтгэе
-
Tungaa (August 26, 2017 6:50:55 pm )
Ene setguulch odoo ingej bicheed khereggui MANam tsebershikh kheregtei shuu dee ene shinejlel khiikheer garcj irj bgaa khumuusiig demjij bna shuu
-
Anonymous (August 28, 2017 12:42:11 pm )
Концесс тарааснаараа ЕС хариуцлага хүлээх ёстой.Түүнийг авсан сайд нар бас засагт ажил хийх ёсгүй.
30 Comments