antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2017 Comments are off

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хариуцлага хяналттай ажиллахыг үүрэг болгов

нийтлэсэн Admin

ХХААХҮ-ий сайд П.Сэргэлэн болон бусад албаны төлөөлөл Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэрээр эхлээд Баянхонгор аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, зах зээлд холбох, ажлын байрыг бодиттой нэмэгдүүлэх, нутгийн брэндийг дотоодын болон гадны зах зээлд гаргах гээд олон талт үйл ажиллагаа явуулах “Ажилсаг” төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон бусад албаны төлөөлөл оролцсон юм. Тус төвийн барилгын ажил 2012 оноос хойш баригдаж эхэлсэн. 2017оноос эхлэн үйл ажиллагааг идэвхжүүлж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллах юм.

Үүний дараа Баянхонгор аймгийн ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцаж сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн малын эмч, мал зүйч нартай уулзаж Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр, ХХААХҮЯ-ны хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Тэрээр “Өмнө нь Баянхонгор аймгийн ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцсан. Гэхдээ өнөөдөр сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд маань ирсэн учраас салбарын бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй” гэдгийг онцлоод Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого, зорилтын талаар мэдээлэл өглөө. Засгийн газрын хамгийн том малгай хөтөлбөр бол “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилт. Хоол хүнс эрүүл байж хүн ард эрүүл байна. Энэ зорилт манай салбарт харьяалагдаж байгаа бүх газруудын уриа байх ёстой. Эрүүл хүн эрүүл монгол хүний төлөө бид ажиллах ёстой” гэв.  Мөн түрүүчийн дөрвөн жилд малын өвчлөл ихэссэн нь хөлдөөсөн вакциныг эмчилгээнд хэрэглэсэнтэй холбоотой байсныг хэлээд салбартаа хариуцлага сахилгыг эрс өндөржүүлнэ гэсэн юм.

Үүний дараа Баянхонгор аймгийн ХХАА-н газрын дарга Ж.Баттөр үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Тус аймгийн хувьд 2017 онд 1049,2 га-д тариалалт хийхээс 210 га-д төмс, 126 га-д хүнсний ногоо, 19,5 га-д үр тариа, 350 га-д малын тэжээл тус тус тариалж хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр үр тариа 156 хувь, малын тэжээл 51 хувь, төмс 77,2 хувь, хүнсний ногоо 71,2 хувьтай хаврын тариалалтын ажил хийгдэж байна.
Хүнсний чиглэлийн 58 жижиг дунд үйлдвэрийн 28 нь аймгийн төвд 32 нь хөдөө сумдад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Уулзалтын төгсгөлд  Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт фургон, бүх сумын Мал эмнэлэг үржлийн тасагт ажлаа түргэн шуурхай, хариуцлагатай хийхэд дэмжлэг үзүүлж мотоцикл өгөхөөр болсныг дуулгаад батламжийг гардуулан өгсөн юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car