antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2017 7 comments

Үе үеийн Ерөнхийлөгчдийн үлдээсэн өв

нийтлэсэн Admin

Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө өлгийдаж аваад сарын хугацаа ч өнгөрөөгүй байна. Монгол Улс Шинэ үндсэн хуулиараа Ерөнхийлөгч гэсэн төрийн институцийг бий болгоод  удаагүй байгаа болохоор Ерөнхийлөгчдөө нэрлье гэвэл гарын хуруунд л багтана.

Бид түүхэндээ ерөнхийлөгчтэй болсон нь саяхны явдал бөгөөд цаг хугацааны хувьд хуруу даран тоолоод байхаар олон он жил өнгөрөөгүй байна.  Бүх ард түмнийхээ итгэл найдварыг өвөрлөж сонгогдсон болохоор үе үеийн Ерөнхийлөгчид өөрийн үлдэх мөр, үнэлүүлэх үйлстай байхыг хичээж ажилласан байж таарна. Гэхдээ хамгийн чухал нь Монгол  Улсын эрх ашгийн төлөөх тэдний үлдээсэн өвийг хойч үе нь мартах учиргүй байх.

П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэх дөрвөн экс Ерөнхийлөгч маань эдүгээ алба амины ажил эрхэлсэн шиг, дурсамж, титэм үг тэрлэсэн шиг гандан буураагүй хэвээрээ галтай цогтой явна. Элбэгээ ч яахав, Ерөнхийлөгчийн “будагных үнэр” арилаагүй хэвээр байгаа байх.

Одооны залуучууд санадаг ч байж мэднэ, 1990 оны цагаан морин жилийн хувьсгал гээд дээр дооргүй бужигнаж байсныг. Нэг хэсэг нь өлсөж цангаад, нөгөө хэсэг нь жагсаж цуглаад. Төр эргэх төлөг хургалахаас ч амархан гэж үнэн юм билээ. Ерөнхийлөгч бол энэ хувьсгалтай хамт ирсэн албан тушаал л даа. Бүр тодруулбал 1990 оны есдүгээр сараас л эхэлж яригдана. Тэгэхээр их “залуухан” алба гэж тодотгож болох байх.

БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбатыг сонголоо. Тэр үед манай хүн нас сүүдэр 48 хүрч, эр бие ид жагсч, хий нь арилсан үе байв. Харин хожим болсон ээлжит сонгуулийн үеэр “Хээгүй ерөнхийлөгчийг сонгох уу, хийгүй Ерөнхийлөгчийг сонгох уу” гэсэн пиар яваад байсан юм даг. Ер нь хээгүй гэдэг бол анхны Ерөнхийлөгчийн маань тодотгол л доо.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ Үндсэн хуулиа шинэчлэн батлав. Одоо бодоход депутаатууд их олон хоног хуралдсан юм даг. Сум болгоноос аль халуун намраар гарсан депутат нь хотод очоод “сураг алдарч”,  ар гэрийнхэн нь араас өвлийн хувцсыг нь дайж байсан гэлцэх юм билээ.  Арай ч хэтрүүлэг байх л даа, гэхдээ л удаан хуралдсан нь үнэнээс үнэн. Энэ дөрөв дэхь удаагийн Үндсэн хуулиар БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс хэмээн өөрчилсөн юм. Тэгэхээр П.Очирбат бол БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч болж байгаа юм. Энэ талаараа бол ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхйлөгч М.Горбачев гэсэн том хүнтэй зиндаархана шүү дээ.

Нийгэм задарч, танайх манайх гэсэн талцал, ойлгомжгүй ирээдүйн өмнө алмайрсан ийм л цаг үе байсан шүү дээ. Юутай ч Монголыг маань нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу хөл тавиулах хөсгийг хөтөлсөн хүн нь П.Очирбат. Тэрбээр хэлэхдээ хэлж, хийхдээ хийж, бас заримдаа хэнэггүйтэж, төрхгүй заримд нь  “төрийн төмөр нүүр”-ийг сануулж, “Бар улс болно” хэмээн бардамнаж, баярын ширээний бялууны томыг гайхан намба алдаж, газрын тосоор дээлийн энгэрээ мялааж, өнчин охины дуунд эр хүний харам нулимсаа унагаж, ер хүмүүний явдлын эргэн тойронд л түүний Ерөнхийлөгчийн он жилүүд хойно нь хоцорсон байх.

Анхны Ерөнхийлөгчийн хувьд “Алт” хөтөлбөрийг эхлүүлсэн хүн хэмээн онцгойлдог. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг уул уурхайн инженер, эрдэмтэн, салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд салбартаа  эхнэр хүүхдээсээ дутуугүй ойр дөт байдаг байлгүй дээ. Тэгээд мэддэгээ эхэлж барьж авсан нь энэ “Алт” хөтөлбөр байж таарна. Монголын нийгмийн хөгжлийн төвшин ч тэр үед алтаа ухахаас өөр арга чаргаар хомсхон үе байсан юм чинь. Энэ хөтөлбөр Монголын эдийн засгийг нэгэн үед чирч явсан нь үнэн.  Харамсалтай нь харин энгэрээ мялаагаад байсан газрын тос нь гадагшаа урссан хэвээр өдий хүрч  байна. Тэр нь Тамсагийн сав газрын нефть шүү дээ. Түүний бүрэн эрхийнхээ хугацаандаа барьж авч дэвшүүлж байсан гол санаа бол уул уурхай, олборлох үйлдвэр байсан бөгөөд эх орны эдийн засгийг хөл дээр нь босгох явдал байсан.

1997 оны зургадугаар сардболсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН /МАН/-аас нэр дэшигч Нацагийн Багабанди ялалт байгуулж, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч гэсэн нэр алдрын эзэн болов. Тэрбээр энэ суудалд хожим нь улиран сонгогдож, найман жил төрийн тэргүүний сэнтийг эзэгнэнхэн байсан энэ цагийн азтай, одтой эрчүүдийн нэг. Хийгүй Ерөнхийлөгч гэсэн тодотголыг нь бас “инээж үзээгүй хүн” гэсэн үгээр хачирлах юм билээ. Инээхдээ харам  нь үнэн ч, энэ арай хэтрүүлэг л дээ. Н.Багабандийг аливааг  олон талаас нь нягтлан зөв шийдвэр гаргаж чаддаг, өөрийн шийдвэр дээрээ хатуу зогсч чаддаг, түүнийгээ хэрэгжүүлэх бодлого боловсруулахдаа гойд хэмээн тодотгох юм билээ. Н.Багабандийн  үед ОХУ-ын ерөнхийлөгчөөр  сонгогдоод байсан В.В.Путин Монголд айлчилсан. Энэ бол Бережневээс хойш хойд хөршийн тэргүүний  манайд хийж байгаа анхны айлчлал байсан юм. Олон жил тасраад байсан Оросын өндөр дээд хэмжээний зочны айлчлал түүний үед залгагдсаны хариуд В.Путин түүнийг 2000 онд “Дружба” одонгоор шагнасан. Мөн түүнийг Ерөнхийлөгч байх үед БНХАУ-ын тэргүүн Цян Зэ Минь Монголд айлчилсан юм даг.

Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа 2004 онд морин хуурыг үндэсний бахархлын хэмжээнд аваачиж, Монгол иргэншил, соёл, урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалыг хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлж,  морин хуурыг айл гэр, албан байгууллага бүрд залахыг зарлигдсан нь өнөө түүний үлдээсэн мөр болж байна. Түүнчлэн 2004 онд түүний зарлигаар  Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан нь эдүгээ эрийн цээнд хүрч явааг дуулгах хэрэгтэй байх.  Хоёр ч удаа сонгогдож, чамгүй хугацаанд Монгол төрийн тэргүүн байсан хүний хувьд эдийн засгаа хөгжүүлэх чиглэлээр өөр ямар санал санаачлага гаргаж байсан нь санаанд үлдсэнгүй. Харин түүний тэрлэсэн титэм үг олон хүний ой тоонд үлдсэн байж мэднэ. Үүнийг нь оюуны өв мөр гэвэл буруудах юун.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд Чингис хааны одон гардуулахдаа “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж” хэмээн зарлигдаж байсан юм даг.

Туг ч барьж, тугал ч хариулж яваа нэгэн гэвэл Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр. 2005 оны зургадугаар сараас 2009 оны зургадугаар сар хүртэл тэр Ерөнхийлөгчөөр ажилласан. Ерөнхийлөгч байх үедээ хамгийн хатуу сорилттой тулгарсан хүн бол Н.Энхбаяр. Тэр нь  2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал байсан юм.

2003 оны Шинэ жилийн баярын өдөр Монгол улс Орост төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрнөөс салж, 250 сая ам доллар буюу хоёр хувийн төлбөр төлснөөр хойд ахдаа өргүй болсноо зарлаж байв. Энэ 11.4 тэрбум шилжих рублийг тухайн үеийн ханшаар тооцвол  нийт 174.2 сая ам.доллартай тэнцэнэ гэж байв. Энэ бүх гавьяаны эзнээр тухайн үед Н.Энхбаярыг нэрлэж байсан билээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ 2007 онд дэлхийн сонгодог утга зохиоын 50 боть номыг хэвлүүлэх тухай зарлиг гаргаж, бас хэд хэдэн уул овоооны тахилгыг сэргээж байв. Утга зохиолын  орчуулагч хүн болохоороо ном зохиол нь илүү ойр санагдаад мэргэжил нь хатгаад байсан хэрэг байх. Хожим хойно түүнтэй холбоотойгоор дэгдсэн хэл ам ч мөн л  ном сонинтой холбогдоод байдаг юм. Бас хөөмийг сэргээх санаачлага гаргаж байсныг нь дурдая. Явсан хүний араас чулуу шидэлтэй биш, түүнээс хойшхи үйл явдал, өрнөл шийдлийг та бүхэн мэдэж байгаа болохоор ингээд өндөрлөе.

2009 оны зургадугаар сардсонгогдсон анхны Ардчилсан Ерөнхийлөгч гэх тодотголтой Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусаад ердөө ганцхан сарын хугацаа өнгөрч байна. Ер нь нийгэмд их хүлээлт дагуулан гарч ирсэн хүн гэвэл Ц.Элбэгдорж. “Ардчилсан”  Ерөнхийлөгч гэсэн тодотголыг нь дагалдсан олон нийтийн оюун санааны тусгал энэ байсан байх. Түүний санаачлагаар хэвшээд байгаа нэг ажил гэвэл жил бүрийн 5,10 дугаар сарын  хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт мод тарих үндэсний өдөртэй болсон явдал. Хойч үедээ үлдээж байгаа хоёр дахь өв бол түүний санаачилсан хүүхэд багачуудад үндэсний   үнэт   зүйлс,   соёл, уламжлалт     сэтгэлгээ,     зан     заншлын     нийтлэг     хэм     хэмжээг     таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээл юм.

Монгол бичгийн албан  хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ бас түүний автор. Энэ зарлиг ёсоор гэрчилгээ, диплом, гадаадад явж буй албан бичиг зэрэгт   монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийх учиртай.

Ц.Элбэгдоржийн гаргасан цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй байх тухай зарлиг бол түүний зангарагтай шийдвэрүүдийн нэг.. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль шударга ёсны тогтолцоонд хувь нэмрээ оруулж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Тэрбээр Ази, Европын орнууд /АСЕМ/-ын дээд хэмжээний уулзалтыг Монголд боломжийн хэмжээнд зохион байгуулж чадсан. Ер нь түүнийг улстөрчийн өнцгөөс нь харвал “бие нь жижиг ч бэлчээр нь хол” гэдэг шиг тодорхойлж  болмоор.

Мань эрийн санаачилсан гадаад бодлогодоо төвийг сахих тухай санал санаачлага харин нэг их газар авсангүй, энэ тал дээр эрдэмтэд судлаачдын хувьд эерэг сөрөг байр суурьтай хуваагдмал байдаг.

Үе үеийн Ерөнхийлөгчдийнхөө тухай өгүүлэхэд ийм байна.

Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай байдгийн жишгээр шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөснөөс хойш багахан хугацаа өнгөрөөд байна. Тэр “Монгол ялна” уриатайгаар сонгуульд оролцож ялалт байгуулсан. Тэрбээр  “Хүчирхэг Монголын төлөө” гэсэн ерөнхий агуулгаар олон бүлэг бүхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллах биз ээ.

Ерөнхийлөгч шударга ёсны хүрээнд төрийн албан хаагчид болон түүнтэй  хамаарал бүхий этгээдүүд оффшор бүс дэх хөрөнгө мөнгөө Монголдоо эргүүлэн авчрах уриалга, зарлиг гаргаж, үүнийг хэрэгжүүлэх 49 хоногийн хугацаа өгөөд буй.

Өөрийгөө хэн болохыг харуулах, хойч үедээ ямраар дурсан санагдах оюун санааны их “хөшөө”-гөө бүтээх өргөн боломж бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа билээ. Тав дахь Ерөнхийлөгчийн хувьд энэ цаг хугацааныхаа гараан дээрээс дөнгөж хөдөлж байна.

П.Булган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ЗОЧИН (August 04, 2017 1:27:59 pm )

    ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОТОРООС ЭКС Н ЭНХБАЯР Л ТӨРДӨӨ ИХ ЮМ ХИЙЖ САНААЧИЛСАН МОНГОЛ ТӨРИЙН ЖИНХЭН УДИРДАГЧ МӨН ОДООЧ АРД ТҮМЭНДЭЭ НЭР ХҮНДТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭВЭЭР ШҮҮ ЭНЭ ТӨРД БАЙГАА БАЙСАН ЛУЙВАРЧИД Л ТӨРД ОРУУЛАХГҮЙ ХАР САНАА ГАРГАЖ НЭР ХҮНДИЙН УНГААХ ГЭЖ УЛААРЧ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ ИЛ БОЛСОН ҮНЭН ХЭНЧ ЭНЭ ХҮНИЙ ЗЭРЭГ ЗИНДААНД ОЧИЖ ЭХ ОРНОО ИХ ӨРНӨӨС САЛГАЖ ЧАДАХЧ ГҮЙ ҮНЭН ГЭВЭЛ ИЙМЭЛ БАЙНА ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРСАН

  • ЗОЧИН (August 04, 2017 1:33:50 pm )

    үнэн шүү н энхбаяр хүчтэй лидер

  • zochin (August 04, 2017 1:42:12 pm )

    Гагцхүү буруу найраанд оролцдоггүй гэгдэх Баттулга л жинхэнэ эх орон ч гэж найдна

  • gangaa (August 04, 2017 9:10:41 pm )

    enhbayar l shudarga eh oronch tuunees hujaa elbeg uhetlee aij shees ni goojdog yum mongoliig mini mohooson hujaag shorond ni hiigeech

  • зочин (August 05, 2017 1:03:44 am )

    Хамгийн муу ерөнхийлөгч бол Элбэгдорж улс орныг хяралд оруулж хөгжлийг сааруулсан ам ажил хоёр нь алд дэлэм зөрсөн сайхан үг хэлж муу удирдаж байсан монгол түмнийг хагарган бутаргаж өш хонзон ,хээл хахуулыг цэцэглүүлсэн

  • ln (August 05, 2017 9:33:22 pm )

    Багаагийн үед гадаад дахь элчин сайдын яманд сууж байсан монголчууд Багаа ба түүний эхнэрийн шуналтай үгээ баран гайдаг байсан тухай яриа бий.Тэдний шуналыг барагдуулах гэж тухайн оронд суучбайсан дипломат ажилтанууд болон яам хамаг мөнгөө бардаг байсан гэсэн шүү. Багаагийн үлдээсэн өв бол авилга хээл хахуул

  • Төрийн тэргүүнүүдийг нэг жишгээр үнэлж болохгүй. Түүх гэж бий (August 07, 2017 12:53:32 pm )

    Төрийн тэргүүн Чойбалсан, Цэдэнбал нар шиг, Очирбат, Багабанди нар шиг л улсаа авч явах ёстой. “Түүхэн үе” гэж ойлголт байна. Хүн бүр л өөр өөрсдийн түүхэн үед нийцэж амьдарна, ажиллана, юм бүтээнэ. Хийсэн гавъяа, алдаа оноо нь ч цаг үетэйгээ түүх болж үлддэг. Элбэгдоржийн хийсэн зүйлийг хэдэн жилийн дараа Баттулгатай харьцуулж байж л үнэлэх байх, одоо бол дэндүү эрт байна.

antalya rent a car