antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2017 32 comments

Найман даргатай нүүр тулсан У.Хүрэлсүх

нийтлэсэн Admin

            Ардын армиас ажлынхаа гарааг эхэлж, МАХН-ын төв хороонд ажиллахаар ирсэн цагаас улстөрийнхөө карьерийг эхлүүлсэн У.Хүрэлсүх гэж хэн бэ. Хоёр удаа УИХ-ын гишүүн, гурав дөрөв дэх удаагаа Засгийн газрын гишүүн, ам зөрсөн нэгэнд шанаа өгчихдөг гээд түүний намтрыг ард түмэн бүгд мэдэж таарна. Гагцхүү түүний дотоод мөн чанар, улстөрчийнхөө хувьд бүрдүүлсэн намтар юу вэ гэдгийг хэн хэрхэн мэдэх сэн билээ. Монгол Ардын Намын ялалт уналтын аль алинд нь тэр энэ намд ажиллаж байсан хүн. Нийгэмд өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж, тухайн үеийн МАХН, түүнд данстай бүхнийг ад шоо үзэн, МАХН-ыг “энхрий хайрт нам” хэмээн сүсэглэх нь шахам байсан нөхөд ч шинэчлэлийн салхинд туугдаж байсан цагт тэрбээр Ардын армиас МАХН-ын Төв хороонд шилжин ажиллаж байв. Ямартай ч өөрийг нь сургаж хүмүүжүүлсэн МАХН хэмээх айлаас явчихсангүй. Түүнийг ийнхүү улстөрийн ууган хүчинд хөл тавьж ахуй цагт өдгөөгийн МАН-ыг Г.Очирбат удирдаж байгаад Б.Даш-Ёндонд албаа шилжүүлэв.

            Шинэчлэлийн шуурга дөлгөөнхөн ч хийтэй хуйтай хүмүүсийн үзэл суртал ард түмний тархийг зөв буруу угааж ахуй цагт буюу 1996 онд өдгөөгийн Ардчилсан нам сонгуульд ялж, цэнхэр туг хатгав. Тэгэхэд У.Хүрэлсүх УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байхдаа Залуучууд хөгжил төвийн захирал, улмаар Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо хэмээх намын дэргэдэх залуусын хүчтэй байгууллагыг удирдах болсон. Мэдээжийн хэрэг, хуучин Хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллагаас өөр хэлбэрийн нийгмийн салхийг дагасан байгууллага байв. Энэ залуусын байгууллагын МАХН-д оруулсан хувь нэмрийг дурдаад барахгүй. Чухам нийгэмд үзүүлсэн нөлөөлөл гэвэл би худлаа нэрлэж чадахгүй. Байдаг ч биз, үгүй ч биз. Ямартай ч У.Хүрэлсүхийн үед хүчтэй байгууллагын нэг байв. Өнөөдрийн үлбэгэр сүүдэр шиг байгаагүй хэрэг. Тухайн үеийн залуусын үзэл санаа олон ургальч үзэлд эргэлзсэн байдал, хэт их туйлширсан сэтгэлгээ гээд чамгүй хүнд үед МАХН-ын дэргэдэх залуусын байгууллагыг нам дотроо бүү хэл нийгэмд танигдахаар болгосон хүн нь У.Хүрэлсүх гэдэгтэй маргах аргагүй.

            Энэ үед өдгөөгийн шинэ тутам МАХН-ын дарга Н.Энхбаяр дөнгөж УИХ-д ороод ирчихсэн, бараг л ноёрхлоо тогтоочихсон үе байлаа. Н.Энхбаярын үг өдгөөгийн МАН-д бүү хэл Монгол Улсад хууль мэт болчихсон цагт буюу 2000 онд тэрбээр МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр орж ирэв. Энэ нь улстөрийн ууган хүчний бодлоготнуудтай гуч гаруйхан настай залуу мөр зэрэгцэнэ гэсэн үг. Н.Энхбаярын өөдөөс хатуу үг хэлэх нь бүү хэл аятайхан ярьж чадахгүй ээрч муурах тохиолдол бишгүй л байсныг МАН-ын гишүүд өдгөө ч ярьдаг.  Шуудхан хэлэхэд ийн сөхрүүлж явсан удирдагч Н.Энхбаярын өөдөөс яргаж суудаг хүн нь У.Хүрэлсүх байсныг ч намынхан нь ярьдаг. Шинэ зууны босгон дээр МАХН илт давуу ялалт байгуулж, УИХ-д 72 суудал авсан гавьяагаар Н.Энхбаярын нэр ч Монгол Улсын тэнгэрт мандав. Түүнд У.Хүрэлсүхээс өөр үг хэлдэг хүн ч үгүй болов. Ийнхүү газар авчихсан даргынхаа өөдөөс У.Хүрэлсүх “Та Ерөнхий сайд юм уу, танай эхнэр Ерөнхий сайд юм уу” гэж хэлж байсан удаатай. Тухайн үед МАН-ын зарим хулчигарууд Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос хүртэл ухаан тавьж айдаг байсан тухай ч ярьдаг. Хормой хоттой нь орооцолдоод “ажаа маамаа” болоод долдоож байсан сэтэртнүүд байж л байна, нэрийг нь дурдаад яахав. О.Цолмон “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” байгуулан тэднийг тэтгэж, шар бор хэвлэлийн баатараар гэр бүлээ шалгаруулаад авч байсан түүхтэй. Тэр ч бүү хэл Н.Энхбаяр мандан бадралтын үедээ нэгхэн жилийн дотор 27 хэвлэлийн гол баатар, шилдэг улстөрчөөр тодорч байсан түүхтэй юм шүү. Ийм л цаг дор У.Хүрэлсүх Н.Энхбаярын дарангуйллыг эсэргүүцсээр ирсэн. Н.Энхбаяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, түүний хэмжээлшгүй их эрх бүр ч нэмэгдсэн дээ. Сүүлдээ МАХН түүнээс салахын мөрөөдөл болж, 2009 оны сонгуульд С.Баяр Ц.Элбэгдоржийг дэмжсэн гэдэгт ч худлаа байхгүй. С.Баяр, Ц.Элбэгдорж нарын хойд хил Ханхын боомт дээр нууцгайлсан уулзалтын үр дүнд Н.Энхбаяр халаагаа өгсөн учиртайг мэдэх хүн өнөөдөр бий. .

            Үүний дараа МАН-ын дарга С.Баяр Н.Энхбаяр шиг өөрийгөө мандуулаагүй ч “Хамгийн том стратегич” гэсэн цолыг хэвлэлээр зүүлгээд байсан нь чухам ямар учиртай юм. Өдгөө санаж байх нь ээ, сайн муу хэлүүлээд байгаа Оюутолгойн гэрээ ч байж болохоор харагдана. Ямартай ч өдгөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат С.Баярын шүхэр дороос энэ суудалд ирж, М.Энхболд заавал Ерөнхийлөгч болох гээд байгаа нь цаанаа учиртай л байж таарна. Асуудлаас хазайв. Харин тухайн үед “Хамгийн том стратегич”-ийн өөдөөс аанай л У.Хүрэлсүх хатуухан үг чулууддаг байсан нь дөнгөж өчигдрийн явдал шүү дээ. С.Баяр намын дарга болсон даруйдаа У.Хүрэлсүхтэй маргаж, даргынхаа хавиргыг хугалчихсан мэдээлэл ч архивт бий. Энэ бол эр улсын дунд байдаг л зүйл. Түүний даргаас айж далдайдаггүй зан ямар ч даргын үед илэрч байдгийн нэгээхэн жишээ энэ. С.Баяртай ам зөрсөн ч чамгүй хамтарч ажилласан У.Хүрэлсүх Сү.Батболд гэх даргатай хамтарч ажилласан он жилүүдийг надаар хэлүүлэлтгүй мэднэ, та бүхэн. Сү.Батболдын хувьд зөөлөн, тал алддаггүй хүн, харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хувьд шударга үнэний талд зогсож, зөрүүдэлсэн нэгэнтэй гар зөрүүлэхээс ч буцахгүй нэгэн учраас тэр хоёрын гар сүрхий нийлсэн байх. Цаг хугацааны байдал, улстөрийн олон нөхцлөөс үүдээд намаа ялагдалд хүргэчихсэн болохоос биш.  Тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд “Би өнгөрч буй хугацаанд тийм олон томилгоо хийгээгүй шүү” гэж индэр дээрээс хэлж байв. Энэ нь үнэн хэрэгтээ намын генсек л томилгоо хийдэг шүү хэмээн “хоолоо булаалгасан шинэ цэцэг шиг” үглэж зогссон нь тэр байх.

            Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол том албан тушаал хийгээд мянган өөр үзэл бодолтой өдөр бүр, цаг мөч тутамд тулдаг амаргүй алба. Харин У.Хүрэлсүхийн хувьд тэр болгонтой ая тал засаад байгаагүй болов уу. УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Сонгинохайрхан дүүр­гийн МАН-ын гишүүн Р.Эр­дэ­нэ­баатар, Ц.Даваасүрэн гээд түүнээс шанаа авсан нөхдийн нэрс чамгүй урт болно. Өдгөөгийн Засгийн газар, УИХ гээд бусад албанд сэтэр зүүсэн банди нар бол сүүдрийг нь хараад бэргэдэг байсныг би ч гадарлах юм байна. Энэ үед Ком-Интерний хуралд яваад ирсэн МАХН-ын удирдлагууд хурал зарлан уугуул нэр МАН-аа сэргээсэн нь ихээхэн хэл амтай тулгарсан. Гудамжинд гараад байсан Н.Энхбаяр МАХН хэмээх нэрийг авахаар бүлэглэл үүсгэж, удаан хугацаанд хөөцөлдсний эцэст Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадсан. Нэгэн цагт Н.Энхбаярын ивээлд багтаж байсан нөхөд түүн рүү урвах үзэгдэл ч бий болж, МАН-ын дотоод байдалд таагүй нөхцөл үүссэн.

            2012 оны сонгууль угтаад Ч.Улаан, Д.Тэр­­бишдагва, Ц.Шинэбаяр нарын нөхөд цөөн ч гэсэн дэмжигчдээ аваад Н.Энхбаяр руу явав. “Могой гурав тасравч гүрвэлийн чинээ” гэгчээр МАН дээрх хэдээр дутахгүй хүний нөөцтэй айл. Гэвч шинээр үүссэн МАХН-ын бүлэглэлээс МАН-аас урвасан гишүүдийн тоог тав дахин арав дахин нэмж зарлах зэргээр сөрөг хандлага энэ намд нэгэнт бий болчихсон байв. Энэ үед МАН-ын генсек У.Хүрэлсүх Ч.Улаан нарыг аргадаж гуйсангүй, харин ч Ц.Даваасүрэн мэтийн нөхдийг амбаардаад явуулчихсан. Алдсан ч байх, оносон ч байх. Н.Энхбаярын улстөрийн нүүдэл, Сонгуулийн тухай шинэ хууль, уугуул нэрээ сэргээсэн, урвасан шарвасан, гомдсон гологдсон гээд олон хүчин зүйлээс болоод 2012 оны сонгуульд МАН өвдөг шороодов. Дүрэм ёсоор намаа өвдөг шороодуулсан хэргээр намын дарга Сү.Батболд, генсек У.Хүрэлсүх нар тахимаа өглөө. Шинэ хуульд зааснаар жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлэн УИХ-д суугаад байсан У.Хүрэлсүх ар гэрийн гачигдлаар гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан өргөдлийг хэлэлцээд чөлөөт иргэн болгочихсон. Магадгүй, энд У.Хүрэлсүхийн нэг унаган араншин харагдаж таарна. “Эхнэрээ хүнд өвчтэй гадаадад эмчлүүлэх шаардлагатай учраас” хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан. Харин өнөөдөр нэгнээ өвдөх нь бүү хэл үхэж байсан ч албан тушаал суудалтайгаа зууралдаж байна шүү дээ. Түүнийг нэрээ татахаар жагсаалтад хоншоороороо таслуулаад байсан Д.Сарангэрэл УИХ-д орж ирсэн, өдгөө ахин сонгогдоод явж л байна. 2012 оны сонгуулийн дараа чөлөөлөгдөх хүртлээ тэр бас зүгээр байгаагүй, өөдөөс нь салаавч гаргасан Г.Баярсайханд шанаа өгч гээд яаж зүгээр байхав.

            Ялагдсан МАН яаж ч уруудсан 25 суудлыг УИХ-д эзлээд байсан. Тухайн үед ялалтын туг хатгаад байсан АН хуучны хамтрагч анд МАН-аа жийж, холимог тогтолцооны давуу тал эдэлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд тал зассанаар Засгийн газар бүрдэж байв даа. Энэ бол АН-ын өнөөдрийн ялагдлын нэгэн том суурь болсон. Гэнэт хамтрагчаа голсон АН хуучин цагийн анд МАН-д санал тавьснаар тэд Засгийн газарт хэдхэн сар ажиллахад нь У.Хүрэлсүх Шадар сайдын эрэмбэ эдэлж байлаа. Энэ бол МАН доторхи нөлөөгөө харуулсан хэрэг болов уу. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар тэрбээр нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнгүй. Хэнтий нутгаасаа өрсөлдөх байх гэсэн сонгогчдын таавар талаар болж, тэр залуустаа зайгаа тавьж өгсөн. Өдгөө Хэнтий нутгаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар УИХ-д сууж байна.

            Үе үеийн дарга нартай тэрсэж, тэрсэхдээ намын төлөө, ард олны төлөө тэрсэж явсан У.Хүрэлсүх М.Энхболд хэмээх даргатай өнөөдөр ч үзэл бодлоо уралдуулан сууна. Энэ цаг дор дуусан амжаагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн гал МАН дотор ид авалцаж байна. Урдьчилсан байдлаар ялагдал хүлээгээд байгаа намын дарга ялагдлын буруутныг нам дотроос хайхаар маргаан дэгдэж таарна. Энэ үеэр У.Хүрэлсүх аанай л унаган зангаар  “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” хэмээн хурал хаяад гарсан мэдээлэл хаа сайгүй байна. Тэр бол ийм л хүн. Яагаад гэхээр түүнд бизнес, улстөрийн бүлэглэл үгүй юм.

            У.Хүрэлсүх энэ намд Г.Очирбат, Б.Даш-Ёндон нарыг дараалан толгойлж ахуй цагт хөл тавин байр сууриа эзэлсэн нь харагдана. Нам бүлэглэлийн шинэ тогтолцоог төвхнүүлэх ажил жигдэрч ахуй цагт Н.Багабанди, Н.Энхбаяр,  М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, ахиад М.Энхболд гээд тэрбээр найман даргын нүүр үзсэн МАН-ын дунд үеийн туршлагатай лидерийн нэг болж чаджээ. Үе үеийн дарга нартай үзэл бодлын зөрүү гаргаж суудаг энэ нөхрийг МАН-ын дарга, Ерөнхий сайд болох тухай таамаг мэдээллийн гол дүр болж байна. Дарга нарын өөдөөс цоролзож байдаг хүнийг өөрийг нь дарга болгоод үзэхэд болохгүй зүйл алга гэх хүн ч олон бий. Ямартай ч тэр Монгол Улсаа зарахгүй, нам дамжсан бүлэглэлийг дэмжихгүй. Дэмждэггүй учраас л үе үеийн дарга нартай үздэг байсан хэрэг биз ээ. Үнэн хэрэгтээ дуусан амжаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд МАН сөхөрч байгаа нь хүнээ зөв сонгоогүйд их учир бий байх. Нөгөө талаар МАН-ын залуу халаа гэх дарга нарын байр суурь нь түүнийг ялагдал руу чирчихлээ. Мөнхүү намын дэргэдэх судалгааны байгууллага ч тэнгэр харсан мэдээлэл түгээж, намынхаа даргыг тайвшруулсан бололтой. Ийм цаг үед У.Хүрэлсүх шиг нөхөр бол намыг эмх цэгцэнд нь оруулах ёстой. Залуу халаа нь өөрсдийгөө томд бодож байр сууриа дур дураараа илэрхийлээд, судалгааных нь баг тэнгэр харж мэдээлэл өгөөд байвал айсуй 2020 онд ч ялагдал хүлээж мэднэ. Ерөөсөө эх захгүй эмх замбараагүй байдал энэ намд бий болсон нь харагдана. Үүнийг цэгцэнд нь оруулах хүн хэрэгтэй болжээ гэдгийг хэлээд байгаа хэрэг.

С.Ууганбаяр   

Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • зочин (June 30, 2017 4:28:39 pm )

    Хүрэлсүх чинь ч эр хүн шүү шулуухан эрч хүчтэй зоримог тууштай МАНын чадварлаг залуу энэ хүн намаа аваад явчих чадалтай хүн амжилт хүсье

  • X3 (June 30, 2017 4:54:42 pm )

    Хүрэлсүхийг ерөнхийлэгч болгосон нь илүү юм бна

  • Цэцэг (June 30, 2017 5:02:41 pm )

    Юу болоод энэ жудаг муутай эрийг яриад эхлэв Ман тайгаа цуг энэ цаг үеэс явна биз 14тэрбумын хэрэгтэй .цэвэрхэн хүн ч биш

    • цогоо (July 04, 2017 10:34:52 am )

      хуц новшоо сүг минь

  • Зочин (June 30, 2017 6:02:48 pm )

    Зоримог, фракци энэ тэрд ордоггүй энэ залууг тууштай улс төрч болжээ гэж хардаг. Их хурлын гишүүнээсээ татгалзаж байсан хэдхэн хүний нэг. Ардын намыг авч явж чадах боловсон хүчин гэж дүгнэж байна.

  • Zochin (June 30, 2017 6:29:13 pm )

    Ene hun yagaad genet olon pen tei bolchib ooriigoo saihan zohion baiguulalttaigaar an namtai hamtraad hiigeel baih um orobdoltei gar har umihtei l hun de

  • ЗОЧИН (June 30, 2017 7:10:04 pm )

    Хүрэлсүх улс төрд чанагдаж боловсорсон хүн. Тууштай зоримог фракци бүлэглэлд ороогүй улс орныг удирдах хэмжээнд хүрсэн хүн

  • Зочин (June 30, 2017 9:20:27 pm )

    Нэгэн цаг үед мөр зэрэгцэн явлаа . Одоо харвал овог нэрээр минь дуудна. Эр хүн гэж ийм л хүнийг хэлнэ. Энэ нөхөрөө улсаа удирдуулбал хөгжил гэдийг байг гэхэд амьдрал гэдгийг үзүүлээд өгнөө

  • da (July 01, 2017 5:00:58 am )

    Demjij bnaa…

  • Tungaa (July 01, 2017 12:42:26 pm )

    Za ene nokhoroos kozino togloson 14 ter bumiig ard tumen abakh kheregtei shuu dee

    • цогоо (July 04, 2017 10:36:01 am )

      хуц новшоо сүг минь

  • Anonymous (July 01, 2017 12:55:46 pm )

    demjineeeeee….

  • zochin (July 01, 2017 2:58:02 pm )

    judag muutai er hyn shal hudlaa oorigo bichuul reklamdaad tegeed 14 ter bum gedeg mongo shuu de

  • Zorig (July 01, 2017 4:10:08 pm )

    Enkhbold iin hvnshdee. Xvrelsvxiin ard zondoo toroos torson ter bumtan guud bga.

  • Mende (July 01, 2017 4:11:22 pm )

    14 ter bumaa ehleed ard tumend ogchih tegwel yaahaw neg demjih gej vzii.

  • Иргэн Бат (July 01, 2017 9:28:53 pm )

    Банк дампууртал казино тоглодог хүн Ерөнхийлөгчид санаархаад бн уу арай2

    • цогоо (July 04, 2017 10:36:37 am )

      хуц новшоо сүг минь

  • БОЛД (July 01, 2017 10:10:41 pm )

    ЗА ДАХИН СОНГУУЛЬ БОЛНО ГЭЭД БАТ ИТГЭЭД ПИАР НЬ ЯВААД ЭХЛЭВ ҮҮ . ЭНЭ МАН ЧИНЬ БОЛОХОО БАЙЛАА ГЭДЭГ НЬ ИЛТ БОЛОВ ОО .

  • Zochin (July 02, 2017 1:34:46 am )

    Hurelsuh odoo l ene namd yu yunaas ilu heregtei. Nama ES -tai ni avah ni zuvshu. Harin erunhiilegchid Battulga ni deere. E-guud odoo bolio humuus huleej avahgui eh ornoo uldsen nasnii buyanaa bodotsgoo

  • Монгол (July 02, 2017 9:23:52 am )

    МАНыг цэгцлэх болсон хэн цэгцлэх вэ гэдэг л байна. Энхболд угуй юм байна. Залуучууд нь гэж хэрэг алга. Менхбат мэтийн дебиль хорондоо хордох хотын хэдэн гаруудаас хэтрэхгуй еерийгее алаад алуулаад байна. Хурлээ еерийнхее уед оруулж ирсэн эдгээр алаачингуудаа ухааран цэвэрлэж чадах уу цаашдаа зев хумуусийг татаж зев ирээдуйтэй бодлого барьж чадах уу гэдэгт л байна. Хорчингуудаар биш ухаантангууд зев бодлоготонгуудаар заалгаад еерее тэрнийгээ гардаад явбал болохгуй гэх зуйл угуй юм. Уг нь шийдвэртэй зоримог бодлого энэ цаг уед гарцаагуй хэрэгтэй. Энэ хунээс л иймэрхуу алхам гарах магадлалтай. Аядуу хулээцтэй занг хулгайч луйварчид л ашиглаад байгаа энэ уед шуудээ.

  • zochin (July 02, 2017 1:44:02 pm )

    хятадын улаан хамаагаалагч нар шиг МАН аамс өөр юм бодохоо байсан Хүрэлсүх,үхснийх нь эр хүн байдгийн,

    • цогоо (July 04, 2017 10:37:58 am )

      чи муу ижил хүйтэний дэргэд эр хүн хөө. ойрхон очоод нэг шанаа аваад үз

  • zochin (July 02, 2017 1:45:28 pm )

    МАН -ын хор найруулаганд бэлдсэн залуус нь одоо ахмадуунхаа бөгсөн дээр жин тавьж эхлэх нь дээ,

  • zochin (July 02, 2017 3:42:18 pm )

    jinhene er hun. ene huniig eronhiilogchid devshuulie . demjineeee

  • da (July 03, 2017 9:45:06 am )

    er hun de

  • irgen (July 03, 2017 10:55:23 am )

    МАН залуучуудыг ихээр дэмждэгийн илрэл энэ намд зөв бодолтой , шударга, хууль дээдлэдэг, эх орноо гэсэн үзэлтэй , нэр хүндтэй олон олон залуучууд төрж гарч байгаад баярлаж байна. Монгол улсаа түргэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.

  • ЗОЧИН (July 03, 2017 12:23:46 pm )

    УЛС ОРОНД МИНЬ ЧУХАМ ЮУ ХИЙСЭН ХҮН БЭ. ХЭДЭН ТЭРБУМЫН БАЙШИН САВАНД ОРЖ БАЙНА ГЭЭ БИЗ ДЭЭ

  • зочин (July 03, 2017 1:17:22 pm )

    Энэ намыг хямралаас гаргаж чадах хүн нь зөвхөн Хүрэлсүх.МАН-н дарга ЕС Хүрэлсүх болж байж энэ нам цэгцэрнэ гэдэг аль 1 сард л тодорхой болсон.Бүгд хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ бас л амьгүй албатууд цүтгүүлж байгаад баларч байгаа.Энэ 8-р сард энэ намд зөв өөрчлөлт болж хямралаас гарна.Дараа нь УИХ-н даргаар Ж.Энхбаяр гишүүн сонгогдоно.

  • Баадай (July 03, 2017 5:29:32 pm )

    Монгол орныг ганц шоглож чадсан залуу шүү дээ.улсад учруулсан өрөө хэрхэн төлсөн юм. Эсвэл төлж б.гаа юм уу?Чимэдцэрэнгийн амьдралаар тоглосон оо “өр” цайрсан юм уу? Тэр үедээ л маш их мөнгө шүү.Ямар ч байсан “нүгэл”-гүй царайлахаа больж өрөө төл.Таны амьдралын хар зам хэзээ ч арилахгүй шүү дээ.

  • зочин (July 04, 2017 10:07:06 am )

    Төр авч явах хүнийг ард түмэн дэнсэлж, улс төрийн намууд бэлтгэдэг учиртай. Намууд хүнээ бүр бодлогооор сайн бэлтгэх л хэрэгтэй юм билээ. Одоо Орос улс гэхэд 15 хүнийг сонгон бэлтгэж дэнсэлж байна. Эд нараас 1 эсвэл 2-г л сонгоно. Манайд энэ бодлого алга цүнх барьдаг бялдууч болгож бэлтгэчихээд байна. Энэ дээр л анхаармаар байна даа

  • батаа (July 04, 2017 10:39:53 am )

    Ардын намд Их Жанжин Д.Сүхбаатарын дараа гарч ирж байгаа жинхэнэ эр хүн дээ.

  • ЗОРИГТ (July 04, 2017 1:24:21 pm )

    ХҮРЭЛСҮХ НААДМААР МОНГОЛ МОРЬ УРАЛДУУЛНА ГЭЭД ЭРЛИЙЗ МОРЬ УРАЛДУУЛДАГ ЭРЛИЙЗ ДАРГЫНХАА ЭСРЭГ ДАЛД ПИАР ХИЙГЭЭД БАЛАРСААН .

antalya rent a car