antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 29, 2017 11 comments

Стратеги академийг шинэчлэхээс өөр аргагүй

нийтлэсэн Admin

            Улстөрийн ууган хүчин, МАН-ын эгэлд жирийн олон гишүүдийн үг хүслийг хүргэхээс өөр арга алга. Өршөөнө биз.

            Онолчдын санал хуваана хэмээн цэцэрхэж байсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар санаанд оромгүй хувиар цойлж бараг л Ерөнхийлөгч болчихоо шахав. Ард түмний дундаас тасарсан онол судалгаа гэж юу байдгийг бид сая харлаа. МАН-ын Стратеги академи нэр дэвшигч М.Энхболдыгоо санал асуулгаар тэргүүлүүлэхдээ С.Ганбаатарыг бараг л дурдахгүй байсан гэхэд болно. Өндөр авсан М.Энхболд МАН-ын залуу халаа гэх сэтэртэй жаалууддаа итгэж, худалчийн туйл болсон Стратеги академийнхаа судлаачид гэх нөхдийн үгэнд урамшаад улам ч өндөр авчихсан. Даргыгаа бараг л баян ходоод хийх эрэмбэтэй байхад нь түрүүлнэ гэж зарлаад байдаг судалгааны байгууллага байх уу.

Ихэнх судалгаагаар МАН-аас нэр дэвшигч тийм ч сайнгүй байхад зөвхөн Стратеги академи л тэнгэрт залчихаад буулгахгүй байсны хар гай нь ийнхүү нэр дэвшигчээ шороотой хутгасан. Түүнээс бус эртнээс судалж нягтлаад, замыг нь засаад явсан бол санал хуваана гэж тооцож байсан МАХН-ны нэр дэвшигчийн ард үлдэж тэвдэхгүй л байв. Стратеги академи бол судлаачдаас бүрдсэн хамгийн сайн байгууллага байх ёстой. Түүнээс биш тэнд ая тал зассан, ажил хийдэггүй судлаач нэртэнгүүд хэрэггүй. Тэнд чинь тэнгэр харсан зөнч нар суудаггүй юм, ажил хийдэг байр суурьтай судлаачид байх ёстой. Тухайн намын хувь заяаг дааж явах ёстой хамгийн том байгууллага байх үүргийг хүлээдэг биз дээ.

Энэ нь чухам юу хэлж байна вэ гэвэл МАН-д ямар ч судалгаа алга, залгамж халаа бол бүр ч алга. Ажил хийдэг, судалдаг, ухдаг, учрыг нь олдог залуус байхгүй. Тэд ард түмэнд очиж зөвхөн хоосон онолдож, дарга нараа харахаар түүнийг магтан цүнхийг нь зөөсөн хэдэн нөхөд л бий болж дээ.

Байдал ийм байхад энэ намын ирээдүйн хувь заяа улам л бүрхэгшинэ. Уг нь ялалтын дараах үйл ажиллагаа улам нягтаршиж, илүү ухаалаг, илүү судалгаатай явж байж тэр ялалтаа баталгаажуулах учиртай. Ялагдал бол ялахын үндэс гээд өрсөлдөгч АН чинь харин овоо ухамсартай явж байна. Түүнээс АН бол ухамсарын доод түвшинд оччихсон л бүлэглэл шүү дээ. Түүнийгээ ч ухаарсан бололтой. Том улстөрийн хүчин дэргэдээ судалгааны байгууллага газартай байх нь тун чухал бөгөөд тэр нь нэр төдий байх зүйл биш аж. Ийм байдалтай, ийм судалгааны багтай 2020 оны сонгуульд орвол амжилт үзүүлэхгүй шүү. Үүнийг би хэлээд байгаа хэрэг бус МАН-ын олон гишүүдийн үг хүслийг дамжуулж байгаа хэрэг.

С.Баяр

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Наранбаяр (June 29, 2017 3:50:51 pm )

    Таны зөв өө. Судалгаа үнэн байх л ёстой. Гэсэн хэдий ч энэхүү судалгаа нь санал хураах өдрөөс 14 хоногийн өмнө хийгдсэн. Энэхүү хэд хоногийн дотор нийгэмд ямар олон бужигнаан үймээн болсон, бие биеийнхээ нэр хүндэд халдсан, мэтгэлцээн нэртэй асуулт хариултын тэмцээнийг олон нийт хэрхэн үнэлснийг харсан шүү та та өөрөө.

  • зочин (June 29, 2017 4:43:44 pm )

    Тэгээд энд чинь стратегич хүн байгаа гэж үү худлаа байх аа. Стратегич болохын тулд төрд 30 жил зүтгэдэг, дэлхийн хамгийн томыг нь сураад туршуулаад сориулаад тэгж байж л жаахан юм сурдаг шүү дээ

  • zochinНАРАН (June 29, 2017 4:55:13 pm )

    zailuul taarna

  • Anonymous (June 29, 2017 7:55:42 pm )

    ALI ERT KLINIK UHELD ORSON NAMD OODROG SUDALGAA GARAH UU???? AAAAANNN N…….

  • Сайхнаа (June 29, 2017 10:03:46 pm )

    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.

  • Зочин (June 30, 2017 2:22:56 am )

    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

  • Anonymous (June 30, 2017 3:46:05 am )

    ERDEM SHINJILGEENII AKADEMIIG SURGUULTAI N NEGTGEVEL HOORONDOO UYLDAJ ONOL N ONOL SHIG ONOL BOLNO

  • Anonymous (June 30, 2017 3:46:57 am )

    YAG ONOHIIG ONOL GENE

  • зочин (June 30, 2017 9:25:19 am )

    маш зөв юм хэлсэн байна юун судалгаа сбд-г л гэхэд дарга нар нь архи уусан утасаар хүн загнасан суртчилгаа юуч хийхгүй баахан шинэ үүрийн дарга нар хүнээ танихгүй байна

  • H Delgertsogt (June 30, 2017 11:11:02 am )

    Hohi chini ta nar engeed eh ornoo hudaldaad bai alban tushaal ereh medeliin tuluu har tolgoiniihoo tuluu darga nariinhaa uliig doloogood dooshoo unlaa Mongoloo gesen setgel zurh joohon baisan bol ard bid sainiig husen eruunu MAn ta nart hunii ner sur gej bainuu deed doodgui hunii gar harsan novshnuudungutei hun harval ajiiig ni dor ni buteene hooson hun harbal hyalalzaad iim tur zasagtai yaj bidnii ur huuhed saihan amidirah ve ta nar uurusdiiguu tseverleh heregtei baina

  • ХАЛАГЛАГЧ (July 01, 2017 11:31:30 pm )

    СОЦИОЛОГИ ГЭДЭГ ЧИНЬ ШИНЖЛЭХ УХААН БОЛОХООС ДАРГАДАА ТАЛ ЗАСАХ ЖҮЖИГ БИШ ЭЭ. ЭНХБОЛДЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ОЛОН ХҮН ГАЙХАЖ БАЙСАН. ӨӨР ХҮН ОЛДООГҮЙ ЮМ УУ ГЭЖ? ШИНЖЛЭХ УХААН ҮНЭРТҮҮЛЭХГҮЙ ЮМАА ГЭХЭД БОДИТ БАРИМТ, БҮР ЯДАХНАА МЭДРЭМЖ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ БАЙМААРДАА

antalya rent a car