antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2017 Comments are off

“Говь” компанид засвар хийж байсан хүмүүсийг байцааж эхэлжээ

нийтлэсэн Admin

Үндэсний томоохон үйлдвэр болох “Говь” компанийн үйлдвэрт энэ сарын 14-нд их хэмжээний гал гарч, аврагчид 19 цаг ажилласны эцэст бүрэн унтраасан билээ. Энэхүү галын шалтгаан нөхцлийг НОБГ болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тус компанийн агааржуулалтын хоолойд хуримтлагдсан ахуйн хийнээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Тус барилгын дээвэрт засвар хийж байсан ажилчид дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, лав хайлуулахдаа ахуйн хий ашигласан гэх. Агааржуулалтын хоолойд хий хуримтлагдснаар гал гарсан бололтой. Тиймээс компаний дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс мэдүүлэг авч, Прокурорын байгууллагаас хэргийн материалтай танилцсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэхээр болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car