antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2017 Comments are off

Нийслэлийн ус, хөрсөнд шинжилгээ хийж байна

нийтлэсэн Admin

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт байгаа гадаргын ус, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа гүний худаг, төвлөрсөн ус хангамжийн хэрэглэгчийн цэгүүдээс усны дээж авч, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шинжилгээний ажил хийж эхэлжээ.

Тухайлбал, Туул, Сэлбэ гол, Дамбадаржаагийн булаг, Гүнжийн булаг, Багабаянгийн булаг, Санзайн булаг, Майхан толгойн булаг, Дүүрэнгийн булаг, Дондогдуламын рашаан,  Зуун модны булаг зэрэг булаг шандны ус, байгууллага, аж ахуйн нэгжийн 48 худаг, төвлөрсөн ус хангамжийн 43 цэг нийт 160 цэгээс 414 усны  дээж авч шинжилгээнд хамруулж байгаа юм.

МХЕГ-ын даргын баталсан 01/99 тоот хөрсний бохирдлын түвшинд хяналт шинжилгээ хийх удирдамжийн хүрээнд нийслэлийн суурьшлын бүсийн тогтоосон 64 цэгээс нийт 128 дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийж байгаа бөгөөд явц 86 хувьтай байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car