antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2017 Comments are off

Автозамчид, тээвэрчид ялалтын төлөө хамтдаа байхаа илэрхийллээ

нийтлэсэн Admin

“ЭВТЭЙ МОНГОЛ-ЭЭЛТЭЙ ТӨР”   уриатайгаар  Монгол Ардын Намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД  таны  “МОНГОЛ ГЭР- МОНГОЛ ТӨР”  мөрийн хөтөлбөр халуунд халж, хүйтэнд хөрч  хөдөө гадаа голдуу  ажиллаж байдаг бидний сэтгэлд нийцлээ. Тиймээс  манай Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци, Хот хоороондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүд, дэмжигчид , замчид, тээвэрчид таныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна гэсэн утга бүхий хоёр захиадал Миеэгомбын ЭНХБОЛДЫН нэр дээр ирлээ. Автозамчид, баялаг бүтээх,  бүтээн байгуулалтад  Миеэгомбын ЭНХБОЛД  таньтай гар нийлүүлэн хамтран оролцох нь бидний хүсэл бөгөөд   эх орныхоо их бүтээн байгуулалтын төлөө  хамтдаа ялалтанд хүрье хэмээн тэмдэглэжээ.

Харин тээвэрчид, Миеэгомбын ЭНХБОЛД бол тээвэрчин бидний дотны хүн. Тэр хүүхэд байхаасаа аавынхаа жолоочийг дагаж бааз дээр нь очоод  машин засч байгаа хүнд түлхүүр багажийг нь ойртуулж өгөхөөс эхлээд  машин тэрэгтэй ноцолдож өссөн хүн. Тиймээс бидний зовлон жаргалыг бүрэн хуваалцаж чадна. Миеэгомбын ЭНХБОЛДЫН амьдралд бодитой, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийг  Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд, жолооч тээвэрчид, инженер, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэн  бид   дэмжиж байна.  Миеэгомбын ЭНХБОЛД  таныг зорьсон хэргээ бүтээж   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч болоход тань бид  хамтдаа  байж,  дэмжих болно  хэмээн бичжээ.

Э.Цэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car