antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2012 Comments are off

Том оврын автобусаар хүн бүр үнэ төлбөргүй зорчдог болох уу

нийтлэсэн Admin

Том оврын автобусаар үнэ төлбөргүй үйлчилдэг байх төсөл боловсруулжээ.

“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-аас санаачлан “ADP Consulting” компаниар дамжуулан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар нийслэлийн нийтийн зорчигч тээврийн санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх төсөл”-ийг боловсруулжээ.

Төслийн гол зорилго нь том оврын нийтийн тээврээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, энэ зардлыг төрөөс бүрэн дааж санхүүжүүлэх тогтолцоонд түр хугацаанд шилжих аж. Төслийг том оврын автобусны үнэ 400 төгрөг болж нэмэгдэх үед буюу 2011 онд боловсруулжээ. Шатахууны үнэ өсөх бүрт нийтийн тээврийн үнэ нэмэгдээд байх уу гэдэг үндэслэлийг тооцож үзсэний учир энэхүү төслийг боловсруулсан хэмээн төслийг санаачлагчид ярьж байна.

2010 оны байдлаар нийтийн тээврийн хэрэгслээр нийт 220,7 сая хүн зорчсоны 90 орчим хувь нь том оврын автобус, троллейбусаар үйлчлүүлж, 48,8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Нийт орлогын 46,7 хувийг зорчих тасалбараар, 53,3 хувийг нөхөн олговроос бүрдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байгаа дийлэнх иргэдийн зардлыг төр даадаг гэсэн үг.

Өнгөрөгч 2011 онд гэхэд л төсвөөс үнэ төлбөргүй зорчигчдын унааны зардалд 30,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Байдал нэгэнт ийм байгаа юм бол нийтийн тээврээр зорчигчдыг төлбөрөөс бүрэн чөлөөлчих хэрэгтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Өөрөөр хэлбэл төслийг 2012 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэг жилийн хугацаатай хэрэгжүүлбэл улсын төсвөөс нийт 108,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай ажээ. Төслийн удирдагч “ADP Consulting” компанийн захирал Д.Баярсайхан:

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчид худал, үнэн нийлээд бараг 80 орчим хувь нь үнэгүй зорчиж байна. Тэгэхээр төлбөрөө төлж буй 20 хувь нь энэ улс орны хөгжилд нэмэр оруулж буй иргэд учраас тэднийг төлбөрөөс чөлөөлчихье. Гэхдээ коммунизм шиг тийм хэмжээ хязгааргүй цаг хугацаанд үргэлжлэхгүй. Нэг жилийн хугацаанд энэ төсөл хэрэгжсэнээр том оврын автобусны жолооч нар орлогын төлөө хөөцөлдөж, овоорохоо болино. Маршрутыг хотын төв, хотын зах гэж хувааж, хотын төвийн хэсгийг буухиа маршрутад шилжүүлнэ. Ингэснээр дийлэнх автобус хотын захаас буухиа үйлчилгээ хүртэлх үйлчилгээг хариуцна. Хэдэн хүн тээвэрлэснээр биш, хэдэн цаг ажилласнаар нь тооцно. Хотын төвийн замын ачаалал буурна гэх мэт олон сайн тал бий. Энэ хугацаанд компаниуд хөл дээрээ тогтож, цаашдын үйлчилгээний чиг хандлага тогтож, метро байгуулахад хувь нэмэртэй болно гэж ярьлаа.

Төслийн хүрээнд төрөөс нийтийн тээврээр зорчих өдрийн, 7 хоногийн, сараар болон улирлын туршид хүчинтэй билет гаргаж, унааны хөлсийг цахим хэлбэрээр төлөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай ажээ.“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн:

-Энэ төслийг илүү нарийвчлан тооцоолох ажлыг Засгийн газар хийх хэрэгтэй. Энэ төслийг хэрэгжүүлснээр санхүүжилтийг л төвлөрүүлэх гээд байгаа хэрэг. Эхний ээлжинд бүх хүнийг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй зорчих боломжоор хангачихна. Тэгээд жилийн дараа тодорхой төлбөрийг 100 төгрөг ч юм уу, түүнийг бүх хүн төлдөг болно. Энэ хугацаанд төлбөргүй зорчих талаар заасан хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Ийм л систем тогтоох гэсэн юм. Одоо зургадугаар сараас 21 мянган төгрөг өгөхөө боливол иргэд маш хэцүү байдалд орно. Нэг хүн л өдөрт нэг дамжлаа гэхэд 1600 төгрөгийг зөвхөн унаанд зарцуулж байгаа гэдгийг сайн бодох хэрэгтэй гэлээ.

“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-аас Нийслэлийн захиргаанд төслөө танилцуулсан байна. Харин тэдний зүгээс ямар нэгэн хариу ирээгүй ажээ. Тиймээс энэхүү төслийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг холбогдох байгууллагуудад нь хүргэхээр зэхэж буй ажээ.

Дашрамд дурьдахад, өнөөдөр нийтийн тээврийн 26 компанийн 780 шахам том оврын автобус өдөр тутам 55 чиглэлээр иргэдэд үйлчилж буй юм.

О.Ариунбилэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car