Монголбанк, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, хохирлыг барагдуулах ёстой гэж Ажлын хэсэг үзэж байна-
Өнгөрсөн сарын 24-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байна. Учир нь, тус банк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1.7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсон учраас өдгөө эдийн засаг ийнхүү шалдаа унах болсон шалтгаан нь энэ аж.
Хамгийн гол нь дээрх гурван их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг нь одоо асуулт болон үлдэж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн 2012 онд АН засгийн эрхийг барьж байхдаа Монголбанктай хамтран шийдвэр гаргаж, “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар гурван их наяд төгрөг зарцуулж байсан түүхтэй. Тухайлбал,
1.Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум,
2. Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум,
3.Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум
4. Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум
5. Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон юм. Хэдийгээр өмнөх засгийн газрынхан үнэ тогворжуулах хөтөлбөр хэмээн нэрийдэж байсан ч нидэр дээрээ төгрөгийн ханшийг 1.8 хувиар сулруулсан, аж ахуйн нэгжүүдэд ялгаварлаж зээл олгосон, их хэмжээний мөнгө шамшигдуулсан, хадгаламжид мөнгө хийж мөнгө хүүлэх ажиллагаа явуулсан, санхүүгийн үйлчилгээ авсан, хувь хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн гээд маш олон ноцтой зөрчлүүд ил боллоо.
Сайдаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна
Тэгвэл одоо энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ингээд энэ талаар ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас асуухад “Монголбанкны алдагдал гурван их наяд хүрсэн. Одоо тэгэхээр тус банкны алдагдлыг хэрхэн барагдуулах, алдагдал үүсгэсэн хүмүүст ямар хариуцлага тооцох асуудалд тогтоолын төсөл чиглэгдсэн. Түүнчлэн тус банкинд Шилэн дансны хууль хэрэгждэггүй. Эрдэнэсийн сангийн эд зүйлсийг хууль бусаар тараасан учраас хуулийн байгууллагаар шалгуулахыг хүсч байна. Монголбанкны захирал асан Н.Золжаргал хууль бус үйл ажиллагаа их явуулсны учраас Монголбанкийг алдагдалд оруулсан учраас түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээсэн юм.
Ямартай ч Монголбанкны захирал асан Н.Золжаргал өмнөх Засгийн газартай хамтран эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, 45 аж ахуйн нэгжид зах зээлийн хүүнээс бага хүүгээр зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгжүүд нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан нь яалт ч үгүй ноцтой зөрчил юм.
Тэгвэл хариуцлага хүлээлгэх гээд буй Н.Золжаргал нь өдгөө Австрали улсад байгаа бөгөөд түүнийг интерполоор эрэн сурвалжлах нь цаг хугацааны асуудал болчихоод буй юм. Хэрвээ УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн холбогдох баримт, материалыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгвөл Н.Золжаргал тайлбараа өгөх нь гарцаагүй. Мэдээж энэ асуудалд ганц Н.Золжаргал ч бус үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, нийт 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон тухайн үеийн ҮХАА-н сайд асан Х.Баттулга, “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн заалтууд, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” хөтөлбөрийн заалтууд, Монголбанкны Ерөнхийлөгч, ҮХАА-н сайдын 2012 оны А-166/А/24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 4.4, 4.11 дахь заалтуудыг зөрчиж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломж олгосон тухайн үеийн БХБ-ын сайд асан Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нарыг хууль хяналтын байгууллага шалгахад хүрэх юм. Засгийн газар, Монголбанк дангаараа 2013 онд Үнэ тогтворжуулах төслийн хөрөнгийн хэмжээ, ямар салбарт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулах зэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгө УИХ-ын хяналтаас гадуур зарцуулсан нь өнөөдрийн гурван их наяд төгрөгийн асуудал юм. Тэгэхээр Төв банкны эрх мэдлийг атгаж байсан Н.Золжаргалыг Австрали улсаас авчрах уу гэдэг асуултыг үлдээе?
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
FUCK ATG EBE (June 12, 2017 11:17:12 am )
NOHOIN GOLOGTOI TOOTSOO BODOOCHEE BARIJ IREH TSAG BOLSON SHVV. ATG SHUDRSG AJILAACHEE
-
Anonymous (June 12, 2017 11:25:51 am )
Маш хурдан олж ирэх хэрэгтэй. олон юмны учиг тайлагдах ёстой
-
Zorig (June 12, 2017 11:28:17 am )
Chinese hvn iim yum hiisin bol Odiid olj ireed buudtsan bga. Archaagui Vher Mongolchuud Ewii Ewii.
-
Anonymous (June 12, 2017 12:27:21 pm )
Австралд нь учрыг олсон дээр. Энд ирхээр олон янзын хүмүүстэй уулзаад хэрэг замхраах тийшээ ханд нь. материалыг нь бүрдүүлж өгөөд явуул
-
санал (June 12, 2017 1:25:05 pm )
АРАЙ Л ХЭТЭРСЭН ДАВАРСАН АЖИЛ ХИЙСЭН БАЙНА ЛЭЭ ГАНЦААРАА БИШЛДЭЭ ОЛОН ХАМСААТАНГУУДТАЙНЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-
zochin (June 12, 2017 1:54:02 pm )
хүйтэн царайтай хэрэг хийсэн ч тоохгүй хулгайч царайтай амьтан байх шив
-
baatar (June 12, 2017 2:43:33 pm )
ZOLJARGAL ZOVLONJARGAL BOLHOH TSAG OIRHON BAINADA HUNII NUTAGT NOIRGUI HONJ BAIGAADAA GADUUR GARVAL BARIGDANDAA INTERPOLD NERIIN UGSUN GEJ BAISAN SHUU
-
Shudarga (June 12, 2017 3:46:57 pm )
Mongold huuli hulgaich luivarchidad uilchildeggui mongol hezee ch hugjihgui huurhii ard mumen mini yandaa huurhiis ayduu tarchig mongold ATG haana baina? Turiin baychuug shuugeed shorond hiichih zorigtoi aaviin huu mongold baina uu Mongoliin ard tumen youmand baidalaar handaach
-
Anonymous (June 12, 2017 3:52:22 pm )
Шудрах шүүж чадхуу Элбэгдорожийн уяны ноходоор дүүрсэн шүү
-
CHIMEG (June 12, 2017 5:59:01 pm )
Ene elbegdorj gamsaatnuud bna shvvdee bvgdiig olj iren shorond hiij oimsiig n gozognuul
-
Anonymous (June 12, 2017 11:42:29 pm )
Элбэгдоржын хамсаатан АНын бас нэг хулгайч байна
-
Оргил (June 13, 2017 8:28:27 am )
Өнөөдрийн дээд шүүх Элбэгдоржийн хүмүүсээр дүүрсэн үед Зориг гэдэг нөхрийг байсан цагт эдгээр луйварчдыг яаж ч чадахгүй Ард нь Амерки ах нар хамгаална Хэцүү хэцүү
Ардчилсан нам гадаадын тагнуулын байгууллагын гар хөл болсон урвагчидаар дүүрэн юм даа -
Anonymous (June 13, 2017 9:41:57 am )
Элбэгдоржыг тусгаарлаж байгаад шалгах хэрэгтэй
-
Anonymous (June 13, 2017 10:32:28 am )
Энэ нэг балиар юм аль 90 оноос хойш очсон газар болгоноо сүйрүүлээд хаяж яваа ёстой нэг бүтэлгүй хулгайч даа
-
Хар аянга (June 13, 2017 5:47:02 pm )
Ёстой амьд тийрэн, тамын новш л юм бна л даа.
-
-
Fuck Elbegdorj (June 13, 2017 10:36:02 am )
Elbegdorj iin hvnshdee ATG bas Ebe giin jijeg Booviig Darag tsereggui hohoj bna!!!!!!
-
Anonymous (June 13, 2017 10:08:58 pm )
yun curtai yum bai UDAHGUI manai akh eronxilegch boloh gej baihad chin ?kkkkk
-
ЗОчин (June 14, 2017 4:47:25 pm )
АТГ-ар ажилаа хийгээчээ жирийн ардын хүүхэд бсан бол аль хэзээ шоронд авчираад хийчихсэн дээ та нар
-
зочин (June 14, 2017 7:53:38 pm )
ГАНБААТАР Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ НЭГ ЮМ УЧИР НЬ ТАЙЛАГДАХ БАЙХДАА . ЭС БӨГӨӨС БҮХ ЮМ ХЭВЭЭР БАЙСАН ШИГ БАЙЖ Л БАЙНА. БАЙСААР ЛБАЙГАА БИЗ ДЭЭ.
19 Comments