antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2017 Comments are off

Цагаанхайрханы онжавуудын хөөрөлдөөн

нийтлэсэн Admin

Д.ОЮУНЧИМЭГ

Их найрагч Ц.Чимэддоржийн  “Малчин” хэмээх цуутай шүлгийг өнөөдөр мэ­­дэх­­гүй хүн ховор билээ. 1923 ондбайгуу­лагдсан эртний түүхтэй, таван аймгийн нэг Завханы Цагаанхайрхан сумаас бид энэ удаа­гийн “Амьдралынтойрог”-ийн зочныг урьж, оролцуулсан юм. Нийслэлээс 1100 км зайд орших Завхан айм­гийн Цагаанхайрхан су­мын малчин, Ц.Энхтүвшингийнх арга­гүй л “Малчин” шүлгийн зураг­лалыг нүд болоод сэтгэлд буулгасан жирийнмалчных аж.  Нар хотлох үест хөдөөх айл руу хүлгийн жолоо залж, сумын төв дээр багшилдаг бага охиноор ньгазарчлууллаа.

 “Амьдралын тойрог”-ын зочин маань гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охинтой. Ууган хүүг Э.Пүрэвзагд нь өдгөөЗавхан аймгийн цагдаагийн газар ажилладаг.  Дунд хүү Э.Баатар нь Улаанбаатар хотод эхнэрийн хамт ажиллаж, амьдардаг. Ганц охин Э.Даваасодном нь аймгийн Нэгдүгээр сургуульд бага ангийн багш юм байна.

ЭХНЭРТЭЙГЭЭ ТАНИЛЦСАН ТҮҮХ “МАШ НУУЦ”

Ц.Энхтүвшин Цагаанхайрхан сумын уугуул. 1975 онд мал дээр гарсны дараа Налайхад цэргийн алба хаасан. Гурван жилийн албыг нэр төртэйгээр хашиж ирсний дараа удам залгасан малчин болсон аж. нэлээд хожуухан гэрбүлийн амьдрал зохиожээ. Хэзээ хойно амьдрал зохиосон хосууд хүүхдүүдээ эрдмийн мөр хөөлгөсөн болохоормалчин бол гэж шахдаггүй юм байна.

400 шахам толгой малтайгаа өдрийг барна. “Өглөөнөөс орой хүртэл малтайгаа ноцолдсоор таарна. Хааяахан хотхүрээ орохсон гэж санах ч үнэндээ зав болохгүй юм” хэмээн эхнэр С.Бадмаажав ярив. Хоёр ачтай залуухан эмээ, өвөөд зун нэмэлт хүч ирдэг гэнэ. Хүч болохоосоо илүүтэй цэцэрлэгийн багш болгодог байна. Гэсэн хэдий ч бяцханач нараа хараад ядрахыг үл ажран өдөржин тонгочиж, шулганах үрстэйгээ нэг л мэдэхэд орой наран жаргадагажээ. Нийтлэлийн гол баатар эхнэртэйгээ анх танилцсан түүхийг ярихыг хүссэнгүй эсвэл нууц байсан бололтой. “Заюусан билээ. Хөгшөөн анх яаж танилцлаа” гэж ирээд л жуумагнах нь нандигнан хадгалах нууцыг чандланхамгаалах гэж буйтэй эгээ адил санагдав. Тиймийн учир төдийлөн ухаж асуухыг төвдсөнгүй. Дүйвүүлсхийгээдөнгөрөөсөн юм.

ОХИНОО ХААЦАЙЛАХ ААВЫН УХААН

Отгон охин Э.Даваасодномыг хэсэгхэн цаашлуулав. “Аав, ээждээ ирж байгаа охин хүүхэд амттай чихэр, боорцогбарьж ирдэггүй юмуу” гэхэд минь “Хоёр өдрийн өмнө ирж нүүлгэж өгөхдөө хүнсийг нь бэлдээд өгчихсөөн” гэжбайна. Бүр цаашлуулаад “За даа айлын отгон хүүхэд, ганц охин гээд авахаас ч өгөхгүй л байх даа” гэчихэв. Чимээгүйхэн инээх залуу бүсгүй юу ч хэлсэнгүй. Ганц охин гээд эрхлүүлээд байхаар хоёр ах нь барьцахгүй байнауу хэмээн Ц.Энхтүвшингээс асуухад “Хамгийн бага нь охин. Том хүү ч тусдаа гарсан. Одоо дунд хүүгийнхэээхнэрийг гуйж ёс төрийг нь хийчихвэл ч болох гээд л байна” гээд эвтэйхэн дүйвүүлж байхыг харахад охиндоотөдийлөн хир халдаахгүй байх аавын битүүхэн санаа цухалзав. Мэдээж хайр нь дотроо, хал нь гаднаа байхмонгол аавын чанар харагдах. Илт хаацайлаагүй ч охиноо дотороо өмөөрөнгүй байгаа нь анзаарагдсан юм.

МЭДЭЭЛЭЛ СОНСОХ ГЭЖ ГИЙЧДИЙГ БҮЧИХГҮЙ, ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦДОГ БОЛСОН

Малчдын хувьд тэтгэврийн хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хуруу даран хоног тоолж суугааг хэлж байв. Мэдээмэдээллээс хоцрохоо байсан энэ үед өөрт хэрэгтэй мэдээллээ зурагтаар л авчихдаг болсон. нэг үеэ бодоход цагсайхан болж. Биднийг залууд төдийлөн мэдээ сонсч чадахгүй өнгөрөх нь бий. Хотоос ирэх гийчнийг ямар сонинхачин дуулгах бол гээд тал талаас нь бүчээд суух энүүхэнд. Харин өдгөө харилцан өөрийн бодол саналаахуваалцдаг болсон нь сайхан санагддаг хэмээн гол баатрын эхнэр С.Бадмаажав ярьж байна. Ноос ноолуур ньмалчдын амьжиргааг залгуулах нэг хэсэг нь. Хаврын урин дулаан цагийг хүлээж түүнийгээ барьцаа болгон зээлавчих нь энүүхэнд. Харин баруун аймгийнхан хожуухан ямаагаа самнадаг аж. Тиймээс ноолуурын ханш анх гарчбайснаасаа бага зэрэг унасан үед нь борлуулснаа Ц.Энхтүвшин хуучиллаа. Хэдийгээр өмнө нь сонсч байсныхаагурав хуваасны хоёрынх нь дайтайгаар үнэлж ноолуураа тушаасан ч түүндээ сэтгэл хангуулах байгаагааС.Бадмаажав илэрхийллээ. Хэдэн малдаа өвлийн тэжээлийг нь өөрсдөө бэлтгэдэг тухайгаа Ц.Энхтүвшин ярьжбайв. Хэдийгээр мал сүрэг нь тал сайхан нутагтаа тааваараа идээшилж байгаа ч бэлчээрийн даацаас шалтгаалсанмаргаан мэр сэр гарах болсон байна.

ГЭНЭТИЙН ЗОЧИН

Биднийг ийн хөөрөлдөж суух зуур гол баатрын маань он жав Ж.Чинбаатар давхиад ирэв. Гэрийн эзэгтэй үүд рүүхарж сууснаа “Өө хонины хүн ирж явна. Би хонь нийллээ гээд яаруулчихсан юм. Одоо ч намайг загнахаар иржбайгаа л болов уу даа” гээд намуухан инээмсэглэв. Нэлээд ширүүхэн амьсгаатай орж ирэх хижээл эр мэнд усмэдэлцэн гэрийн эзний урд талд хажуулдасхийгээд суучихлаа. “Хн, зүрх муутайг минь мэдсээр байж хүнсандаргаад. Солиороод хонь нийллээ гэж хэлээд байхдаа яахав дээ” гээд л шулагнаж өглөө. Ам нь нэлээдцангасан бололтой зэлгээхэн цай хоёр аягыг угсруулаад л залгилав. Ж.Чинбаатар ах “Толгойгоо угаачихаад усанднь цамцаа угаах санаатай л сууж байсан юм. Гэтэл утас минь дугарч байна. Хартал Жаргал авгай байна. Тэр бүрзалгадаггүй юм байсан. Юу болоо юм бол доо гэж бодоод утсаа автал “Хонь чинь нийллээ” гэдэг байгаа” гэж ирээднэг амьсгаагаар дахиад л дуржигнуулж гарлаа. Тэрээр сандарсандаа морио орхиод мотоциклоор гарааддавхижээ. Энэ зуур “Таны алдар нэр хэн бэ” гэж асуухад минь сонссонгүй. Саяхан болсон үйл явдлаа ёстой лнөгөө өнгөтөөр ярина гэдэг шиг нүдэнд харагдтал дүрсэлж байв. Гол баатар минь “Хүн юм асууж байна” гэв. Ингээдалдраа хэлснээ “Яасан” гэх зуур нүдээ том болгож ирээд тогтож харав. Түүнтэй хэсэг зуур хөөрөлдсөн юм.

Та Ц.Энхтүвшин ахтай хэзээнээс найзалж эхэлсэн бэ?

-Юун найзаар барах вэ. Бүр он жавууд гэхэд ч хилсдэхгүй л дээ. Армид цуг алба хаасан юм шүү дээ. Манай сумаасНалайхын цэргийн ангид Ц.Энхтүвшин, Бум-Эрдэнэ нар нэг оных, харин би дараа оных нь цэрэг байсан юм шүүдээ. Энэ хоёр ч ёстой чойрч байсан үе шүү. /Нүдээ ирмэснээ, хэлээ гарган тэрүүхэндээ нуг нуг инээнэ/ Харин бибол гал тогооны цэрэг байсан. /инээв/ Ийнхүү яриа өрнөж байх зуур гэрт цугларсан хүмүүсийн дундаас нэг нь “Ярьж байгаагаасаа өөр байдаг гэдгийг ч хүмүүс мэднэ дээ. Энхтүвшин, Бум-Эрдэнэ хоёр гоожуур биш байжээ дээянз нь” гэхэд “Чишш хүн сонсчихно. Би чинь их мундаг цэрэг байлаа шүү дээ” гэж байлаа.

Гал тогооны цэрэг юм чинь нутгийнхаа цэргүүдэд арай элэгтэй хандана биз. Хоол таваглахдаа аль болохилүүхэн хийчих гээд л?

-Ганц ч удаа хот орж үзээгүй, мал маллаж байсан залуу Налайхад цэргийн ангид хуваарилагдсан юм. Үнэнхэрэгтээ Энхтүвшин маань харуулын цэрэг. Бум-Эрдэнэ бид хоёр аж ахуйн салаанд байсан юм шүү дээ. Мэдээждавуу талаа ашиглахыг бодолгүй л яахав. Энхтүвшингээ харуулд гарсан үед нь гурван сайхан хийж өгөөд лгаргана. Талхны голыг авч байгаад масло, элсэн чихэр хийгээд л явуулчихна. Цадахгүй бол хоол хийгээд байж байягээд л хэлдэг байж билээ.

Цэргийн дурсамжаасаа хуваалцан ярьж байхдаа сэтгэл нь хөдөлж байлаа. Яг энэ агшинд “Тантай ярьж байгаахүмүүс “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид. Таны хэлж ярьсан бүрийг тэмдэглэн зурагтай чинь гаргах юм” гээд хэлээдтавьчихлаа. “Пээ тэгэхээр би одоо яанаа, Хэлэхгүй яасан юм бэ. Амныхаа зоргоор баахан бурчихсан шүү дээ” гэжирээд уулга алдах. Тэгснээ “Энэ жижигхэн дөрвөлжин эдээ унтраагаач ээ” гээд их л сандрав. Гэрт гал түлж, тогоондхоол, цай үйснийг хэлэх үү, сандарч байгаа хүний хөлс цутгахыг ч хэлэх үү. Жигтэйхэн сүржин, сонин зүйл болжбайв. Ж.Чинбаатар ах духныхаа хөлсийг дээлийнхээ баруун ханцуйгаар шудраад л суух. Тэгж сууснаа “За ер ньгаръя байз” гэж байна. Бүгд гэрийн гадаа байгалийн сайхныг бишрээд үргэлжлүүлэн хууч хөөрлөө.

БӨӨС БАЙХГҮЙ ЭЭ

Ж.Чинбаатар ах нийтлэлийн гол баатар руу эргэж харснаа “Чи ядаж надад хэлчихгүй яасан юм бэ” гэхэд нь “Манайхонийг хараа юу” хэмээн сөргүүлэн асуув. “Үгүй ээ юуг нь хардаг юм бэ. Хонины ээлж таарахаар хүнийг ингэжсандаргадагаа боль. Би яахав дээ ганцаараа амьтан чинь хир, бөөснөөсөө салчих санаатай л хонио алсаасхарчихаад сууж байгаа шүү дээ” гэж ирээд учирлав. Харин бид сандруухан гэнэтийн зочноо улам цаашлуулан “Тэгээд бөөс байна уу. Өндөр үнээр худалдаж авдаг юм билээ” гэж хэлж үзлээ. Тэрээр “Байхгүй ээ, ямар юм байдагюм бэ. Харин биднийг цэрэгт байхад ч тэр балай чинь байсан юм шүү” гэж байна. Туувар туудаг байх үед ч байсанл юм. Одоо ямар балиар заваан юм бэ гэх байх. Гэхдээ заавал байх ёстой эд гэж сонссон шүү” гэж байна. Голбаатрыг минь бодвол нэлээд дуу шуутай, яриа хөөрөөтэй наргианч юм билээ.

САЙН ЭР БОЛОХЫГ ШАХСАН НЬ

Цэргээс халагдаж ирсэн шижигнэсэн залуусыг нутгийн сайн эр гэгдэх гал Дайдаа тууварт авч явахыг хүсчээ. ГэтэлЦ.Энхтүвшингийн аав, Ж.Чинбаатарын ах нар эрс эсэргүүцсэн гэнэ. Учир нь нутгийн сайн эр урт гартай нэгэнбайсныг зүрх зоригтой залуус яахин мэдэх билээ. Ж.Чинбаатар адуучин байснаа дурсав. Залуудаа эмнэг сургажявсан шүү. Зарим үед морь уяж байх минь яалаа гэж харамсах нь бий гэнэ. Харин нийтлэлийн гол баатар маань нэгхэсэг адуутай байсан аж. хүүхдүүд сургууль, соёлын мөр хөөх үед мөнгөний хэрэгцээнд шаагдан борлуулж байсанюм. Бас манай нутагт малын хулгай нэлээд байсан үед азарга адуугаа алдаж л байлаа. Хотыг минь харлуулаадтуугаад явчихдаг монголоо алдсан сэтгэлтэй хүмүүс байгаад л маш их харамссан даа. Тэр үед залуу насныойворгон сэтгэлээр муу хүн дагаж яваагүй дээ л баярласан. Магадгүй нарийн учрыг нь хэлэхгүй муу зүйл хийсэнбол бид ах захаа хүндэлж байна гээд хэзээ ч нягталж асуухгүй л байсан шүү дээ. Ер нь амьдралд яаж явах вэ, хэнбайх вэ гэдэг бурхны заасан зам, хүний өөрийн сэтгэлийн гэрэл гэгээнээс ихээхэн хамаардаг гэдгийг онжавуудмаань хэлж байлаа.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Ийнхүү биднийг ярилцаж суух зуур Ц.Энхтүвшингийн том хүү эхнэр Ч.Должинсүрэн, хүүхдүүдийн хамтаараавындаа айлчилж ирлээ. Үг дуу цөөтэй, аавынхаа залуу насыг өвчсөн ханагар эр амралтын өдрүүдээр ээж, аавдаа туслах хүч авчирч буй нь энэ. Харин гол баатрын охин Даваасодном морь, мотоцикльд эрчүүдээс ч дутахгүйэрэмгий гэдгийг ээж С.Бадмаажав хэлэв.  Харанхуй болохоос урьтаж хэдэн патиар татах хэрэгтэй байгаагаахэлсний дараа охин нь мотоциклийг чадамгай гэгч нь унаж давхиад хонио эргүүлээд ирэв.

Нар уулын толгойн цаагуур дөнгөж далдрах төдийхөнд хонь, хурга майлалдан тоос хадаан баруунтайгаас иржбайна. Харин гэрийн зүүн талаар үнээ зэл дээр тонгочих тугалаа эргүүлдэн эзнээ хүлээж зогсов. Саалийн үнэртэйбор дээл хэдэрсэн гэрийн эзэгтэй 20-иод үнээг төвөггүйхэн сааж дууслаа. Бараг л 20 гаруй жилийн өмнө ээж миньцэнхэр торгон дээлээ саалиндаа өмслөө хэмээн аавд минь зандчуулсан нь гэнэт санаанд буув. Энгэрээс ньсаалийн үнэр ханхийсэн ээжийг минь санагдуулсан даруухан айлын эзэгтэй шавилхан биетэй ч шав гув хийсэнажилсаг нэгэн байлаа. Хайр татам бяцхан хөөрхөн ач нараа тойруулан гэрийн хоймор залрах гүндүүгүй монгол эрсүр бараатай харагдана. Эр хүний нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг монгол араншин бий. Ц.Энхтүвшнийамьдралын хүрд ийнхүү наргиан хөгжөөнтэй, аз жаргалтайгаар эргэлдэж байна. Айл бүхэнд амьдралын тойрогийнхүү эргэж байгаа биз ээ. Монгол хүн бүрийн, өрх гэрийн тулган дахь галын дөл өөдөө байж, амьдрал нь азжаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car