Сонгуулийн хугацаа ойртох тусам эсэн бусын, есөн шидийн юм дуулдах боллоо. Энэ удаагийн “Женко”-гийн хийсэн үйлдэл хэрээс хэтэрч байна. Учир нь түүний харьяанд байх “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийн ажилтан Мижиддоржийн Удаанжаргал гэх залуу АНУ-ын “Доминион вөүтинг системс” компаниас сонгуулийн санал тоолдог хар машин худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн имэйл илгээсэн нь илчлэгдэв. “Женко” Х.Баттулгын гар хөл болсон Мижиддоржийн Удаанжаргалын имэйлд “Бид танай цахим хуудаснаас танай бүтээгдэхүүнтэй танилцаж судаллаа. Бүх гурван загварууд манай шаардлагыг хангаж байна. Бид шийдвэрээ гаргахын өмнө бүтээгдэхүүний үнийг мэдэхийг хүсэж байна. Тиймээс бүтээгдэхүүн тус бүрийн үнийн саналыг тээврийн зардлын хамт явуулна уу. Түүнчлэн дараах зүйлийг тусган бичихийг хүсье:
1. Үнийн саналд худалдааны татвар орсон эсэх
2. Хэрвээ бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал багтсан бол энэ талаар тодорхой бичих
3. Төлбөрийн нөхцөл зэрэг болно
Хүндэтгэсэн: Удаанжаргал Мижиддорж” гэжээ. “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийг Ууганбаяр хэмээх эрхэм удирддаг. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ууганбаяр нь “Женко” Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг ажээ. Уг агуулгыг гүнзгийрүүлэн хөөвөл М.Удаанжаргал гэдэг нөхөр сонгуулийн санал тоолдог хар машин худалдаж авах гэсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч “Женко” Х.Баттулга луйвраар ч байсан хамаагүй ялахын тулд өөрийнхөө хөрөнгөөр санал тоолдог хар машин худалдаж авахыг санаархсан болж таарах нь. Угтаа бол “мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” маньд падгүй л дээ. Гэхдээ бүхэл бүтэн санал тоолдог хар машиныг худалдаж аваад сонгууль будилаантуулах гэж байхад чихэн дүлий, нүдэн балай сууна гэвэл худлаа. “Эх оронч хүн ард түмнээ хуурдаггүй юм” гэсэн Х.Чойбалсан маршалын үг бий. Жинхэнэ эх орончоор имижээ бүрдүүлсэн “Женко” Х.Баттулгын үнэн төрх нь яг юу юм бол? Дээрх баримтаас дүгнэлт хийж, түүний багийг хуулвал худал хуурмагийн туйл, эх орончийн хулхи дүр тодроод байгаа нь харамсалтай.
Э.Од
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 09, 2017 10:46:46 am )
Хэ хэ хэн итгЭх вэ ? Энэ үлгэрт
-
irgen (June 09, 2017 4:12:17 pm )
yostoi hen itgeh yum ene vlgert chin
-
Ganbaa (June 10, 2017 12:17:30 am )
Shuurhai medee Ta nar Enkhbold iin bogsiig dolohoo bolioochee hediid awsiin Ta nar Buunii Nohoi nuud!!!
-
Shudarga (June 10, 2017 2:50:29 am )
Battulga luivarchiniig urunhiilurchid songobol mongol sununu eree tseeree aldsan ih shunaltan saihan ulsiin uildveruudiig yaj luivardaj avsan battulga mongold ih balag tarisan odoo ichihgui songuuld ner devsheed shunal ni baragdahgui youm aa
-
Anonymous (June 10, 2017 8:41:50 am )
Хулгайч хун хулгайчаараа л сэтгэх юм даа
-
зочин (June 10, 2017 8:24:46 pm )
Эрхэм олон мэргэн сонгогчид минь нэг зүйлийг сайн бодвол ямар вэ боловсролгүй хүнийг ерөнхийлөгчөөр сонгочихоод монгол улсаа дэлхийн шившиг болгох гээгүй л бол эрүүл ухаанаар бодооч гэж хүсэе дүрслэх урлагийн дунд сургуулиас өөр төгсөж эзэмшисэн мэрэгжил мэдлэггүй хүнийг сонгох нь дэлхийн улс орнууд энэ монгол улс чинь дээд боловсролтой хүн байхгүй юмууггэж дооглох байхдаа Батулгыг дэмжиж байгаа хүмүүс урт бодож уужим санаж сонголтоо хийгээсэй.Ганбаатар ч мөн ялгаагүй шүү дээ.
-
С.Баяр (June 11, 2017 10:21:49 am )
зочин (June 10, 2017 8:24:46 pm ) гээд сэтгэгдэл бичээд байгаа “Их мэдэгч “минь!!! Улс орон нь худалдагдаад Хятадын колони болохын ирмэгт ирчихээд байхад ямар юмаа донгосоод байгаа нөжөнцөр вэ? Энхболд шиг төрийн албаны цалингаар “Тэрбумтан” болох юмсан гэж мөрөөдөөд л хэвтэж бай! цаашаа. Наана чинь “Дээд”сургууль төгссөн “Нус”-нууд өчнөөн төчнөөгөөрөө гудамжинд,бас үйлчлэгч,зөөгч, цүнх бариад явж байна. МАН-АН-ыг сонгож, толгой дээрээ гаргасанаас болж чиний хэлэгээр “Дэлхийн шившиг”болчихоод байгааг ойлгодоггүй юм уу?.Мэргэжлийг тусгай сургалтаар:Боловсролыг нийгэмээс олж авдаг болсон үе гэдгийг мэдэж ав!Ал ч намаас үл хамааран Одоо үед “Эх оронч” үзэл,биеэ даасан улс орон болгож чадах сэтгэлтэй,чадвартай л ерөнхийлөгч хэрэгтэй. Гэхдээ МАН шиг ам,ажлын зөрүүтэй гадаад,дотоод /Элбэгдоржийн нууц хуйвалдаан я байж болох / хуйвалдаантай,бөөрөнхий нам бүрч хэрэггүй. Эе эвийг нь олох гэж тэмтэчсээр явтал нь “Энэ улс,орон”маань хүнийх болцорчихсон байх вий дээ.
Сонголт шудрага байх болтугай!!! -
С.Баяр (June 11, 2017 10:33:23 am )
Админ-аа! Наад “Гачигаа засаач! “Хар машин”худалдаж авчээ гэж өнгөрсөн цаг дээр бичсэн нь агуулгатай чинь таарахгүй л байна даа. /худалдаж авахыг оролджээ ч юмуу эсвэл санаархжээ гэдэг юм уу.өөрөө мэддээ.”
-
Anonymous (June 11, 2017 2:01:33 pm )
Санал тоолох машиныг төр хариуцна биз дээ?Тэгэхээр сонгууль тулчихаад бхад энэ залуу нэг их аваад л, суурилуулаад л… Арай л үнэмшилгүй,дэндүү балиар арга хэрэглэх юм.
9 Comments