antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2017 1 comment

“М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяны хүрээнд нийт 73 сая төгрөг цугларч, БНСУ-ыг зориход бэлэн болжээ

нийтлэсэн Admin

“М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяны хүрээнд нийт 73 сая төгрөг цугларчээ. Сайхан сэтгэлт Монголчууддаа баярласан, талархсанаа Ч.Мөнхжанцан хурандаагийн гэр бүл илэрхийлж байсан юм.

“Удахгүй 15 нас хүрэх гэж буй охины минь эмчилгээнд халуун сэтгэлээр хандив өргөсөн монголчууддаа маш их баярлалаа. Та бүхнийхээ ачаар охин бид хоёр 6-р сарын 16-нд БНСУ-ыг зорьж, хагалгаандаа орохоор боллоо. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэг сайхан монгол үг бий. Монгол түмнийхээ халуун сэтгэлийн өргөлөөр охиноо эрүүл болгож ирээд, ачийг тань чадах чинээгээрээ хариулахыг хичээх болно. Та бүхэн минь үр хүүхдүүдээ сайхан баярлуулаарай. Хорвоогийн хүүхэд бүхэн жаргалтай инээж байх болтугай.
Зэвсэгт хүчний дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн гэр бүлээс.”

Энэ сарын 16-нд БНСолонгос Улсыг М.Номин-Эрдэнэ маань ээж Д.Мөнхчимэгтэйгээ зорих юм байна. Өмнөд Солонгост байгаа нийт Монгол түмэн маань орчуулагч хийгээд, байр сууцаар хангаад өгнө гэдэгт 200% итгэлтэй байна. Солонгост буй MGLRadio.com-ийн хамт олон үүнд анхаарлаа хандуулж тус болох биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • оюунчимэг (June 07, 2017 1:22:44 pm )

    хурдан эдгээд ирээрэй

antalya rent a car