antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2017 1 comment

ТОГВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ӨРГӨМЖИЛЛӨӨ

нийтлэсэн Admin

НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан.Монгол Улсын Засгийн газар ч нийгэм, эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэх чухал салбарын нэгээр аялал, жуулчлалын салбар хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнгөрсөн хоёр хоногийн турш зохион байгууллаа. Уг хугацаанд 2017 онд аялал жуулчлал ямар байх, хэрхэн хөгжүүлэх талаархи дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.

Тэгвэл хоёр хоногийн хугацаанд үргэлжилсэн аялал жуулчлалын үзэсгэлэн болоод нээлттэй хаалганы өдрийг амжилттай болж өнгөрснийг дүгнэж, хүндэтгэлийн арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, дэд сайд Ц.Батбаяр, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэ үеэр аялал жуулчлалын салбарыг таниулах, сурталчлах, улмаар тогтвортой аялал жуулчлалыг бий болгох чиглэлд үр бүтээлтэй ажиллах ёстойг онцолсон юм. Түүний дараа тогтвортой аялал жуулчлалыг бий болгох чиглэлд амжилттай ажиллаж, хувь нэмэр оруулж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагуудыг БОАЖ-ын сайдын шийдвэрээр өргөмжилсөн юм. Шагналыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ нар гардууллаа.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй эдгээр байгууллагуудад Аялал жуулчлалын холбоо, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын групп, Best Western Premier Tuushin компани болон Монголын Мицүбиши Пажеро клуб нэрлэгдсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Shudarga (June 06, 2017 8:11:41 pm )

    Mongold gadaad hun neg udaa irj maradgui. Mongoloos uur yamarch oron gadnii hund nemerdel une heldegui mongold ed baraa tsumuuruu zungaa mash ih unetei canard ni zero baidag

antalya rent a car