antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2017 Comments are off

Эмээлтэд хонь 120-180 мянган төгрөгийн үнэтэй байна

нийтлэсэн Admin

        Зуны эхэн сар айлчилсан гэхэд өдрүүдийн төрх яг л хавар шиг юм. Бороо ус багатай байгааг хэлэх үү үе үе шороогоор үлээсэн атлаа цаанаа л нэг бүгчим. Ийм л бүгчим өдрүүд их хотод аж төрөхөд улам “дарамттай” болгодог билээ. Цаг наашилж, цайны шинэ сүүтэйгээ золгосон тул амралтын өдөр хотын захыг зорих “төмөр сүрэг” олширчээ. Эмээлт захыг зорих замын хажууд ил гал дээр хоол хийсэн, эс бөгөөс машиныхаа сүүдэрт хэвтэнгээ хүүхдүүдээ тоглуулсан хэд гурван хөсөгтэй зөрөв. Уг нь нийслэлээс баруун урагш явах автозамыг саяхан шинээр барьсан санагдана. Гэвч хуучин 22-ын товчоо орчимд эвдэрч, завсарын ажил эхэлсэн бололтой хэсэг газар дөрвөлжлөн ухаж орхижээ. Харин үүнийг ажирч хурдаа сааруулж байгаа жолооч бараг л алга. Өргөн сэлүүхэн замтай учир “мурилзаад” л давхиж одох…

Энэ мэтээс эхлээд замыг яагаад чанартай барьж болдоггүй тухай, хотын захад хашаа хатгаагүй газар үлдээгүй тухай бодож явтал Эмээлт захад тулж ирэв. Газар ойрхон, зам сайхан учир энэ хооронд юуны ч тухай бясалгаж, бодолд дарагдаж амжих билээ.

Хамгийн гол нь би эндээс анх удаагаа шөлний хонь сонгох чухал ажилтай яваа юм. Нийслэлд мал хөлөөр оруулж ирэхийг хориглосон тул хотын баруун болон зүүн захад мал борлуулах тусгай цэг гаргаж өгсөн гэнэ. Шөлний “юм” сонгохоос өмнө ганц нэг танил руугаа утас цохиход “Баянзүрхийн товчооны тэнд худалдаалдаг хонь Эмээлтээс үнэ хямд атлаа мах нь амттай” байдаг гэсэн зөвлөгөөг өгч байв. Гэвч гэртэй ойролцоо учир ийнхүү тус түүхий эдийн захыг зорьж ирээд буй нь энэ. Гурван жилийн өмнө түүхий эдийн үнэ ханш сонирхохоор ирж байсныг бодоход энэ хавь нэлээд эмх цэгцтэй болжээ. Үгүйдээ л гэхэд хонь худалдаалдаг иргэд нь машин зам руу мал шахаад байдаг нь үгүй болж. Харин ч ойролцоогоор 30 хонь багтахаар төмөр хашаануудыг байрлуулж, худалдаачдад өдрийн 10 мянган төгрөгөөр түрээслэдэг байна.

Бямба гарагийн 15:35 цаг гэхэд 20 гаруй хашаанд барагцаагаар 500 орчим хонь худалдахаар зэхсэн бололтой байв. Энд хонь хамгийн хямд нь 110 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн үнэтэй нь 180 мянга байгаа тухай тус захад сүүлийн 10 орчим жил мал, махны худалдаа эрхэлсэн, 40 нэлээд гарсан бололтой Оюунцэцэг эгч ярив. Тэрбээр “Наадам дөхөж байгаа учир хөдөөнөөс мал оруулж ирэх нь нэмэгдэж байна. Өчигдөр энд 200 мянга гаруй төгрөгийн үнэтэй эр хонь байсан нь зарагдсан. Өнөөдөр дээд ханш 180 мянган төгрөг байна” гэж ярив. Түүний хэлж буйгаар хонины үнэ өнгөрсөн жилээс дунджаар 50 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, ноднингийн наадмаас өмнө нас бие гүйцсэн эр хонь 120 мянган төгрөгөөс даваагүй байна. Харин энэ жил шүдлэн эр хонийг 120, эм хонь 130 мянгаас элхэн үнэлж байв. Архангайн Өгийнуураас ирсэн Хүрэлбат “Анхныхаа амралтын өдрийг энэ зах дээр үзэх гэж байна. Ер нь санасныг бодоход худалдан авалт тааруу юм. Ганц нэг хоног харад боломгүй бол мал махны ченжүүдэд бөөндөх арга тал бодно доо” гэв. Түүний яриаг сонсоход тус захаас нэлээд хэмжээний ашиг олох тооцоотой байсан нь илэрхий байв. Тэгвэл Архангайн Өндөр-Улаан сумаас 50 эр хонь ачиж ирсэн Б.Ууганбаяр 14:00 хүрээгүй байхад таван хонь тус бүрийг 130-140 мянган төгрөгт өгөөд явуулжээ. Энэ өдрийнхөө наймааг гэмгүй эхэлсэн тэрбээр мөн энэ жил анх удаа тус захад мал худалдалж буй аж. Тэрбээр “Холоос тээвэрлэж байгаа учраас хонийг сойхгүйгээр ачвал хоргодох нь элбэг байдаг юм. Мөн замдаа хоёр хонож ирж байгаа тул гэдэс гэх юмгүй болж байна. Үүнийг хараад хотынхон туранхай гэж голоод байх юм” хэмээн гомдоллов. Тэрбээр мөн л хоёр өдөр тус зах дээр худалдаа хийгээд үлдсэн хонио мал махны ченжүүдэд бөөндөж өгөх аж. Тэдний энэ ижилхэн шийдвэр “Хонийг олон хоног хашихад тэсэхгүй” гэдэг байдлаар ийнхүү мөргөлддөг байна.

Мөн эндээс худалдаж авсан хонио зориулалтын цэгт 15 мянган төгрөгөөр “муулуулдаг” аж. Мал нядалгаа үйлддэг 30 орчим хүн усны тэргээр завсар чөлөөгүй шахам хонь зөөж гүйхийг ажиглахад иргэд бүгдийг идэхэд бэлэн болгоод гэрийн зүг хөдөлдөг ажээ. Тэд өдөрт дунджаар хоёр хонь “муулж” 30 мянган төгрөгийн хөлс авдаг ч түрээсдээ 21 мянгыг нь өгдөг байна. Ажлын өдрүүдэд үйлчлүүлэгч багатай байдаг учир ихэвчлэн тэд өрөнд ордог гэнэ. Мөн тэдний ойролцоо 10 орчим хүн толгой шийр хуйхлах ажил гүйцэтгэнэ. Толгой, өвчүү, шийр, сүүл нийлээд найман мянган төгрөгөөр хуйхалж өгдөг аж. Харин дан ганц толгойг таван мянган төгрөгөөр чанахад бэлэн болгодог. Энэ хүмүүс мөн л өдөрт 15 мянган төгрөгийн түрээс тушаах даалгавартай. Уг нь өнгөрсөн жил өдрийн түрээс нь найман мянган төгрөг байж. Гэтэл “Энэ жил яагаад нэмэгдсэн бэ” гэдэг асуултад бэлэн хариулттай хүн алга байгаа нь бүр ч сонин байв.

Ажаад байхад тус захад худалдаалж буй ихэнх хонийг “Архангайнх” гэж танилцуулав. Наана нь Булган, Орхон, Төв зэрэг аймаг байхад яагаад заавал Архангайгаас хонь оруулж ирдэг юм бол гэсэн бодол ч тэрхэн зуур төрж амжив. Мөн энэ утгагүй асуултдаа хариулт хайж, хэд хэдэн ченжтэй уулзсан хэдий ч тоймтой хариу олсонгүй. Тэгэхээр малын тоо толгой их, чанар сайтай байдаг болохоор худалдаачид Архангай гэсэн нэрийг зүгээр л ашигладаг байж ч болох.

Харин энд ямаа тун цөөн аж. Байгаа цөөн ямааны босго үнийг ченжүүд 80 мянган төгрөгөөс эхэлж байна. Цөөн үгээр хэлбэл яг одоогийн байдлаар Эмээлт зах дээр дундаж бие хаатай ямаа 100 мянган төгрөгийн ханштай байна гэсэн үг. Ченжүүдийн хэлж буйгаар одоохондоо төлөг оруулж ирэх болоогүй гэнэ. Наадам дөхөхөөр нийслэлийн захад оруулж ирэх малын тоо өсөхийн хэрээр худалдан авагчдын санхүүгийн байдалд тохируулж төлгөн хонь санал болгох нь элбэг байдаг тул хонины үнэ аажмаар буурдаг талтай. Энэ жил ч мөн уламжлал давтагдах учиртай” Энэ талаар Оюунцэцэг “Ер нь хонины үнэтэй байх үе нь одоо л доо. Наадам дөхөхөөр мал ихээр орж ирж тэр хэрээр үнэ буурдаг. Яг наадам залгуулаад оюутан сурагчдын хичээлийн бэлтгэл сургалтын төлбөрийн бүрдүүлэлт эхэлдэг болохоор өвөл хүртэл үнэ өсдөггүй” гэв. Ийнхүү мал, махны үнэ өссөн гэдгийг баримтаар “нотолсон” тэгвэл түүхий эдийн үнэ яагаа бол” гэсэн бодол орж ирээд болдоггүй. Цаг хугацаа, явдал суудал тийм ч их зарцуулахгүй тул малын гаралтай түүхий эдийн үнэ ямар байгаа тухай сонирхохоор төв замын урд байх байшин гэхэд хэцүү жижигхэн цагаан “дөрвөлжинд” хүрч очлоо. 30 дөнгөж гарч буй болов уу гэмээр махлаг шар бүсгүй гарч ирч ирж “Ямааны арьс өлөнтэйгөө 500 төгрөг, хонины нэхий мөн өлөнтэйгөө 4500 төгрөгөөр авч байна” гэв. Өнгөрсөн жил хонины нэхий боодол бохины ч үнэгүй болж, гуу жалгад хог болон хэвтэж байсныг бодоход 5-6 дахин өсчээ. Гэвч арьс, нэхийний ченж эмэгтэй “Хонь ямааны арьс авахад хүндрэлтэй байна. Үнэд хүрэхгүй болохоор эхнээсээ хог болж эхэлсэн” гэв.

Хажууханд нь байх түүхий эдийн цэгээс адуу, үхрийн ширний үнэ сонирхоход 20- 30 мянган төгрөгийн үнэтэй байгааг цонхон цаанаас өгүүлэв. Нас тогтсон эмэгтэй гэдэг нь хоолойны өнгөнөөс нь илэрхий байлаа. Харин замын ард буюу хотоос Эмээлт чиглэн явах замын баруун гар талд голдуу ноолуурын цэгүүд байрладаг аж. Өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан ч энэ талаар анзаарч байсангүй. Тэд кг ноолуурыг 45-53 мянган төгрөгийн ханшаар авч байв. Ченжүүдийн хэлж буйгаар өдөөд голдуу борлонгийн ноолуур гардаг тул ширхэг, урт богиноосоо шалтгаалаад ийнхүү үнэ хямд байдаг гэв.

Д.Ганбаатар

Монголын үнэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car