-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЛАА-
Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр АТГт шалгагдаж байсан билээ. Үүний дагуу өчигдөр Д .Оюунбатад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүх дээр боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг долоон цаг хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар гэм буруутай гэж үзэн хоёр жил зургаан сарын хорих ял оногдууллаа. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Б.Баатар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр Н.Дэмбэрэлдагва, хохирогч Д.Төгсбаяр нар оролцсон байна. Д.Оюунбат Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг өөрийн найз болох “Авзага трейд” ХКК захирал П.Мэндбаярт олон нийтэд тендер зарлалгүйгээр давуу эрхээр шууд өгчээ. Гэвч мэргэжлийн экспертүүд үзэхдээ энэхүү Төв цэнгэлдэх хүрээлэнг хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэжээ.
Түүнчлэн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан байна. Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй сүрлэг хөшөө саяхан сүндэрлэсэн. Д.Оюунбат даргын оролцоотойгоор хөшөө барих ажлыг өөрийн болгосон “Тоджаргал” ХХК нь татварт их хэмжээний өртэй. Татварын өртэй гэдгийг нь мэдсэн хэрнээ Орхон аймгийн үнэлгээний хорооныхон “Тоджаргал” компанид тендерийг өгсөн аж. Түүнээс гадна 168 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн тус компани хөрөнгийн баталгаагаа дутуу ирүүлсэн, санхүүгийн тайлан, банкны мэдэгдэл аль аль нь байхгүй байхад сонгон шалгаруулалтад оруулчихсан байсан гэнэ. Мөн Орхон аймагт нэгэн хороолол босох тухай яриа түгэж байсан. Цаасан дээр буусан зураг төсөл нь нүд хужирлаж байсан өдгөө энэ хороолол цаасан дээр л үлдэх нь тодорхой болжээ. Учир нь энэ ажлыг мөн л эрх мэдлээр далайлган Хятадын компанид тендер зарлалгүйгээр өгч орхисон. Гэвч тэд нар нь тун удалгүй барилгын ажлаа хаяад алт ухахаар явсан гэнэ.
Мөн Орхон аймгийн төсвийн гол хувийг бүрдүүлэгч “Эрдэнэт” үйлдвэрээс жил болгон тус аймагт хөрөнгө оруулж ирсэн. Жилд дунджаар 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт оруулж байсан ба өнгөрсөн жил аймгийн 35 жилийн ойн хүрээнд чамгүй их хөрөнгө оруулжээ. Тэр хөрөнгө оруулалт дундаас шамшигдуулсан гэж бас үзэж байгаа юм. Аймгийн ойн арга хэмжээнд зориулж аймгийн 23 мянган өрхөд бэлэг тараасан бөгөөд үүнд 500 гаруй сая төгрөг зарцуулагдсан гэсэн тооцоо гарчээ. Үүнийг ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр зарцуулсан гэж буруутгагдаж байна. Засаг дарга Д.Оюунбат өнгөрсөн жил хувьдаа “Лексус” 570 маркийн 120 сая төгрөгийн өртөгтэй автомашин худалдан авч “Авзага трейд”-наас гурван өрөө байр авсан зэрэг авлигын шинжтэй гэнэт хөлжсөн түүх нэлээд олон илэрсэн бололтой.
Өнгөрсөн жил Орхон аймгийн Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Нарангэрэл нь төсвийн мөнгийг банкинд байршуулж байсан хүүг буюу 30 сая төгрөгийн хувьдаа завшсан гэх хэргээр АТГ-т дуудагджээ. Балрангаа алдахдаа докторт суралцах нэрээр ажлаасаа чөлөө авч байж энэ хэрэг намжжээ. Тэгтэл Засаг дарга Д.Оюунбат Нарангэрэлд сургуульд суралцах дөрвөн сая төгрөгийг төсвөөс гаргаж өгсөн гэх яриа Орхон аймгаар нэг тархжээ. Учир нь Д.Оюунбат, Нарангэрэл нарыг ойр дотно харьцаатай гэж аймгийнхан ил тод батлан ярьдаг аж. Ийнхүү нэг аймгийн Засаг даргын “но” илэрч төсвийн мөнгийг хэрхэн хувьдаа шамшигдуулж байсан нь олны өмнө нэгэнт ил болов.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 21, 2012 11:36:06 am )
ugaasaa boloh yostoi zuil boldgooroo bolj harin ch bagaduultsan ym bus uu. gar utas hulgailaad l 10 jil avch baisniig bid harj l bsan daa
-
Anonymous (February 26, 2012 5:11:47 pm )
yahaaraa 20 terbumiig idsen ni 2 jiliin yal awdag 2sayiig hulgailsan ni 20 jiliin yal awdag yum be yahaaraa
-
Anonymous (March 05, 2012 10:02:17 pm )
Наадах чинь Эрдэнэт үйлдвэрийн захирал дарга нарын идэж уудаг мөнгөний дэргэд бол юу ч биш. Оюунбат хамгаалах хүн хамтрагч үгүй тул шоронд орж байгаа юм.Эрдэнэт үйлдвэрийн захирлууд зуу зуун тэрбумаар нь нам бүлгийнхэнтэйгээ нийлж иддэг.Тус үйлдвэрт ажиллаж байсан хүн өвчин тусаад тусламж хүсэхэд 10 жил ажилаагуй гээд тусламж үзүүлээгүй байдаг. Тэгсэн хирнээ өөрсдөө 2-3 жил ажиллаж байж элдэв аргаар улсын мөнгийг баруун солгойгүй цацаж хань хамсаатнуудаа тэтгэж байдаг даa.
-
Anonymous (March 05, 2012 10:06:35 pm )
эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын эсрэг тэмцэлд оролцох хүмүүстэй холбоо тогтоон хамтран тэмцэнэ 88138904
-
Anonymous (March 11, 2012 9:39:06 pm )
Эрдэнэт үйлдвэрийн захирал, дарга нарын идэж ууж байгаа мөнгөний дэргэд Д.Оюунбатын хэрэг гээд байгаа юм чинь хөх инээд хүрмээр юм даа. Д.Оюунбат бор зүрхээрээ хийх ёстой ажлаа хийгээд, хүнд долигнодоггүй, нам гэж далдагнадгүй учраас ардаа хамгаалалтгүй дээ л шоронд орлоо ш дээ. Тэгж яривал аймгийн засаг дарга нараас хамгийн бага идсэн нь Оюунбат байх шүү.
5 Comments