antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2012 Comments are off

Зургаан хувийн зээл үлгэр битгий байгаасай

нийтлэсэн Admin

Бага дунд орлоготой иргэд байртай болохыг мөн ч их хүлээж байна даа. Монгол Улсын Засгийн газраас нэгэнтээ амалчихсан болохоор, түүнийгээ хэрэгжүүлнэ гэдэг  олон өрх итгэж, орчин үеийн байранд амьдрах тэр сайхан цагийг сэрүүнээрээ зүүдэлсээр л байна. Олон нийтийн эмзэг сэдэв, ирээдүйнх нь чин хүсэл дээр улстөрчид тоглолт хийчихгүй бол ирэх сонгуулиас өмнө, магадгүй тун ойрмогхон энэ асуудалд эерэгээр шийдэгдэж магадгүй нь. Өчигдөрхөн хуралдсан Засгийн газрын хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй, иргэдийн горьдлого төрүүлсэн хэвээр үлдлээ, энэ асуудал. Ирэх долоо хоногийн хуралдаанаар эцсийн шийдэлд хүрнэ гэдгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж  хэвлэлийнхэнд дуулгажээ.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаан хувьтай зээл гаргах яриа өнгөрсөн жилийн хавраас яригдаж эхэлсэн юм. Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг байртай болгохын тулд зургаан хувийн хүүгийн “sale” зарласнаас хойш багагүй хугацаа үдсэн ч өнөөг хүртэл журам боловсруулагдаагүй, хөрөнгө мөнгөний асуудлыг нь Хөгжлийн банк шийдэж чадаагүй л байгаа.

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нааштай гарсан ганц шийдвэр нь ямар ч байсан бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хүрээнд Хөгжлийн банк 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгохоор болсон явдал. Засгийн газраас Хөгжлийн банкинд энэ үүргийг хүлээлгэсэн бөгөөд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг дээрх иргэдэд олгох хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хамтран асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.  Борчууд байртай болох, нүүрс түлж, үнс нурамтай зууралдалгүйгээр орчин үеийн байранд амьдрахад нэг алхам ойртож байгаа хэдий ч цаана ч хичнээн алхаж байж, байртай болох мөрөөдлөө гүйцээхэд ойртох вэ гэдгийг өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулбал, хэлэхэд хэцүүхэн л юм.

Мэдээж, бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно, 100 мянган айлын орон сууц барина, зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэдэг сонсоход таатай байвч энэ нь  зөвхөн сонгуулийн өмнө түр зуурхан ороод өнгөрөх нартай бороо төдийхөн биш байгаасай даа. Ингэж Монголын мянга, мянган өрх бүл, өнөөдөр байранд орж чадахгүй хөлсний өрөөнд бусдын дарамтан дор амьдарч байгаа гэр бүлүүд, гэр хороололд нүүрсээ түлээд сууж байгаадаа гутарч, гуниж байгаа эзэгтэй нар залбирах нь холгүй хүсч байгаа гэж мөрийцөхөд ч алдахгүй.

Учир нь Засгийн газраас зээлийн хүүг бууруулах “sale” зарласнаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн хэдий ч холбогдох газрууд журмаа өнөөдрийг хүртэл боловсруулж чадаагүй байгаа юм.

Журам  хэзээ батлагдана, тэр цагт л асуудал ерөнхийдөө цэгцрэх тийшээ хандлаа гэж ойлгож болно.  Засгийн газрын шийдвэр гарсан ч журам нь батлагдахгүй бол ямарч хэрэггүй. Журмаар тухайн асуудлыг яаж шийдвэрлэх, зохицуулах, хөрөнгө мөнгийг нь ямар замаар гаргах, зургаан хувийн хүүтэй зээлийг иргэн хэрхэн төлөх, ямар арилжааны банкаар дамжуулах, ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар хүнд өгөх вэ гэх мэтчилэн олон суудлыг шийдвэрлэх нөхцөлийг нь тусгасан байдаг. Зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг сэтгэлийн хөөрлөөр, ирэх сонгуулиар иргэдээс санал авахын тул өнгөцхөн  шийдвэрлэж болохгүй эмзэг асуудал. Хэрвээ буруу нөхцөл, буруу тооцоо судалгаан дээр үндэслэвэл юун бага дунд орлоготой иргэдийг байртай болгох манатай, улс орны эдийн засаг эвгүйтэж болзошгүй байдал руу шилжинэ. Тиймээс энэ асуудалд эдийн засагчид, банк санхүүгийнхний санаа бодлыг авч үзэх хэрэгтэй болов уу. Маш нарийн тооцоо, судалгаа, тоо баримт дээр үндэслэн, маш нарийн зохион байгуулалттай хэрэгжүүлж чадвал зургаан хувийн хүүгийн зээл өнөөдрийн саарал мананд идэгдсэн Улаанбаатарын утааны асуудлыг ч шийдвэрлэхэд нэгэн гарц болж чадах юм.  Монголын маргааш дуусдаггүй гэсэн нэг ёжлол байдаг даа. Түүн шиг л ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар эцсийн шийдэлд хүрч чадахгүй, дараагийн  Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ гэсээр асуудлыг уясаар л байвал “100 мянган айлын орон сууц, зургаан хувийн  хүүтэй зээл”-ийн асуудлыг хүлээсэн иргэд хөгширч, хүүхдүүдээ “Эрт урьдын цагт” гээд энэ сэдвээр үлгэр ярихад хүрч магадгүй юм. Гэхдээ үлгэр битгий байгаасай гэж үнэхээр хүсч байна.  Магадгүй Засгийн газрын хурлаас хурлын хооронд “шидэлсээр” байвал ирэх сонгуулийн дараа энэ асуудал таг мартагдах вий дээ. Яагаад гэвэл зургаан хувийн хүүтэй зээл гаргах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл УИХ-ын намрын чуулган өндөрлөчихвөл ээлжит бус хурал зарлахгүй л бол Засгийн газар бид журмаа баталсан, чуулганаар хэлэлцсэнгүй гэдгээр ам хаахгүй гэх баталгаа алга.

Тэгээд ч  өнөөдөр орон сууцны нэг ам.метр нь хамгийн хямддаа нэг сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэж, өдрөөс өдөрт хөөрч байгаа байрны үнийг зохицуулах бодлогоо цаашдааболовсруулж, үнийн өсөлтийг зохицуулж чадахгүй байсаар л байвал,  зургаан хувийн хүүтэй зээл гаргаад ч бага дунд орлоготой иргэд байр худалдан авна гэдэг юу л бол.

Ж.Эрхэс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car