Миний нэг танил сонирхолтой гэх үү, эмгэнэлтэй ч гэмээр юм уу нэгэн хачирхалтай зүйл ярилаа. Хэдхэн хоногийн өмнө хамаатных нь эмээ нас барчихаж. Ажил явдал ид өрнөж байтал хамаатнуудынх нь дунд эмээгийн гэрээслэлийн тухай яриа өрнөжээ. Талийгаачийнхаа гэрээслэлийг үзээд сэтгэл нь шимширсэн хүмүүс “Арай ч дээ, энэ Монголын төр” гэлцэн бухимдаж байв.
Миний танил ч санааширсан хүмүүсийн нулимстай нүдээр харж зогсох эмээгийн гэрээслэлийг авч хартал “Төрөөс өгнө гэсэн нэг сая төгрөгийг минь аваад хүүд маань өгөөрэй” гэсэн байжээ.
Энэ одоо юу гэсэн үг вэ? Нас дээр гарсан нэгэн эмээ үхэхдээ хэзээ олгох нь мэдэгдэхгүй нэг сая төгрөгийг хамгийн хайртай хүүдээ өвлүүлэхээр гэрээсэлсэн байна гээд бод доо. Хөөрхий эмээгийн хүү нас 50 хүрсэн ч эхнэр, хүүхэдгүй. Хоёр ч удаа амьдрал зохиосон боловч бүтэлгүйтсэн азгүй нэгэн.
Настай хүн гомдож, баярлахдаа амархан гэдэгсэн. Монголын төр, засаг азай буурлуудынхаа ийм эмзэг сэдвээр хүртэл шоу хийж, өөрсдийн нэр хүндийг өсгөдөг болжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
Comments are closed.