antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 Comments are off

Ургах наран хорооллоос оршин суугчид нь “Урваж” эхэллээ

нийтлэсэн Admin

-Ц.БАТБАЯР ГИШҮҮНИЙ АМЛАСАН  “АМЬДРАЛЫН  БОСГО ГУРВАН ӨРӨӨ БАЙР” ТАЛААР  ӨНГӨРЛӨӨ-

Нийслэлийн төвлөрлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны долдугаар сарын 1-нд батлан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн юм. Харамсалтай нь дээрх төслийн дагуу барьсан “Ургах наран” орон сууцны хорооллын барилгын чанар оршин суугчдын тухыг алдагдуулж, хана, тааз нь сууж, энд тэндээсээ хагарч, цуурч эхэлсэн. Тиймээс оршин суугчид хууль хяналтын байгууллагад хандаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байгаа.

“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд барих “Ургах наран” орон сууцны хорооллын нийт хөрөнгө оруулалт 468, орон сууцанд 276.4, инженерийн дэд бүтцэд 153.9 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгаж, НИТХ-аас тус хорооллыг барихыг дэмжсэн юм.

Гэвч өдгөө энэ ажил хэрэгжээгүйгээр үл барам, барьсан таван орон сууц нь чанарын шаардлага хангахгүй байгаа аж. Энэ тухай тус хорооллын оршин суугч “Манайх зурагтаар гарсан шоу нэвтрүүлэг үзэж байгаад хямд үнэтэй, гайгүй юм болов уу гэж орон сууцанд орохоор төлөвлөсөн. Ороод нэг их удаагүй байхад барилгын хана, тааз нь сууж, нурж эхэлсэн. Нэг үгээр хэлэхэд “Ургах наран” хороолол чанарын шаардлага хангахгүй байна. Тиймээс оршин суугчид нэгдэж хууль хяналтын байгууллагад хандсан хэмээлээ. Уг барилгыг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяртай холбодог. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр өнгөрсөн 2008 оны сонгуулиар БЗД-ээс нэр дэвшсэн. Тэрбээр сонгогчдодоо “Баянзүрх дүүрэгт хамгийн түрүүнд дулааны цахилгааны асуудлыг шийднэ. Утааг багасгахын тулд орон сууцжуулна, “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр” хэмээн ам алдсан нь бий. Түүгээр ч барахгүй орон сууцтай болох  бүхий л бололцоог бүрдүүлэхийг зорино” хэмээн батламж хуудас хүртэл тараасан нь одоо ч тэндхийн оршин суугчдын хананд өлгөөтэй байна. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Ц.Батбаяр баталгаа болгож өрхийн тэргүүн бүрт анкет бөглүүлсэн байдаг. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр120.0 га талбайд 10750 айлын орон сууц бүхий “Ургах наран” хорооллыг бариулсан нь өдгөө ийн хэл ам татлах болов. Хэргийн гол учир нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр чанаргүй гэгдээд байгаа “Ургах наран” хорооллыг өөрийн ах, дүүсийн компаниар бариулсан. Тиймдээ ч холбогдох байгууллагууд тус хороололд үүсээд байгаа асуудлыг оршин суугчдын талд шийдэж өгөхгүй байсаар өдий хүргэсэн хэмээн иргэд гомдоллов. Юутай ч УИХ-ын гишүүн Ц.Батбаяр эрх мэдлийнхээ хүрээнд мянга мянган оршин суугч-дыг хохироосон нь тодорхой боллоо. Олны нүдэнд илт энэ явдлыг холбогдох байгууллагууд нууцалсаар байгаа нь хачирхалтай. Эрхэм гишүүн амласан ёсоор өрх бүрийг чанартай, тав тухтай орон сууц бариулж, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлсэн бол яая гэх вэ. Гэтэл хотоос зайдуу юм хойно яасан ч яахав гэсэн шиг иргэдийг ийн хохироож байгааг юу гэж ойлгох вэ. Цаашид “Ургах наран” хорооллын оршин суугчдын хувьд нүүх үү, тэндээ үлдэх үү гэдэг нь эргэлзээтэй. Нэгэнт мөнгөө тушаасан ч ийн хохирч үлдсэн айлууд өдгөө яахаа ч мэдэхгүй сууна.

horoololОрчин үеийн хот төлөвлөлт ямар байх ёстойг гаднах тохижилтоор нь харуулна хэмээн нэгэн үе ам алдсан УИХ-ын гишүүн Ц.Батбаярын амлалт ийнхүү талаар өнгөрснийг иргэд хэлж байна. “Ургах наран ” хорооллыг барьсан компанийн удирдлагуудад Эрүүгиин хуулийн 174 дүгээр зүйлд заасан чанар муутай барилга ба­риулж, ашиглалтад өгсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн БЗД-ийн прокурорт шалгагдаж байгаа. Тус хорооллын оршин суугчдын гомдлын дагуу шалгагдан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ БЗД-ийн прокуророос мэдэгдсэн.

Тиймээс “Ургах наран” хороололд очлоо. Нийслэлээс нэлээд зайдуу байрлах тус хороолол хэдийнэ хогондоо дарагджээ. Учир нь тэр хол газар хог ачих машин бараг очдоггүй бололтой. Нэрээ нууцлахыг хүссэн оршин суугчдын хэлж буйгаар тэндхийн байрууд их хүйтэн аж. Тэндхийн ганц нэг айлаар ороод үзлээ. Цонхоор нь салхи сийгээд хүн тогтох аргагүй хүйтэн болох нь цантсанаас нь илт. Ихэнх айлууд гэртээ том, жижиг янз бүрийн тень буюу халаагуур залгаад ч тусыг эс олжээ. Арга барсан оршин суугчид цонхондоо зузаан даавуу хүртэл хадсан байх юм.

Үнэндээ энэ байдлыг хараад “Ургах наран” хороол­лыг орон сууц гэж хэлэхэд хэцүү санагдана. Тухайн байрны оршин суугчид энэ талаар хариуцсан эздэд нь удаа дараа мэдэгдсэн ч маргааш, нөгөөдөр гэсээр өдий хүргэжээ. Сантехникийн шийдэл нь анхнаасаа буруу төлөвлөгдсөнөөс айлуудын 00 үе үе бөглөрч багагүй асуудал үүсгэдэг гэж байна.

Эрүүл агаартай “Ургах наран” хэмээн нэгэн үе оршин суугчдын толгойг эргэтэл рекламдан байж байраа эзэнтэй болгосон тус хо­роололд одоогоор долоон байр бий. Эхний баригдсан гурван байр нь дөрвөн давхар аж. Харин бусад нь таван давхар юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл оршин суугчид нь байрныхаа ордерыг аваагүй аж. Нэгэнт тэнд тухгүй байгаа учир айлууд эхнээсээ ийн дүрвэхэд хүрээд бай­на. Энэхүү байруудын эхний гурван байрыг “Эн Эм Си Жи” ХХК харин IX, X байрыг “Ээн констракшн” ХХК, VIII, XI .VI, байрыг “Рендербау” ХХК, XII байрыг ‘Жанхар” ХХК -иуд барьж гүйцэтгэсэн аж.

Н.АЛТАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car