antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2017 55 comments

МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ БОСГО ӨНДӨР

нийтлэсэн Admin

Монгол төрийн үүсэл хөгжил МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрний хаан Модун Шаньюйгаас эхтэй гэж үздэг. Хүннү гүрний хаан Шаньюйгаас эхлэн төрт ёсны уламжлал тогтсон бөгөөд 1189 онд Тэмүүжин хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үеэс Монголын төр ёсны хөгжил харцангуй шинэчлэгдэн нүүдэлчдийн  нийгэм, улс төр нь бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой, өөрийн түшмэдээ хатуу шалгуураар бэлтгэж, шалгаруулдаг системтэй болсон байдаг.

Түүхчид Хүннү гүрнийг үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монгол төр

  1. Алтан хайрцгийн бодлого
  2. Алтан жолооны бодлого
  3. Алтан аргамжааны бодлого гэсэн гурван бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг.

“Алтан хайрцгийн бодлого” нь Монголын Их хаадын боловсруулж үе дамжуулан хэрэгжүүлж ирсэн төрийг удирдан жолоодох арга ухаан, гадаад улс орнуудтай харилцах дипломат үйл ажиллагаа, цэрэг дайны хэрэг зэрэгтэй холбогдох төрийн бодлогын хамгийн эрхэм чухал чанд нууцлагдсан хэсэг байв

Харин “Алтан аргамжааны бодлого” нь Монголын төрийн бодлогын чухал хэсэг бөгөөд Төрийн бодлогын гадаад харилцаанд хамаарах хэсгийг төлөөлөн илэрхийлж ирсэн байна. Хүннү гүрнээс эхэлсэн Монголын төрийн гадаад бодлогын гол чиглэл болж байжээ.

Гурав дахь бодлого буюу Алтан жолооны бодлого нь улс орны дотоод дахь нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтыг удирдан хөтлөхөд чиглэсэн төрийн тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалж бэхжүүлэх, шашны талаар явуулах, нийгмийн эдийн засгийн ололтыг хамгаалах, гэр бүлийг бэхжүүлэх, удмын сангаа хамгаалах, нийгмийн дэг журам, халамжийн тогтолцоо, байгаль орчноо хамгаалах цогц бодлого юм.

Энэ шалгуурыг давах өндөр боловсролтой хүнээ Төрийн тэргүүнээр тодруулдаг байсан монголчууд тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байсан. Тэрээр Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор цолтой. Харин удаах Ерөнхийлөгч Н.Багабанди мөн л Ленинград, Украин, Москва зэрэг ОХУ-ын хотуудын шилдэг их дээд сургуульд хүнсний технологич инженер мэргэжил эзэмшсэн нэгэн.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их Британид боловсролоо дээшлүүлжээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, алдарт Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм.

Энэ бол 1990-ээд оноос Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгчдийн боловсролын түүх, монголчуудын бахархал юм. Тэдэнтэй ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиудад монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүд өрсөлдөж байв. Тэд бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч доктор профессор Л.Түдэв, хуучнаар ЗХУ-ын Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Р.Гончигдорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, монгол судлаач Л.Дашням нарын хүмүүс. Энэ бол Монгол Төрийн тэргүүний босго өндөр гэдгийг харуулсан том жишээ.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, улс орны эдийн засагт хамгийн их дэм өгөх ёстой байсан төмөр замын төслийг олон жилээр чөдөрлөж, төслийн хөрөнгөөс мөнгө завшин, гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Сургууль сольж хольж явсан, туйлбаргүй загнаснаа нуусан, ард түмнээ хууран мэхлэгчид өрсөлдөж байна.

XXI зуун бол оюун ухаан, техник технологийн хөгжлийн он жилүүд. Энэ зуун монголчуудаас техник технологийн хөгжлөөс алхам ч хоцрохгүй байхыг шаардаж байгаа. Хэрвээ хоцрох аваас хөгжлөөр дахин хэдэн арван жил хойш ухрах болно. Цаг үе харин монголчуудаас төрд бэлтгэгдсэн, төрийн ажилд нухлагдсан, ачааны хүндийг үүрч, гадаад ертөнцтэй ухаалаг харилцдаг, боловсролыг дээдэлдэг Төрийн тэргүүнтэй байхыг шаардаж байна.

Төрийн тэргүүнд тавигдах наад захын шалгуурыг давахгүй хүмүүсээс нийгэм ард түмний төлөө гарах халуун дулаан сэтгэлийг хүлээгээд нэмэргүй нь тодорхой. Олон зууныг дамжин ирсэн ном судар, өвөг дээдсийн сургаальд “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэсэн хэлц үг байдаг. Монголчууд төрт ёсоо эртнээс эмхэлж, эрхэмлэж, хэнийгээ төрд зүтгүүлэх вэ гэдгийг бодлого, ухаанаар шийдэж ирснийг энэ үг гэрчилдэг. Энэ удаа ч монголчууд олон зууныг дамжин хадгалагдаж ирсэн төрд бэлтгэгдсэн, төрд зүтгэсэн боловсролтой нэгнээ дэмжих нь чухал билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • mongol (May 24, 2017 10:30:07 am )

    my hyatadiin erliz miegombiig demjihgui battulgani aria gaigui ganbaatariig demjineeeeeeeeee

    • Зочин (May 24, 2017 12:07:15 pm )

      Хэн батлаад байгаан!! тэгж боловсролтой хүнээ доош нь хийчээд боловсролгүй хэдэн юмаа ерөнхийлөгч болгочоод юу бодоод сууж байх юм. Ганбаатар хийж гийгүүлсэн юу байгаан. Элбэгдоржийг баахан муулал юу ч хийгээгүйл гээд байдаг. Ардын экспэрт дээр суугаад үз. юу юугаач мэдэхгүй байж хүний үгээр үг хийхээ болиорой

    • chi uru (May 24, 2017 12:36:01 pm )

      HAHAHA mongol hun tegeed haytad companytai bhuu hutsaarai haha ter jenkotoigoo mongoliig mine tsulumhuu boli ulsdaa ochij biznesee hii

    • Батболд (May 25, 2017 10:09:39 am )

      Хужаа гэдгийг нь хэн нотолхий чи баталхуу ??? нөгөө 2 оо бодох юм бол боловсрол гэр бүлийн байдал удам угсаа гээд бидэнд харагдаж байгаа бодит баримтууд нь хамгийн илүү нь шүүдээ

  • зочин (May 24, 2017 11:18:11 am )

    алтан хайрцагны бодлогод хятадын эрлийзээр төр бариул гэж байхгүй байх гэж бодож байна

    • Зочин (May 24, 2017 12:03:34 pm )

      тэр хаадын үеээ болиочээ. Одоо ямар эрин зуун билээ. Боловсрол 1т тавигддаг болсон шүүдээ. адаглаал наад захын ажилд ороход л өч төчнөөн л шаардлага байдаг биздээ.

    • Зочин (May 24, 2017 12:22:11 pm )

      Тэр үед тэгээд ч Хаан ширээнд суух хүнээ бага балчир наснаас нь сурган хүмүүжүүлж эрдэм мэдлэгт сурган улсын хамгийн сайн багшаар л хичээл ном заалгадаг байсан.

  • Anonymous (May 24, 2017 11:41:13 am )

    алтан хайрцагны бодлогод хятадын эрлийзээр төр бариул гэж байхгүй байх гэж бодож байна

  • Anonymous (May 24, 2017 11:42:26 am )

    ene 4- s 1 -l hyn mongol bna busad 3- hyatad bna

    • MONKOO (May 24, 2017 12:31:11 pm )

      mongolchuud ertnees naash aaw eejteigee zolgohoos umnu bagshtaigaa zolgodog bsniig bid olon zuil deerees unshij medsen bh. vvnees harahad manai owog deedes bolowsroliig medlegiig ymr tuwshind vneldeg bsniig harch bolno.

  • Onon (May 24, 2017 11:49:40 am )

    Hooson mongoloo gsn setgel hii hooson yrihiig hench chadna medleg bolovsroltoi huneer udirduulmaar bn

  • tungaa (May 24, 2017 11:53:20 am )

    Mongol hun bish gdgiig yaj medej bgaan elbegdorjiig hujaa2 ged l bsan bas batalsn hun bhgu bzde hujaa bsan 2 odo songohgui l bsan bh

  • Иргэн (May 24, 2017 12:04:48 pm )

    Боловсролтой байгаад сэтгэлгүй бол хэрэггүй. сэтгэлгүй өндөр боловсрол маш аюултай. тэр яаж хуулийн дагуу хууль бус, өөрийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахаа сайн мэднэ. Эдийн засгийн алуурчин номонд харвард төгсөөд хадам эцгийнхээ зааврын дагуу Африкийн нэгэн улсыг хөгжүүлэхээр яваад бүх үйл ажиллагаа дуусахад тэр улс нь улс биш болсон байдаг талаар бичсэн байдаг. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн. Интернэтээс Босоо сэтгэлгээний хорлол хэмээх нийтлэл уншлаа. түүн дээр Мэдлэгт суурилсан БОСОО сэтгэлгээний технологи 20-р зуунтайгаа хамт ард хоцорлоо, үүнийг мэдтүгэй, зууралдаад юу хийнэв, оюунд суурилсан ЛАТЕРАЛ, КАУЗАЛ, ВИЗУАЛ сэтгэлгээг голлосон 21-р зууны шинэ технологируу шилжмээр байна гэж бичсэнийг уншаад санал нэгдэв. Сэтгэлгээ нь ямар байнав, Хүн нь тийм . . . Хүн нь ямар байнав, ажил үйлс, амьдрал-хөгжил нь яг тийм . . . тиймүү? үгүй юу ?

    • Зочин (May 24, 2017 12:13:04 pm )

      та нар хүний доторхыг мэддэг хардаг болчоо юу. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй боловсрол мэдлэгтэй өч төчнөөн л хүмүүс байна. юм уншиж санаа авж байгаа чин зөв гэхдээ одоогийн нөхцөл байдал дээр сайн бодоорой. боловсролгүй хүн гарвал дэлхийн улс оронд яаж нөлөөлөх вэ гээд. Тэр том том мэдлэг боловсролтой хүмүүс манай боловсролгүй хүмүүсийг тоохым боловууда чааваас!!!

    • tungaa (May 24, 2017 12:15:48 pm )

      Bolovsrolgui hun yaj uls oron avch yvxav dee

    • Бас нэг иргэн (May 24, 2017 12:19:12 pm )

      Хоооо чи чинь бүр аймар мэдлэгтэй юм байна ш дээ. Бодвол сэтгэл бол бас тэр хэмжээний л байлгүй дээ. Хэн нь мэдэгдэхгүй компьютерын цаанаас өрвөлзөж байхаар гарч ирээд сонгуульд өрсөлдөөч, чи бол батаараа ерөнхийлөгч болж чадна 😀

    • MONKOO (May 24, 2017 12:32:50 pm )

      Bolowsrolgui hvn setgelgui bdgiin bol ih deed surguuli tugssun oyutan zaluusiig chi shuud doromjilj bnuu? Etseg ehiinhee mongiig zarj 4-6 n jil surj garch irsen humuusiig chi setgelguigeern duudaj bgaadaa hariutslaga huleegeerei

    • Архичин (May 24, 2017 12:33:23 pm )

      XAXAXA yu yriad bicheed baigaan be ediin zasgiin aluurchin ntr :P. Diplomiin shalgasan chine setgelgui hun geed bichtsen bna uu. Setgeltei hun eh huudee oir oirhon soliod bhuu hahaha. setgeltei hun Sexees uuriig bodoj chadahgui bhuu ahhaha chi neeree tataah yumaa hahah

    • Зочин (May 24, 2017 12:38:43 pm )

      Уг нь монголчууд дэлхийн тавцанд ой тогтоолт, оюун ухааны чадвараараа маш дээгүүрт тооцогддог. Нэг жишээ хэлэхэд 2013 онд Дөрөвхөн сарын дотор Дэлхийн аварга болсон Т.Мягмарсүрэн гээд залуу байгаа. ийм өндөрт тооцогддог байж ерөнхийлөгч нь боловсролгүй гэвэл нэр хүнд маш их унана. Тийм их ухаалаг сэтгэлтэйм бол ядаж доктор эдр биш юмаа гэхэд ядаж 1 2 мэргэжил эзэмшчихгүй яасын бэээ!!! Тэгээд нэр төртэй өрсөлдөөчдээ 🙁

  • GERELT (May 24, 2017 12:17:32 pm )

    Иргэн их зөв яриж байна. Ирээдүйд хамгийн чухал нь боловсрол , сэтгэл . Энэ хүмүүс бас буруу бодож байна шүү. Өөрийн бодолдоо үнэн ч байгаарай. Өнөө цагын хөгжлийн түлхүүр боловсрол юм шүү

    • Зочин (May 24, 2017 12:25:54 pm )

      чи иргэний бичсэн юмийг ойлгоогүйм бишүү.

  • Anonymous (May 24, 2017 12:22:56 pm )

    jenko шиг боловсролтой хүн ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад Монголын боловсролын салбар ямар байгааг асуух хэрэг байна уу? Тэгээд та гараад тэрийг шийдвэрлэнэ гэхээр бүүр ч хэрэг алга!!!!

    • Бат (May 25, 2017 10:15:55 am )

      Ямар боловсролтой гэж ??? дунд сургуулиа дунд дүнтээ төгссөн боловсрол уу ?? хэдий сайн безнэсмэн байж болох ч сайн улс төрч бишшүү !!!

  • Bayraa (May 24, 2017 12:25:31 pm )

    Bolovsroltoi hvn setgelgui baidag gej ymar teneg n yriad bgaan be hvnl yum chin baijil bgaashdee hvnii dotor orj vzsen bish yaj medhevdee gehdee yajich bodson bolovsroltoi hvn deerdooo bi lav tegj bodoj bna

  • Иргэний индэр (May 24, 2017 12:26:31 pm )

    Төрт ёсоо мэдэхгүй, түүхэн уламжлалаа мэдэхгүй, төрийн ажлаа мэдэхгүй, олон улсын тавцанд яаж өрсөлдөхөө мэдэхгүй, дипломат харилцааны тухай ойлголт ч байхгүй хүнийг улсын ерөнхийлөгчөөр сонгоно гэдэг утгагүй юи даа.Нэг нь наймаанаас өөр юу мэдэх юм

  • Чухал сэдэв (May 24, 2017 12:27:32 pm )

    Дугуй дугуйгаа олноо гэдэг шиг Баттулга Ганбаатар 2-ыг боловсролгүй хүмүүс нь л дэмжиж байгаа юм байлгүй дээ

  • Orgil (May 24, 2017 12:27:54 pm )

    turiin tergvvni bosgo anxnaasaa undur baisan undurch bx bolno ene asuudliig buuruugaar ergvvlsneer uls oron maani muxux baix

  • Ganaa (May 24, 2017 12:35:12 pm )

    Bid ajild oroh gej diplom hamag yumaa 3veer hvrtel sudaluudag baihad mongol ulsiin tergvvn tolgoid baih hvnee neg muu erh medeld durtai hachin chadvargui bolovsrolgui yumnuudaar udirduulmaargui bnaa mash ih uur hvrch durgui hvrch bna

  • Жэнко ах байна өө ;D (May 24, 2017 12:40:31 pm )

    Улс бүр өөрийн гэсэн нууц бодлого хар хайрцагтай байдаг энэ бол хүн бүр мэддэгч яаг ямар залгамж халаатай байдагын мэддэггүй би ч мөн адил. Энэ бодлогыг юуч мэдэхгүй хүний гарт өгвөл юу болох вэ ? харин боловсрол мэдлэг чадвартай хүндээ өгөх хэрэгтэй хүмүүсээ сайн бодоорой

  • Mongol hun (May 24, 2017 12:42:17 pm )

    Mongol uls busdaas hotsorhoor tiim doroi zalgamj halaatai oron bish bh shuu deerhiig unshaad tungaan bodogtun erunkhilugch gdg ta buhni munguur hudalddag suudal bish shuu

  • тогтох (May 24, 2017 12:42:46 pm )

    төрийн тэргүүнд хэн дуртай нь дэвших нь ээ дэвшүүлж байгаа намынх нь хорчингууд цаагуураа инээж сэм хуйвалдаанаа хийж байгаадаа наад 2-нь мэдэхгүй төрийн тэргүүн болчихсон юм шиг таахалзаал

  • Янаг ЦЭЦЭГ (May 24, 2017 12:51:40 pm )

    end medeegee unshaagui yumuu esuul tsaanaasaa ugsun chiglelee copy hiitsen humuus olon bnaa. hereldeh gej bgaa bol barimmtai ydaj medeegee sn unshaad hereld

  • Zochin (May 24, 2017 12:54:04 pm )

    Mongol tumen chin ertnees nom sudraa deedelj irsen bolovsroliig shutej irsen malchin ardin huuhed hurtel surahaig ermelzej bhad yaj ta buhn turd orchood odo erunkhiilugch bno gj yrij chadaad bn nuhur Battulga Ganbaatar naraa bolovsroloo deeshluuled irvel Mongolinho turs ta 2-g hulej avay

  • Zochin (May 24, 2017 1:03:10 pm )

    Unench shudarga bj chadahgui eh ornoo gesen uchuuhen setgel uvurluj ireegui bj olo ym yridiin be ysan ta buhnii yu hj yaj ner devshigch bolsniig ard irged nudee tomruulaal harad suuj bgaa bitgii muruud meduu bolovsrol esemshchiheed erunkhiilugch blh huni zindaand hurcheed tom user

  • Иргэний индэр (May 24, 2017 1:05:35 pm )

    Боловсрол бол хүнээс үл хулгайлж чадах оюуны маш том хөрөнгө юм.Та нарын тэр газрын хулгайч гээд байгаа хүн оюуны хөрөнгөө улсдаа харамгүй зарцуулаж яадах нэгэн Энхболд гараад Монгол орон хөгжиж дэвшихэд муу хэлж байсан хүмүүс өөрийгөө нэг алгадаж үзээрэй

  • Zochin (May 24, 2017 1:08:39 pm )

    Gants huniig hairlaj chadahgui haa saigui bumbug shidej orhichihood turs garna l gehiin oilgohgui l bn shuu

  • Zochin (May 24, 2017 1:19:35 pm )

    Iim ih soyl irgenshiltei undesten ard irgediig yj tuuhee ch medehgui uv soyloo ch medehgui huneer udirduulahig zuvshuuruhgui shuu arai ch deee !!!!!!!!!!

  • Янаг ЦЭЦЭГ (May 24, 2017 1:21:47 pm )

    Jenco ni ch bai Miye ni ch bai BOLOWSROLTOI ni songogdoh est. ali eswel Anai deeree hvreed ir bi bolowsrol gej yu bolohiign jihene huuramch bolhiig ni togtoogood ugiili

  • иргэн (May 24, 2017 2:04:27 pm )

    Өндөр албан тушаалд суух хүмүүсийн босго нь мэдээж өндөр байх ёстой гэж бодож байна.

  • temtsegch (May 24, 2017 2:23:15 pm )

    BAIGALI ORCHNII YAMNII GADAA GAZRIIN DEEREMCHIDTEI OYUUTNUUD JAGSAN TEMTSEJ BAINA.DEEREMCHID OORSDIINHOO ZOV BOLGOH GEJ HEVLEL MEDEELLEER GUIVUULAN HUDAL YARIJ BAINA.UNEN YALNA DEEREMCHIDIIN MON CHANAR UDAHGUI HARAGDANA.

  • иргэн (May 24, 2017 2:58:17 pm )

    энэ хүмүүс чинь яаж цороо вэ хулгайчаа болохоор өмөөрөөд улсдаа хэрэгтэйгээн болохоор адлаап байхийм.

    • Зочин (May 24, 2017 4:24:25 pm )

      ингэээд л нэг нэгнээ яах гэж ингэж байдын хүний үзэл бодол чөлөөт нийгэм шүүдээ. хэрээгтэйн хэн гэж баттулга ганбаатар гэв дэлхийд ой тогтоолт оюун ухаанаараа дээгүүрт байдаг монгол улс ерөнхийлөгч нь боловсролгүй хүн гарвал улс оронд яаж нөлөөлхийг мэдэж байна уу. дээр одоо төгсөж буй хүүхдүүд мөн залуучууддаа маш сөрөг үлгэр дуурайлал болох бусуу!!

  • Зочин (May 24, 2017 5:51:41 pm )

    Монгол улсын ерөнхийлөгч хүн гадаадад улс орноо төлөөлдөг.Хэн нь энэ улсыг төлөөлөөд зогсож байвал зохимжтой харагдмаар байна.Шүд зуун ярьдаг хуурамч инээмсэглэлээр өөрийгөө нуудаг шудрага царайлдаг төрийн албанд нэг өдөр ажиллаж ачаа үүрч үзээгүй гудамжинд амандаа орсныг хашгирч явсанГанбаатар уу? Боловсролгүйгээрээ имиж хийдэг Загалмайлсан эцэг киноны гол дүрд өөрийгөө хувиргасан сөөнгө хоолойтой бүхнийг мөнгөөр зохицуулдаг төрийн жинхэнэ албаннд нэг өдөр ажиллаж үзээгүй бөх Баттулгыг уу? Муу сайн муухай сайхнаараа дуудуулж явсан ч монголын төрд тасралтгүй бүх шатанд нь ажиллаж байгаа Энхболдыг уу? Монголчууд төр бариулах хүнээ буруу сонгохгүй байх одоо хэн юу гэх нь хэнд хамаатай Ерөнхийлөгчид заавал нэг бөх хүн дэмвшдэг жишиг тогтож байгаа юм биш байгаа даа .Тэгвэл 2021 онд Түвшинбаяр дэвших байх даа.Их хурал гэмт этгээдүүдийнөөрийгөө хамгаалах нуувч болоод удаж байна одоо Ерөнхийлөгч бас тийм газар болох юм байна л даа

  • ZELME (May 24, 2017 7:14:51 pm )

    MALNUUDAA! HENIIG BOLOVSROLTOI GEED BAIGAAN AA YAMAR BOLOVSROLTOI YUM HA HA BUGD HUDLAA HAMGIIN GOL N EH ORONCH AMIDRALIIN BOLOVSROLTOI MONGOLOO GESEN MONGOL HUN L CHUHAL SH DEE HENIIG N YAG YAMAR BOLOVSROLTOIG N MEDEHGUI BAIJ YU HUTSATSGAAJ HERELDEED BAIGAA YUM BEE MALNUUDAA!!!!!

  • ӨНДӨР БОСГО БАЙЖ ЧАДАХ УУ (May 24, 2017 10:01:33 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧИД БОЛОВСРОЛГҮЙ ЖЕНКО ХУЛГАЙЧ ХҮН ГАРЧ ИРЭХ БОЛЧИХООД БАЙНА ДАА ТИЙМЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЭНТИЙД БОЛОВСРОЛТОЙ БОЛОВСРОЛГҮЙ НЬ Ч ДҮҮРЧДЭЭ ХУЛГАЙЧ ХҮН Л БИТГИЙ БОЛООСОЙ УМ МАНИ БАДМИ ХУМ

  • иргэн (May 25, 2017 11:40:42 am )

    монголд төрсөн монгол эцэгтэй урьд гаралтай эхтэй хүн монголыг удирдахад яадаг юм бэ монголын төлөө л бол болж байна ЭЛБЭГДОРЖ шиг урвагч луйварчингаар 8 жил сарниулчихаад одоо түүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ аягүй бол баярлалаа гээд шагнаж палдаганаж байж мэдэх шүү

  • Болосролгүй жирийн монгол иргэн (May 25, 2017 12:15:00 pm )

    Боловсрол хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ хамгийн их хэрэгтэй асуудал бол эх оронч сэтгэлтэй хүн. Эх оронч Ерөнхийлөгчтэй болсон цагт төрийн бодлого, хийх ажил ард түмнийхээ төлөө, улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгаа харийханд өгөхгүй, байгалийн баялгынхаа ашиг шимийг өөрсдөө хүртэх, төрийн албанд эх оронч үзэлтэй, сэтгэлгээтэй хүмүүс ажиллах болно. Харин хоноцийн сэтгэлтэй, хятадын эрлийз хүмүүс монгол улсад болон ард иргэдийн төлөө юу ч хийж чадахгүй.

  • Anonymous (May 25, 2017 1:58:19 pm )

    Эх орончийг дэмжинэ халхыг дэмжинэ

  • зочин (May 25, 2017 7:45:43 pm )

    Боловсрол гээд Баярцогт Сайханбилэгийг дэмжээд яав амьдрал дээрдүү дордуу сайн бод, офшорын мөнгийг шалгаж оруулж ирэх асуудал юу болсон бэ, зүгээр нэг иргэн хүн цалингаа хураагаад офшорт хийх үү

  • зочин (May 25, 2017 7:48:54 pm )

    eh oronch ganbaag demjne, ard tumen eh orniihoo toloo tsohiloh zurhtei, tedniihee toloo yum hiij chadaj baival ter tiim chuhal bish, setgelgui bolovsroltoi hunees setgeltei amidrah uhaantai 3 saya irgenee zov bodlogoor zovoolgui avaad yavchih tiim l hun heregtei bna

  • зочин (May 25, 2017 7:49:51 pm )

    ner tsever gar tsever huniig l demjne de

  • зочин (May 25, 2017 7:58:41 pm )

    ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ДОР ХАЯЖ 3-4 УДАА ХИЙМЭЭР БАЙНА

  • зочин (May 25, 2017 7:59:48 pm )

    halz metgeltseen hezee hiih ve

  • хуульч (May 25, 2017 9:04:32 pm )

    МОНГОЛЧУУД ХЭДИЙ БОЛТОЛ БИЕ БИЕНДЭЭ ЦУСНЫ ШИНЖЭЛГЭЭ ХИЙХ ЮМ БЭ ??? ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮН БОЛ нэгдүгээрт ӨНДӨР БОЛОВСОРОЛТОЙ ??? хоёрдугаарт МОНГОЛ ГЭСЭН ҮНЭТ ЗҮЙЛ, СЭТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ ??? гуравдугаарт УРТ УДААН ХУГАЦААНД ДООРООС НЬ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТӨРД ЗҮТГЭЖ ХАТ СУУСАН ИЛҮҮ ДУТУУ ЗАНГҮЙ ЗАРЧИМЧ ХҮН БАЙХ ЁСТОЙ БУС УУ ??? .

  • МОНГОЛ ХҮН (May 25, 2017 11:03:45 pm )

    ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИДӨӨС ЭКС Н ЭНХБАЯР Л ЖИНХЭН ТӨРИЙН ТЭРГҮҮН БУСДАН ХОРЧИД ҮНЭН ҮГ ШҮҮ ОЧИРБАТ ОДОО ХҮРТЭЛ ЦЭЦЭД ХИЙСЭН ЮМГҮЙ СУУДАЛ ЭЗЭЛСЭН ХУДЛАА ШУДРАГА ДҮРД ТОГОЛСОН ЖҮЖИГЧИН БАГАБАНДИ УУЛ УУРХАЙ ДОЛОРИЙН ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ЛАЛАР ЭЛБЭГДОРЖ 7.8 ЖИЛ ХИЙСЭН АЖИЛАН ГЭВЭЛ НАМ НАМЫН ДОТОР ХОР НАЙРУУЛДАГ АЖИЛ ХИЙСЭН ӨӨР ХИЙСЭН ХЭЛЧИХ АЖИЛ БАЙХ ЧГҮЙ АСЕМ НЭРЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ИДСЭН АЛУУРЧИН ЗОРИГ АГСАНГ ҮҮЛ ЭНЭ ХОЕР Л АЛСАН СО ГАВЪАТАН ХЭЛСЭН ШДЭЭ ИЙМЭЛ ЛАЛАРУУД ТӨРД БАЙДАГ ЮМ Н ЭНХБАЯР ТӨРД ИХ ЮМ ХИЙСЭН ХҮН ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ ЭНЭ НОХОДИЙН ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ ШДЭЭ ТОЛГОЙ ДУТАН ТҮҮХ ГЭРЧИЛЭН ШҮҮ МАЛУУД МЭДЭЖ АВ

antalya rent a car