“Шуранхай” хамтлагийн 3 дуучин бүсгүй уран бүтээлээ биш хувийн амьдралаа бодоцгоох боллоо хэмээн шүүмжлэгдэх болжээ.
Дуучин Ж.Эрдэнэчимэг нь дуучин МУГЖ С.Жавхлантай гэрлэж хоёр хөөрхөн үрийн зулай үнэрлэж, “ижий, аав” бололцсон.
Харин тус хамтлагийн дуучин Үүрийнтуяа нь хамтран дуулагч Жавхаасайхантайгаа гэрлэж мөн л хөөрхөн үрээ тэврэхээр бэлтгэх болжээ. Уртын дууч бүсгүй, дуучин Жавхаасайхан нар өмнө нь хүүхэдтэй байсан. Хоёр дахь үрээ тосохоор бэлтгэж суугаа хосууд маань нэлээд зав муутай байгаа гэнэ лээ.
Харин дуучин Номин-эрдэнийн хувьд бусад хоёрыгоо бодвол одоохондоо хань бүлгүй яваа нь юм билээ. Тэрээр туурга тусгаарлаж магадгүйгээ хамтлагийн хүүхнүүддээ дуулгасан гэнэ лээ. Дуучин Номин-эрдэнийн хувьд бие даасан уран бүтээлдээ түлхүү анхаарахаар шийджээ
Холбоотой мэдээ
Comments are closed.