antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2017 15 comments

“Тэр олон зурвасыг  тагнуулынхан л хийсэн”

нийтлэсэн Admin

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хоёр шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангиуд руу шилжүүлсэн гэх мэдээлэл байсан. Тэгвэл Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хэлэхдээ хүүг нь чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн гэсэн байна. Мөн тэрбээр прокурорын байгууллагаас хийсэн мэдээллийг “Мэдээж гүтгэсэн худлаа мэдээлэл хийсэн. Олон нийтийг үймүүлж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан мэдэгдэл хийсэн шүү дээ. Үнэн зөвийг олохгүй, энэ чигээр гүтгэлгээр явах юм бол Дээд шүүх ямар ч арга хэмжээ авахгүйгээр яллачих дүгнэлтийг доод шатны хоёр шүүх гаргачихаад байгаа нь харамсалтай. Улсын дээд шүүх үнэн зөв ажилладаг бол энэ хэргийг анхан шатнаас нээлттэй шүүж эхэлмээр байна. Ямар учраас яагаад ийм хэрэг үйлдэв, миний хүү рүү ирүүлж байсан тэр олон зурвасыг хэн, ямар зорилгоор бичив гэдгийг зарлах ёстой. Түүнийг бол тагнуулынхан л хийсэн.”  хэмээн хэвлэлд ярьсан байна. Тэд Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • харамсаж байна (May 16, 2017 2:42:22 pm )

    Хуулийнхан ч Нямдоржийн хэлснээр айхтар хууль гажуудуулсан. Монголд хуулийнхан гэмт этгээдийн захиалгаар ажиллаж байна гэхээр аймшиг. Шударга хуульчид л үгүүлэгдэж байна

  • Иргэн (May 16, 2017 4:24:15 pm )

    Шүүхийн шийдвэрт ард түмэн итгэхгүй байгаа. Жинхэнэ алуурчин нь нөлөө бүхий хүн учраас ядарсан иргэддээ ял үүрүүлж хэргийг хаах гэсэн үйлдэл харагдаад байдаг

  • Камазын жолооч (May 17, 2017 6:20:43 am )

    Итгэхэд бэрх хэрэг. … Яая даа байз. .. ! ! ! ?

  • иргэн (May 17, 2017 3:57:24 pm )

    Энэ авгайд ч итгэх арга алга бүх зүйлд итгэх арга алга

  • Anonymous (May 17, 2017 8:37:57 pm )

    MUU HAGAS GALZUU AVGAI URGELJ ERGUI TSARAILJ HUDLAA ZUIL YARIJ YAVAH YUM

  • Anonymous (May 17, 2017 8:40:06 pm )

    ЭНЭ ТЭНД ОЧИЖ ЖҮЖГ ТОГЛОХОО БОЛЬЖ ҮЗ ЭМГЭН МИНЬ

  • Anonymous (May 17, 2017 8:42:23 pm )

    яасан ядаргаатай авгай вээ энэ одоо. Хүү нь өөрөө хэргээ хүлээгэд байхад галзуу юм уу хаашаа юм. Энэ авгайг хүү дээр нь аваачаад хүүгээр нь хэлүүлэд өгчөөч

  • Anonymous (May 17, 2017 8:47:46 pm )

    buzar avgai zailaasai ene tend soliorch hun itehiin araggui zuil yarij bh yum

  • Хонх (May 17, 2017 8:50:11 pm )

    Үр хүүхдийнхээ төлөө явж бгаа ядарсан эх хүнийг янз бүрээр хэлж бгаа хүмүүсд зүрх сэтгэл гэж бна уу?
    Энэ хэрэг бүхэнд эргэлзээтэй л бгаа шүү дээ.Захиалагчийг нь гаргаачээ

  • Anonymous (May 17, 2017 8:57:05 pm )

    hahaha hun hereg hiisen bolood shorond suudag yum. Ter neg adguus huu ni olon hunii alsan gedgee omgoologchinhoo hajuud helee bizde

  • Anonymous (May 17, 2017 8:58:33 pm )

    yag unen hun hiisen hergee huleeh heregtei. ene hereg ilersend bayarlaj bna. TAGNUULihan sain bna amjilt

  • Anonymous (May 17, 2017 9:06:08 pm )

    энэ авгай одоо нээрээ боль ийм худлаа нэг өглөө босож ирээд л өнөөдөр ийм зүйл ярина гээд л ярьж байдаг. Харваас нэг заваан шуналын тулам балиар авгай. Хэрэг хийсэн бол хэргээ хүлээх нь зөв. Ганц дургүй хүрч байгаа зүйл бол энэ муу алуурчдгыг улс 25 жил тэжээн гэхээс уур хүрч байна

  • Anonymous (May 17, 2017 9:06:29 pm )

    БҮТЭН 19 ЖИЛ ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭЭГҮЙ БӨГӨӨД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАНЫ АЖЛЫН ҮР ДҮН ГАРСАН БАЙНА ГЭЖ БИ ХУВЬДАА БОДОЖ БАЙНА. ЭНЭ АВГАЙ БОЛ ҮНЭНДЭЭ АЙМАР ЖҮЖИГЧИН ХҮН ШҮҮДЭЭ. ТЭДНИЙ АРД СОДБИЛЭГ ГИШҮҮН БАЙГАА БӨГӨӨД ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ТЭТГЭЖ ЭЛДЭВ ЯРИА ХӨӨРӨӨ ХИЙЛГЭХ ЗААВАРЧИЛГАА ӨГЧ БАЙГАА ГЭЖ ХҮМҮҮС ЯРИАД БАЙГАА ЮМДАА. ХАРИН ТЭР СОДБИЛЭГ БОЛОН ЭНЭ АВГАЙГЫН ХУУВИЛДААНЫГ НЬ БАС САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

  • Anonymous (May 17, 2017 9:25:23 pm )

    энэ хөгшинийг элдвээр хэлээд байгаа нөхдүүд Элбэгдорж, Бат-Үүл Казино Энхбаатар нар байхаа

  • Anonymous (May 18, 2017 3:52:38 am )

    ХҮН өөрөө хэргээ хүлээх бол МАШ АМАРХАН эсэргүү гэж хэлмэгдсэн ХУВЬСГАЛЧИД ЦЭРГИЙНХЭН бүгд л хэргээ хүлээсэн баидаг ш дээ ХҮН ЧИНЬ ДАРАМТ ДААДАГГҮИ АМИТАН ЮМ ш дээ СТАЛИН хүн хь баивал хэрэг нь олдоно гэж үгийг мэдхүү

antalya rent a car