antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 Comments are off

Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хийнэ

нийтлэсэн Admin
Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хийнэ
ХОНЬ – (3/21-4/19)
Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.
ҮХЭР – (4/20-5/20)
Сэргэлэн цовоо байж, ихийг амжуулах өдөр. Хийсэн бүхэн үр ашигтай байхыг зааж байна. Тиймээс хуучин эд зүйлээ сэргээн засварлах, орон гэрээ илүү тухлаг болгох, бусдаас тус дэм эрэхэд ээлтэй сайн. Мөн гоо сайханд орох, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Худалдаа ашигтай байна.
ИХЭР – (5/21-6/21)
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Бүтээлч сэтгэлгээтэй байвап амжилтад хүрнэ. Таны сэтгэлгээний цар хүрээг сорьсон ямар нэгэн нөхцөл байдал үүснэ. Бүгдийг тооцсон бол шинэ ажил эхлэхэд болно. Шийдэмгий байж зоригтой алхмуудыг хий.
АРСЛАН – (7/23-8/22)
Ухаарал бясалгалын өдөр. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн салбарынхан чухал санаа олно. Бусдад элдвийг бүү амла.
ОХИН – (8/23-9/22)
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тиймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучны танил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Ашиг олох өдөр тул хийгдсэн аливаа гэрээ хэлцэл мөнгөн ашгийг авчирна. Мөн наймаа хийвэл олзтой байна. Өдрийн энергийн нөлөөгөөр та өөрийн мөн чанарт нэвтэрч чадна. Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хийнэ.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Био-энергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, мэргэ төлгө тавиулахад сайн. Аливааг хийхдээ төлөвлөгөөнд бус, зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү бусдыг сонсохыг хичээ. Аян замд гарахад сайн.
НУМ – (11/22-12/21)
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлогтой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худапдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.
МАТАР – (12/22-1/19)
Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.
БУМБА – (1/20-2/18)
Энэ өдөр аз сорьсон үйлдэл ч амжилтанд хүрнэ. Идэвхитэй, золбоолог хүн ихээхэн амжилт олно. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгө өсгөх алхам хийх, шинэ эд зүйл худалдан авах зэрэгт сайн болохоор зоригтой, итгэлтэй алхам хийхээс бүү ухар.
ЗАГАС – (2/19-3/20)
Ашиг олох өдөр тул хийгдсэн аливаа гэрээ хэлцэл мөнгөн ашгийг авчирна. Мөн наймаа хийвэл олзтой байна. Өдрийн энергийн нөлөөгөөр та өөрийн мөн чанарт нэвтэрч чадна. Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хийнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car