antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 Comments are off

“Улаанбаатарын Хавар 2017” наадам Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ

нийтлэсэн Admin

Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-ноос “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулж байгаа юм. Тус наадам өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.

Уг наадамд манай улсын ДБЭТ, ЦДБЭЧ тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид оролцохоос гадна  ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша, Хөлөнбуйр аймгийн найрал дуучид, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа юм байна.
Нэмж мэдээлэхэд, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадам болгон Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car