antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 9 comments

”Буян” Жагаа чөтгөртэй нийлээд ч болов сонгуульд өрсөлдөнө

нийтлэсэн Admin
АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэл дуусахын алдад Үйлдвэр худалдааны яамны сайд асан Б.Жаргалсайхан АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор бүртгүүлсэн байна. Ийнхүү тус намаас Ерөнхийлөгчид экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжив, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүллээ.
Б.Жаргалсайханы хувьд “Нийгмийн амьдралд хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Зөвхөн төрөөс цалин авдаг хэрнээ асар их мөнгийг оффшор дансанд хийсэн байна. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоохын тулд сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж оролцож, өрсөлдөхөөр боллоо” хэмээн энэхүү сунгаанд нэрээ дэвшүүлж буй учраа тайлбарлав.
Б.Жаргалсайхан  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын гишүүнчлэлээ өнгөрсөн есдүгээр сард сэргээсэн бөгөөд түүний хэлж буйгаар АН-аас өөр намаас сонгуульд нэр дэвших боломж байсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочин (May 02, 2017 4:53:37 pm )

    Дэмий юм мөрөөдөж байх юм

  • Anonymous (May 02, 2017 5:34:02 pm )

    Demjij bn amjilt husie

  • Anonymous (May 02, 2017 7:02:57 pm )

    Жагаа яахав дээ их хурлын гишүүн байлаа сайд болж үзлээ бас ерөнхийлэгчид өрсөлдсөн одоо хаваажид шүү дээ дур эзнээ голдоггүй дүнд чөмөг сүүжээ голдоггүй гэж Эдэн дундаа Амаржаргал нь арай нуруутай бас шударгасуу нь юмуу даа

  • zochin (May 02, 2017 7:16:48 pm )

    жагаа энэ цаг үед яг тохирно

  • Пүрэв (May 02, 2017 8:54:30 pm )

    Амаржаргал гэж кен билээ, нэг амар байдаг амьтан уу? Их мэдэгч болж хэлээ шилэмдсэн нэг нөхөр өөрийн ерөнхий сайдаа унагаагаад инээж суусан тэр мөн үү?

  • зочин (May 02, 2017 10:37:33 pm )

    АН, МАН 2ООС 1 Ч ХҮН ГАРГАЖ БОЛОХГҮЙ МАНАН ШҮҮ ДЭЭ БҮГД АДИЛХАН ДЭЭГҮҮРЭЭ ХЭТЭВЧ 1, ХАРИН МАХН-ААС ГАРСАН ХҮНИЙГ ДЭМЖИНЭ

  • Anonymous (May 03, 2017 11:45:18 am )

    жагааг сонгоо луйварчдыг энэ хүн л зогсооно

  • Zochin (May 03, 2017 7:02:03 pm )

    Сайд байхдаа яамыг буян компани шигээ ашиглаж байсныг хүмүүс сайн мэдэхгүй одоо л шударга болчихоогүй юм бол. Ярихын хувьд бол олон танигдсан хүн юм болохоор юу ч гэж сэнхрүүлж ярьж болно л доо. Одоо тэгээд бид нэг нөхрийг нь сонгож таараа нэг тийм дээгүүр том албан тушаал байгаа цагт. Сайн зүйл хийгээсэй гээд залбирхаас.

  • Neg l bish ee (May 03, 2017 9:52:32 pm )

    Буян Жагаа чи зайлаа. Тэр улсаа барьцаанд тавьж олсон мөнгөө эргүүлж өгөөрэй чи

antalya rent a car