antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 Comments are off

Намууд нууц санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАХН, МАН, АН-аас гурван нэр дэвшигч тодорч өрсөлдөх юм. Намууд нэр дэвшигчээ энэ долоо хоногт багтаан СЕХ-нд бүртгүүлэх учиртай.

МАН-ынхан нэр дэвшигчээ нөгөөдөр буюу лхагва гаригт болох Бага хурлаараа тодруулах бол МАХН-ынхан энэ сарын 5-нд буюу баасан гаригт болох Бага чуулганаараа тодруулна. Харин АН-ынхан энэ сарын 6-нд буюу бямба гаригт хуралдах VIII Их хурлаараа тодруулах юм.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд  намын дарга Н.Энхбаяр өрсөлдөнө хэмээн зарлаад байгаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунд Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсанаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-аас таван эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд Бага чуулганаараа нууц санал хураалт явуулж, сонгоно гэсэн юм.

АН-ынхан ч мөн нууц санал хураалтаар явуулна. Одоогоор УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Гадаад хэргийн сайд асан Л.Болд, Нийтлэлч Баабар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөөр болоод байгаа. Тэгвэл уг нэр дэвшигчдийг АН-ынхан өнөөдөр бүртгэж, нийт гишүүдийн санал асуулга явуулах аж. Улмаар их санал авсан гишүүдээ энэ сарын 6-нд болох VIII Их хурлаараа нууц санал хураалт явуулж баталгаажуулах юм байна.

Энэ тухай тус намын дарга С.Эрдэнэ “Хуулийн хугацаанд буюу өнөөдөр 10-15 цагийн хооронд намын төв байранд нэр дэвшигчдээ бүртгэнэ. Миний хувьд хуулиараа нэр дэвших хэн нэгний нэрийг цохон хэлж зарлах боломжгүй байна. Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж тав хоногийн хугацаанд бүртгэнэ гэж заасан нь бий. Тэр хүрээнд манай АН-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-6-ны хооронд тодорно. Тэгээд АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр баталгаажина” гэлээ.

Тавдугаар сарын 2. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

Тавдугаар сарын 11. Нэр дэвшүүлэх хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байранд ирүүлэх учиртай аж.

Тавдугаар сарын 14. Харин сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.

Тавдугаар сарын 17. Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсанаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Зургадугаар сарын 6-25. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ыг дуустал үргэлжилнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car