antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 2 comments

“Баячуудын баярхалын сар”

нийтлэсэн Admin

“Монголчууд эрт дээр цагаас хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч болдог юм хүнд худал хэлж, хүний юм зөвшөөрөлгүй авч болохгүй гэж үр хүүхэддээ захиж хэлж сургасаар ирсэн билээ. Харин өнөөдөр худал хэлсэн нь төрд заларч, хумсалж авсан нь сайхан амьдардаг гаж тогтолцоотой улс болон хувирч дээ. Нийгмийн гаж тогтолцоонд хэн буруутай вэ? Бид хэн нэгнээс өө хайж, эсвэл хилийн чанадаад байгаа аль нэг улс орныг буруутгах учиргүй. Тогоо хагаравч тулган дотроо гэгчээр Монгол хэмээх зургаан үсгэнд багтаж, Азийн зүрхэнд  амьдран сууж байгаа та бид өөрсдөөсөө л тэр буруутанг хайх учиртай. Энд эх орны ирээдүй болсон балчир үрс, оюутан залуус, баялаг бүтээгч ажилтан албан хаагчид, төрийн хайр халамжинд умбаж суух ёстой ахмад буурлуудаа оруулахыг хүссэнгүй. Гагцхүү Монгол улсын ард иргэдийн төлөө ажиллаж, хууль тогтоож бодлого боловсруулагч эрхмүүдийг  буруутгамаар байна.

Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар айсуй. “Цаг цагаар нэг цадна цагаан сараар нэг цадна” гэдэг хэлц үг  хамгийн түрүүнд бодогддог. Гэтэл цагаан сарыг “Баячуудын баярхалын сар, ядуусын хоосролын сар” гэж хэлэх болсон гэнэ. Хоосрол гэдэг үг муухай сонсогдож болох ч үнэн үгийг яалтай ч билээ. Цагаан сар дөхөх тусам бэл бэнчинтэй хэсэг нь ганган чамин дээл хувцас, үнэтэй хөөргөөрөө гайхуулах боломжийг алдалгүй ашиглахаар “уухайлан” бэлтгэлээ хангадаг. Харин дийлэнх нь мөнгөндөө баригдсан ч нүүр улайхааргүй, чадлынхаа хэрээр угтахаар бэлтгэж байгаа. Цагаан сарын өдрүүдэд хамгийн ихээр санаа тавьдаг хүмүүс бол яахын аргагүй ахмад буурлууд. Тэд энэ өдрүүдэд орсон гарсан хэн бүхэнд хэдэн хүүхдийнхээ нэрийг гаргаад муу хэлүүлэхгүйг хичээж, хирэндээ л бэлддэг. Харамсалтай нь энэ жил эрх баригчдын том амлалтаас болоод ахмадууд маань зүрхэндээ гомдолтой, нүдэндээ нулимстай цагаан сараа угтах бололтой.

Эрх баригчид сайд нарын халаа сэлгээнд илүүтэй анхаарч, хоёрдугаар сард ахмад буурлууддаа нэг сая төгрөг өгнө гэж сэтгэлийг баясгачихаад “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэсэн үлгэрийг харуулж орхисон. Ахмадуудад нэг сая төгрөгийг өгөх боломжтой, боломжгүй хэмээн мэтгэлцэж, зарим нь хоёрдугаар сард өгнө гэж амлаагүй хэмээн гүрийсээр асуудлыг шйидвэрлэж чадалгүй УИХ-ын суулган өндөрлөж байна. Уг нь хүнээ боддог төртэйсэн бол ахмад буурлуудынхаа хийж бүтээсэн амжилтан дээр өдий зэрэгтэй монгол улс минь хөгжсөн юм шүү гэж ухаарсан бол тэдний нүдэнд гуниг хуруулахгүй байх боломж бий. Ядахдаа 500.0 мянгыг нь бэлнээр өгч, үлдсэн 500.0 мянган төгрөгийг нь хувьцаа хэлбэрээр олгож ч болох байсан. Бэлэн мөнгө олгох нь үнийн хөөрөгдлийг дэврээж болох ч энэ асуудал хэдийн шийдэгдчихсэн. Үнийн өсөлтөд төрийн зохицуулалт байхгүйгээс бараа бүтээгдэхүүний үнэ чанараасаа хэдийн хол давчихаад байгаа. Харин Засгийн газрын шийдвэрийг хүлээсээр хөгшдийн нүд чилж, төрдөө гомдож суугааг таах аргагүй. Бурханы орныг зорьсон хүн хичнээн байгааг ч хэлэх боломжгүй. Ард түмний хайр энэрэл, хүндэтгэлийг нь авч, төрд гарчихаад хөсөр хаяж болох ч хичнээн олон өвгөд хөгшид сэтгэлээ чилтэл хүлээж, нүдээ ширгэтэл зурагтаар та нарыг харж суугаа бол. Ахмадууд минь төрийн минь сүлд өршөөж, түмэн олон минь түвшин амгалан байх болтугай гэж та бүхнийг тэнгэртээ даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөж яваа шүү. Хөгшидийг гомдоох учиргүй. Шийдвэр гаргагчид та бүхэн бүгд ээж аав, эмээ өвөөтэй тэдэндээ хайртай л байж таараа. Яг түүнтэй адил ард түмэн ч мөн адил эмээ өвөө, ээж аавдаа хайртай. Хайртай хүнийг нь гомдоовол уучлах хүн хэд байх бол, гэдгийг нэг санаж яваасай. Мөнхийн залуу байх юм шиг амьдарч болох ч өтөл насанд ямархан тавилан хүлээж байгааг тааж болдоггүй хорвоо. Гэвч залуу халуун насаа төрдөө, улс эх орондоо зориулсаныхаа хариуд “өчүүхэн” тэтгэвэр,  өлөн ходоодтой амьдрана гэдэг монголчуудын өтөл насны тавилан гэж үү…

Н.Дэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 14, 2012 4:49:30 am )

    hoorhii hogshzuuliin ter amalsan sajaa ogooz.ogz zadahgui jm bol jah gel amalsan jm.muusai tomzuud oorsdoo ulsiin mongoor bajzihaad oodgui uls toriin tolgoitnuud bugd uheh boltugai.minii mongoliin jduu ard tumen zuu naslah boltugai.

  • Anonymous (February 14, 2012 9:45:51 am )

    Ene setgvvlchid bayarlalaa sain bichsen baina 76 udahgvi gazrin hursnuus archigdana Bvgd vhne

antalya rent a car