antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Ц.Элбэгдоржтой тэрсэлддэг үү

нийтлэсэн Admin

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан хөдөө орон нутгаар явж, иргэдтэйгээ уулзсан. Говьсүмбэр аймагт хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын гишүүнчлэлийн талаар шүүмжилж “Ард түмнийг энэ намууд сүүлдээ бүр бөөнддөг боллоо.

Бүр их гоё тоотой. 999, эсвэл 1111 гишүүн элсүүллээ ч гэх шиг.  Хүмүүс ямар бөөний бараа юмуу… гээд л.

Харин яг энэ үгийг хэлж байх үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр хамт явж байсан бөгөөд саяхан тэрбээр намдаа 1111 гишүүн элсүүлээд удаагүй байсан юм.

Уг нь Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг тухайн хүнтэйгээ бие сэтгэл, үзэл бодлоороо нэг товчхондоо баруун гар нь болж ерөнхийлөгчдөө зөвлөж байх үүрэгтэй байдаг.

Харин энэ зөвлөх Ерөнхийлөгчийнхөө юу хэлж байгааг ойшоодоггүй юмуу аль эсвэл ингэтлээ тэрсэлддэг юм болов уу. Ямартай ч Ерөнхийлөгчийнхөө үзэл бодлоос тэс өөр зүйл хийгээд суудаг нэгэн бололтой.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car