antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2017 13 comments

“Эмзэг” М.Энхсайхан Шведэд тухаллаа

нийтлэсэн Admin

 

Монгол Улсын сайд асан Мэндсайханы Энхсайханы Швед дэх амьдрал албан ёсоор эхэлжээ. ГХЯ-ны албан мэдээллээр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017  оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн  барьжээ. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Харин Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг онцолжээ. Үнэндээ ч М.Энхсайхан гуай мега төслүүд эмзэг гэхээс өөрийг хэлж ярихгүй байж байгаад л Швед рүү явсан хүн дээ. Тавантолгойн тухай ярьсаар байгаад сүүлдээ тэгээд хийсэн ч юмгүй элчингээр явж байна.

Түүний хувьд Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаасаа халагдсан явдал нь Чингис бондын мөнгөний  тодорхой хэсгийг  Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замын бүтээн байгуулалтад  зарцуулахдаа, эдийн засгийн  алдагдалгүй хувилбар болох нарийн царигтай замыг сонгох нь зөв хэмээн шийдвэрлэснээс болж байв. Мань эр дараа нь Монгол Улсын сайд гэх албан тушаалд суухдаа Тавантолгой гэдэг мега төслөөр занималдсан гэхэд болно. Амнаас нь унасан үг болгон тийш чиглэж, эмзэгхэн мега төслийн тухай ярьж байв. Гэхдээ З.Энхболд дараа нь  “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна” гэхчлэн ярьсан билээ. М.Энхсайхан мега төсөл эмзэг,  хатуу хүрвэл хагарчихна гэдгийг мэддэг л юм бол тэгж бантагнасан юм оруулж ирсэн нь ямар ч учиртай юм.  Ямартай ч тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Тавантолгойн талаар ярьсан байна. Тэрбээр “Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм. Тавантолгой болон бусад мегатөсөлд хандахдаа “ил тод байх”-ыг ажил хариуцаж байгаа хүмүүст зөвлөмөөр байна. “Ил тод бусаар хийгдэж байгаа аливаа мегатөсөл унах тавилантай” гэдгийг хатуу ойлгомоор байна. Энэ бол миний зөвлөгөө бишээ. Мегатөслийн шинжлэх ухаан ингэж зөвлөөд байгаа юм. Том төсөл мега гэж хэлэгдэхийн учир нь улс төржилт заавал дагуулдаг, хардлага, сэрдлэг дагуулдаг, хүний ааш араншинтай сүлэлдэж байдаг, олон сонирхлын уулзвар дээр оршдогт байгаа. Мегатөслийг амжилтанд хүргэх арга зүйд нь “ил тод байх” явдал заавал ордог. Үл тоовол мегатөсөл дэмий цаг, хөдөлмөр, мөнгөний гарз болох аюултай. Мегатөсөл бол хөгжлийн загвар модель юм. Дараа дараачийн мегатөсөлд Засгийн газар сэтгэлээ чилээгээсэй гэж бодож байна.

Тавантолгойн цахилгаан станцын төсөлд Японы Марубени компани хөрөнгө оруулагчаар тодорсон. Төслийн санхүүжилтийг бүрэн босгох их ажлыг банкуудтай амжилттай хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Мөдхөн шаваа тавих байх гэсэн итгэлтэй байгаа. Энэхүү төсөл энэ цаг үед манай эдийн засагт тун тус болохоос гадна гадаадын хөрөнгө оруулалтад монголчууд хэрхэн хандах вэ гэдгийг харуулах жишэг төсөл болоосой гэж бодож байгаа. Улс төрчид яаруулах, төслийг түргэвчлэхийг шаардаж элдэв араншин гаргах явдал байлгүй яахав л гэж бодож байгаа. Японы хөрөнгө оруулалтыг битүүхэндээ эсэргүүцэх улс төртэй битгий хутгаасай гэж заримдаа санаа зовж байгаагаа шуудхан хэлчихье.” гэжээ. Мөн тэрбээр  “Жижигхэн хэмжээнд довоо шарлуулах хэмжээнд төр өөрөө бүгдийг хийнэ гээд байж болно оо. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд гэвэл үнэндээ манай төр дангаараа чадахгүй. Мегатөсөл асар их хөрөнгө мөнгө шаардана. Их мөнгө олохын тулд эхлээд их мөнгө зардал болгон гаргах шаардлагатай. Үүнийг манайхан ойлгодоггүй. Их хэмжээгээр нүүрсээ олборлохын тулд их том хэмжээний хэрэглэгчидтэй байх ёстой. Үүнийг бас манайхан ойлгодоггүй. Нүүрсийг нь гаргангуут гадныхан булаалдаад авах шахуу юм бодоод байж байдаг. Тогтвортой зах зээлээ олж баталгаажуулахгүйгээр том олборлолт хийхийн арга байхгүй. Монголчууд өөрсдөө мегатөсөл хэрэгжүүлж үзээгүй байна. Эрдэнэтийг оросуудаар, Оюутолгойг гадныхнаар хийлгэсэн, бидэнд мэдлэг, туршлага дутагдана. Гол нь санхүүгийн хувьд манай төр мегатөсөл хийх их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй. Өр зээлийн дарамтанд байгаа Монгол Улсад банкуудаас төрийн нэр дээр зээл босгоно гэдэг бол худлаа гэдгийг ойлгох цаг болсон байхаа.” хэмээн ярьсан байдаг.

Өдгөө тэгээд М.Энхсайханд юм бүр хамаагүй болж, тэр Шведэд тухаллаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • G (April 29, 2017 2:19:07 pm )

    MUU HUJAA 90-D ONOOS ERUNHII SAID BHDA MONGOLIIN IMPORT-G TEGLEJ GADNII HYATDIIN HARAAT BOLGOH BUH ALHAMIIG HIIGEED ODOO GADNA BIDNIIG TULUULUH GEJ!!! OCHOOD NEG NI ALCHIH HEREGTEI BGAAMDA!!!!

  • БОЛД (April 29, 2017 7:46:09 pm )

    БОЛИОЧЭЭ ЭЛБЭГЭЭ . ЭНЭ АХАН ТОЛГОЙГ БАЯРТАЙ НЬ ЦУГ ТАТААЧЭЭ

  • Anonymous (April 29, 2017 7:51:35 pm )

    М-Энхсайхан монголд хэрэгтэй зайран энэ хүний толгойг монгол улс ашиглах ёстой байсан

    • Anonymous (May 01, 2017 8:04:36 am )

      ENE HUND MONGOLOO GEH SETGEL BAINA UU ELBEGDORJ ENE 2 TAARSAN TAAR SHUUDAI NUUD HIIJ BAISAN ZUILIIG NI HARHAD ED NAR URD ZUGT IH EELTEI HUMUUS

  • Anonymous (April 29, 2017 8:12:06 pm )

    25 jilshahaad yuch garaagui hunees odoo yuch garah wedee

  • Оогий (April 29, 2017 8:12:23 pm )

    Энхсайхан монгол биш манж хүн шиг харагдаж байна

  • Го (April 30, 2017 11:18:46 am )

    Энхсайхан яалт ч үгүй Хятад хүн. Энэ хүн Монголыг төлөөлж болохгүй. Төр байна уу нүдээ нээгээ ч. Ард түмнийг ийм урвагчаар төлөөлүүлдэг ямар учиртай юи. Хятадын тусгай албаны элссэн тагнуул гэдэг нь үйлдлээрээ батлагдсан хог

  • 00000 (April 30, 2017 12:58:47 pm )

    Наад хулгайчаа иргүүлэн татаач Таван толгойг луйвардах ажилгааг гардан хийсэн хулгайчдаа наад хулгайч луухаан чинь

  • unshigch (April 30, 2017 2:00:31 pm )

    луухаан чинь

  • мн (April 30, 2017 7:03:53 pm )

    ТҮРҮҮВЧ НЭГ ГАРУУД ГАДААД ГАРЧ ОЮУНТОЛГОИН МӨНГӨӨ УУТАЛЖ БАИГАА БИЗ

  • Anonymous (April 30, 2017 8:19:34 pm )

    Монголын л нэг хүү. Бидний дууриах болсон Америкад хүнийг зөвхөн хүнээр л харахыг хичээдэг. Түүнээс биш үхэр монгол уу , немц үү ялгадаггүй тэр сайхан , тэр нь тэдний ололт. Гэтэл манайх эрлийз хурлийз халх дөрвөд казакаар нь дуудаж ялгаж салгаж байх юм. Энэ нь АРДЧИЛАЛын ололтуудын нэг бололтой. Яагаад гэвэл ингэж ад үзэх явдлыг өөхшүүлсээр байх юм.

  • ZOCIN (April 30, 2017 8:50:48 pm )

    tseber xujaa hsdee mongoliig 27 jil zaidagnaj bga xulgaicn xujaa daa

  • Иргэн (May 01, 2017 12:28:40 am )

    Та монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө юу хийсэн бэ.та нам.сольж албан тушаал горьдож гүйдэг.та олон жил ханилсан авгайгаа сольсон.та монголын ард түмний төлөө юу хийж.гийгүүлсэн байна

antalya rent a car