antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 16 comments

Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмжинд  ТАМХИ нуун хил нэвтрэхийг завджээ

нийтлэсэн Admin

Одоогоос нэг жил шахмын өмнө буюу 2016 оны 6 дугаар сард Украины хилийг нэвтрэх гэж байсан ОХУ дахь Монголын ЭСЯ-ны дугаартай машинаас их хэмжээний тамхи илэрсэн хэрэг дуулиан тарьж байсан билээ. Тэгвэл дахиад нэг тийм мэдээлэл гараад байна. Тодруулбал, Украины хилчид их хэмжээний тамхи ачсан микро автобусыг саатуулжээ.

Мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж байсны дотор нь дандаа тамхи байсан гэх мэдээлэл байна. Тус машин Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байжээ. Харин  машинд явсан Монгол Улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг  хэмээн хэлсэн юм байна.

Тэгэхээр одоогоос жилийн өмнө мөн л микро автобусаар тамхи зөөсөн асуудал яригдаж байсан. Тэр хэрэг явдлын талаар эргэн сануулахад, Украин-Румыны хилийн “Дьяково” шалган нэвтрүүлэх цэг дээр Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд хилчид болон гаалийнхантайгаа хамтран дипломат дугаартай машинаар их хэмжээний тамхи хууль бусаар хил давуулах гэсэн оролдлогыг таслан зогсоосон талаар  тус албаны Закарпатск муж дахь удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч “Укринформ” агентлагт мэдээлсэн байдаг.

“2016 оны зургадугаар сарын 18-нд дипломат дугаартай микроавтобусны жолооч болон зорчигч дипломат ачаа тээвэрлэж яваа тухай баримт бичгийн хуулбарыг гаалийнханд үзүүлсэн байна. Уг ачаа ОХУ дахь Монгол ЭСЯ-наас Италийн Ром хотод очих ёстой. Баримт бичиг шаардлага хангахгүй, тэрчлэн тогтсон бус маршрутаар явж байсныг харгалзан хууль сахиулагчид нэгжлэг хийсэн” гэж мэдээлж байсан юм. Ингээд Украин болон Беларусьт үйлдвэрлэсэн тамхи дотор нь хийсэн найман хэвлэх машин илрүүлсэн байна. Тус улсын хууль сахиулах байгууллагынхан гаалийн хууль зөрчсөн үндэслэлээр хэрэг бүртгэлт хийж байгаа бөгөөд тамхийг нь хураасан байдаг. Харин энэ талаар манай улсын  ГХЯ-ны эх сурвалж Москва дахь ЭСЯ-ныхнаас лавлахад “Москва дахь манай ЭСЯ-нд ийм маркийн тээврийн хэрэгсэл ашигладаггүй.  Дипломат паспорт өвөртөлсөн наймаачид Европт олон байдаг шүү дээ” гэсэн хариултыг өгсөн байдаг.

Тэгвэл энэ удаа манай дипломат ажилтан тамхи зөөсөн үү гэдэг асуудал анхаарал татаж байна. Машинд явсан Монгол Улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг  хэмээн хэлчихээд байгаа нь, бултах газаргүй бодит тайлбар байж болох юм. Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж байсан ч, дотор нь дандаа тамхи байсан гэх мэдээлэл анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • yуган (April 21, 2017 2:30:43 pm )

    бузар монголын төрөөс салахгүй

    • өөдл (April 22, 2017 6:45:26 pm )

      О.ЛХАГВАРЭНЦЭН ГЭГЧ ЧИНЬ ЁСТОЙ Л СҮНСЭЭ ТҮЙМЭРДСЭН ЭТГЭЭД ЮМ ШДЭЭ.
      ДААНЧ ӨӨДГҮЙ ЭТГЭЭД

  • Kkkkkk2 (April 21, 2017 2:42:28 pm )

    Tembuu Bayar yag iim kontrband moskvad elchin baihdaa hiiz bsan 2 mashin huuraalgaz bala Suuld ham heregten Baatartsogtyg generAl bolgoz bailaa

  • Anonymous (April 21, 2017 3:43:47 pm )

    Diploamt pass ni une tsene unaj bn.Biznesmenud diplomat alband enher huuhduudee shurgulah,uursduu passiig ashifalh yabdal engin uzegdel bo,son um bishuu.Mongolin turiin albig mash sn tsegtslej naidbartai shudarga tsuun hunsueer burdulj emhelj tsgetslehgui bol Munhorgil shig hun chadahgui ,hatuu garaar barih tsag irsen bn.Yalangya delhii niited teror zanalhilj bui iim ued shuu

  • Зочин (April 21, 2017 4:06:26 pm )

    Наадах чинь харин ч өөрөө явж. Энд өм цөм идэж байгаа пз ууд зөндөө байна.

  • zochin (April 21, 2017 4:38:49 pm )

    gadaadad bgaa diplomatuud yag yu ch hiihgui , hessen zugaalsan huuhen erguulsen donjuanuud baidag. iim yumnuudiig yug ni ajilluulaad bdag yum be . tor heterhii zoolon bn.hariutslaga algaa. gadaadad bol tsaaziin tavtsand ochij bgaa daa

  • Anonymous (April 21, 2017 5:27:56 pm )

    Татаасаар томилогдсон этгээд л бизоновых

  • irgen (April 21, 2017 5:44:32 pm )

    Gadaad yam ulsiin ner buzarlaad yavdag ulsuuddaa arga hemjee avahgui odoo boltol yu hiij baigaa um be ????? Yamar hymyys mongoliig gadaadad toloolj baisnaa hardaa,,,,,dandaa naiz nohod, hamaatan sadan bolood l arga hemjee avdaggui,,,,,,,,,,,, Mongol ulsiin neriig ch estoi gutaaj guizlee !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (April 21, 2017 5:48:02 pm )

    яанаа яанаа Өнөөгийн Монголын маань Төрд дандаа буруу гарын Баагийнууд Эх орноо төлөөлөөд явуулсан нөхдүүд нь томоохон Авилгалын хэрэгт орооцолдсон зарим нь Онцгой Бүрэн Эрхээ буруу зүйлд ашиглаж хил дамнасан Хориотой наймаа хийгээд пижигнэж явдаг даана ч дээ гэмээр л юмаа

  • ЗОЧИН (April 21, 2017 7:17:13 pm )

    ТӨР ЗАСАГ НЬ ДАМПУУ УЛС ИНГЭХЭЭС ӨӨР ЯАХАВ ДЭЭ

  • Доржготов (April 21, 2017 7:24:06 pm )

    Москвад Элчин сайдаар сууж байсан,сүүлд УИХ-ын гишүүн, сайд байсан Ц. Цолмон бол тамхины наймааны загалмайлсан эцэг байсан даа

  • golch (April 21, 2017 10:53:52 pm )

    ene munhorgild hamaagui yum bn ,turuuchiin saidiin ued avsan pasport bn shuudee, ter said ih l ajil hiijdee.

  • Иргэн (April 22, 2017 10:10:10 am )

    Монголын дипломат алба ёстой хөгцөрч байна даа. Арга ч үгүй биз. Дипломат болох хүнийг урьд нь сурлага сайтай хүүхдүүдээс зөв сонгож ЕБС, дээд сургууль, дипломатын академид наад зах нь 20-25 жил бэлтгэж, гадаад орнуудын ЭСЯ-нд атташегаар 5-10 жил нийт 20-30 жил бэлдэж байж шударга, сайн дипломатч бэлддэг байсан. Гэтэл ингэж олон жил бэлдэж мэдлэг чадвар нь ид жагссан хүмүүсээ 60 хүрэнгүүт халаад Ц.Нямдорж мэтийн УИХ-ын гишүүд, сайд даргын юу ч мэдэхгүй, хшнтэй ярих мэдлэг чадваргүй нусан буунууд Элчин болдог болж байгаагаас гадаадынхны үгэнд унаж үхээд хамаг газар нутаг баялагаа алдаж байгаа юм шүү дээ. Самбуу гуай Мао даргатай уулзаад ярьж байгаад эгзэгтэй асуудлаар ярьж асуулт тавихад зөвхөн “Хн” гэсэн нь үгүй ч гээгүй, за ч гээгүй жинхэнэ агуу дипломат хариулт байсан тухай бичсэн нь бий.

  • Зочин (April 22, 2017 11:00:05 pm )

    Яах гэж дипломат паспорт олгосон малнууд вэ?
    Дипломат паспорттой хүнийг дипломатч гэнэ шүү дээ

  • Зочин (April 23, 2017 8:31:51 pm )

    Олон жилийн өмнө намайг залуу байхад манай хадам ээж урьдын ном сударт хожим цөвүүн цаг ирэхэд “Үнэнч нь үүдэнд хөөгдөж,худалч нь хойморт залрана” гэж хэлсэн байдгийм гээд ярьж байсийм.Тухайн үед залуу байсан болохоор сонсоод л өнгөрсөн.Одоо харин энэ үг санаанд ороод байдаг юм.Яг л үнэн байгаа биз дээ? Манай хадам жирийн л малчин хөгшин .Өвгөд ,хөгшид маань.. алсыг харж л байсан байгаа биз дээ?Уг гарал нь ухаантай ард түмэн юм чинь энэ бүхэн ард түүх болон үлдэх өдөр удахгүй гэдэгт итгэж өөдрөг сэтгэлээр амьдарцгаая хүмүүсээ.

  • з (April 24, 2017 8:20:10 am )

    тэр новшийг даруй зайлуулаач тэр томилсон сайд Мөнхоргилыг огцоруулах хэрэгтэй

antalya rent a car