“Анод” банкны хэрэгтэй холбогдуулан “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-ыг үндэслэн эрүүгийн зэрэг үүсгэсэн байна. Л.Чинбатыг банк дампууруулахад нөлөөлсөн, найдваргүй зээлдэгч гэж үзэж буй аж. Эрүүгийн хуулийн 150.3 дугаарт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасч эд хөрөнгийг хураан 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
uls.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 10:57:29 pm )
bitgiis shaagaad bai! naad hun chini haron shorong 5 odtoi buudal bolgood darga naraar ni gutlaa rchuulah bailgui hehe…
1 Comment