antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 9 comments

Дураараа дургиж буй арилжааны банкуудыг засаг хянах нь ээ…

нийтлэсэн Admin

Монголбанк санхүүжилтийг нь олгож байгаа ч, арилжааны банкууд ипотекийн зээлийг иргэдэд олгохдоо тун хөшүүн хойрго байгаа нь үнэн. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр ипотектэй холбоотой асуудлаар хэлэхдээ “Төсвийн тодотголд ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Мэдээж энэ мөнгөний хүрэлцээ хязгаарлагдмал. Арилжааны банкууд их хэмжээний зээлтэй барилгын компаниудад л ипотек олгогдох хэмжээнд байгаа нь үнэн. Удахгүй би өөр болгоно. Уг нь ипотекийн зээлийн багц нэг их наяд төгрөг байвал ямар ч асуудал үүсэхгүй, зээл хэвийн олгогдоод явах юм. Би энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч ярьсан…  Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гээд тусгаад өгчихсөн. ОУВС-тай хэлэлцээр хийхдээ  ч тэр, гэр хорооллын утааг бууруулах хамгийн чухал шийдэл нь ипотекийн зээл байсан учраас Засгийн газарт шилжүүлэх замаар зогсоохгүй авч үлдсэн. Тэгэхээр цаашдаа зээл олгогддогоороо олгогдоод явна. Монголбанкнаас сар бүр арилжааны банкууд руу санхүүжилтээ тогтмол хийгээд явж байна. Одоо Засгийн газарт хамаарахаар болж байгаа учраас арилжааны банкуудаас сар бүр тайланг нь аваад, хянаад явна. Ингэснээр ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх асуудалд салбар яам анхаарлаа хандуулах болно. Одоо ипотекийн зээл банкны үзэмжээр л явж байгаа. Үүнийг цэгцэлж, ном ёсоор нь явуулах болно” хэмээн ярьжээ. Тэгэхээр зээл хүсэгчдэд ялгавартай хандаж буй арилжааны банкуудыг засгаас хянаж, цэгцлэнэ гэсэн амлалтыг салбарын сайд ийнхүү өгч байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (April 18, 2017 12:28:02 pm )

    санхүүжилт байхгүй гэдэг нэрийн дор 8%-н зээлээр чинь банк болон банкны ажилтнууд чинь бизнес хийгээд байгаа юм биш үү.очих болгонд л санхүүжилт байхгүй гээд сууж байх юм.тэгсэн мөртлөө бас бус хүмүүст зээл гараад л байх юм.сураг сонсвоос ажилтантай нь ярьсан дээр гэх юм.энэ асуудлаа төр сайн хянах хэрэгтэй

  • zochin (April 18, 2017 1:01:52 pm )

    ипотекийн зээл банкны үзэмжээр л явж байгаа. Үүнийг цэгцэлж, ном ёсоор нь явуулах болно

  • zochin (April 18, 2017 1:10:01 pm )

    8 хувийг төлж байгаа зээлдэгч нараа төлөлтийн графикаа хараарай үнэндээ та бид арилжааны банкуудад цусгүй алуулж, шулуулж байгаа шүү. Эхлээд зээл өгөхдөө л танаас үйлчилгэний төлбөрт нийт зээлийн 1 хувийг шууд дээрэмдэнэ. дараа нь Банк 80 хувийн ашиг хийж байгаа шүү эхлээд танаар хүүг л төлүүлээд байна таны хүүг банк эргүүлээд бусад арилжааны зээл болгоод гаргана түүнээс дахиад хүүг нь хусна ингээд та 5 жил зээл төллөө үндсэн дээлээс хасагдсан нь 20 хувь ийм л хамгийн муухай зүйл хийгдэж бид насаараа өрөнд сууж эхэлж байгаа даа иймээс монгол гэртээ л тохитой сайхан амьдарцгаая гэр хот болгое Европод бол ипотекийн зээл хувь хүндээ ямар ч дарамтгүй олон жилээр өгдөг байна.

  • чимэг-очир (April 18, 2017 2:15:20 pm )

    банкны ажилтнууд ар өвөрын хаалгаар л өгдөг шүү.

  • УИГ (April 18, 2017 3:23:18 pm )

    МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БООМИЛЖ БАЙГАА ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ МОНГОЛЫН НЭРТЭЙ ХАРИЙН СЭТГЭЛТЭЙ БАНКУУД Ш ДЭЭ ЭНИЙГ ЗАСАХГҮЙ БОЛ МОНГОЛ СЭХНЭ ГЭЖ ГОНЖИЙН ЖОО

  • irgen (April 18, 2017 3:54:38 pm )

    dendyy ondor hyytei, urt hugazaanii zeel 100 say-iig avah geed boduulahad niit tolbor 220 say garch baina naad bankuudad chin,,,,,ene er ni yu gesen yg ve ??????
    Gadnii ornuudad hezeech iim um sonsoogui, baidagch ugui yaj bodohooroo iim ih shulj baidag um be ???? Arai gej 30 huvia byrdyylsen hyn ene luivaraas chin bolood yaj ch chadahgui baina !!!!!!!!!!

  • Anonymous (April 18, 2017 4:13:09 pm )

    Банкны ажилтанууд авч ыуй зээлийнх нь 1-10%-ийг нь хахууль болгож авдаг ш дээ.100 сая төгрөг зээлэхэд дор хаяж 1 сая төгрөгөө шууд хахууль болгож өгнө . 5 сая төгрөг өгөх бол энүүхэнд

  • Anonymous (April 18, 2017 4:14:45 pm )

    банкны эдийн засагч нар цалингаасаа гадна гаргасан зээл болгоноосоо хувь авдаг нууц уламжлал тогтоод удаж байна даа.Дарга удирдлагууд нь мэдэхгүй.хөөрхий зээл авч байгаа хүн зээлээ бүтээхийн тулд амаа тас хумина.хэрвээ ам алдвал зээл нь бүтэхгүй болохоор тэр

  • dorjoo (April 18, 2017 5:14:22 pm )

    zeelin huu mash ondor Bankuun 100sayig ogood 300say bolgoj avch baigaa uunig yaj oorchloh beee

antalya rent a car