Энэ сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Их засаг их сургуулийн хонхны баяр энэ сарын 15-нд болсон. Улмаар тус сургуулийн нягтлан бодохын төгсөх ангийн оюутнууд ангиараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгэн амралтын газарт очиж амарсан байна. Гэтэл тус ангийн оюутан 23 настай У гэгч биедээ ил харагдах шарх сорвигүй амиа алдсан байжээ. Чухам юунаас болж ийнхүү амиа алдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
zochin (April 18, 2017 4:52:01 pm )
Surch surchihaad iim yum bolno gej hetsuu ch yumaadaa Er ni yamar ch ued mash bolgoomjtoil baih heregtei
-
Zochin (April 18, 2017 5:13:15 pm )
Honkhnii bayriig zuvhun idej uuh umsuj zuuhees uuruur niigemd neree uldeeheer arga hemjee bolgon zohion baiguulj boldoggui yum bolov uu
2 Comments