antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

Дөрвийн бүлгийн ил захидлын хариуг нэхнэ

нийтлэсэн Admin

АН засгаас гарснаас болж МАН-ынхан үймж эхэлсэн юм. Албан тушаал эрх мэдэлд дуртай тэдний сайд болох шунал нь дэвэрч, аз завшааныг ашиглахаар зүтгэсэн хэрэг. Харамсалтай нь намын удирдлагууд сайдын томилгоо хийх гэж байна гээд гишүүдээрээ даажигнасан тул тэднийг өөрсдийнхөө эсрэг турхирч орхив. Мэдлэг, чадвар төдийлөн муутай, дарга дагаж гүйдэг, дээд зэргийн долидогоногчдыг С.Батболд өөрийн кабинетдаа сонгожээ. Зарим нэг хэтэвч зузаантай нь бэл бэнчингээрээ “зодож” байж сая сайд хэмээх эрхэм нэрийг олсон гэх. Ийм зарчимгүй ой гутмаар зүйлүүд С.Батболд даргын үед намд үүслээ гэж МАН-ын зарим шударга гишүүд үзэж байгаа юм байна. Хэн чадвартайг нь албан тушаалд тавьдаг байсан  энэ намын ёс уламжлалыг эвдлээ хэмээн тэд эгдүүцэж байгаа юм байх. Ингээд сайдын суудал руу үхэн хатан тэмцээд юу ч олж долоогоогүй гомдогсдын бүлгийг өөрсдөдөө   нэгтгэн   намын удирдлагуудын эсрэг босохоор төлөвлөөд байгаа. Төрийн ордонд сэм уулзаж нарийн төлөвлөгөө боловсруулаад, намаасаа  гарах  талаар ярилцаад эхэлсэн тухай сонин хэвлэлээр бичигдээд байгаа билээ. Энэ хүмүүсийн зарим нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад яваа сурагтай.

Тэгээд ч УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах төлөвлөгөө гишүүдийн дунд хүчтэй яригдаж байгаа юм байна. МАХН-д анхнаасаа элэгтэй байсан МАН-ын дөрвөн гишүүнийг энэ төлөвлөгөөний эзэд гэж таамаглах нь оновчтой биз ээ. Үүнийг намын дарга нар нь ч гадарладаг учраас дөрвийн бүлгийн нэг болох Д.Балдан-Очир гишүүний өрөөнд У.Хүрэлсүх генсек орж, “юун бүлэг энэ тэр яриад уур хүргээд байна аа. Ална шүү” гэж занаад авсан гэж байгаа. Энэ явдлаас хойш нэг их удалгүй Д.Балдан-Очир гишүүнд байнгын хорооны даргын суудал өглөө. Амыг нь таглаж, МАХН руу явах хөлийг нь чөдөрлөж байгаа юм болов уу даа. Харин дөрвийн бүлэгтэй нийлээд болохоо байсан Р.Раш гишүүнийг тийм амар дуугүй болчих хүн биш гэдгийг мэддэг учраас У.Хүрэлсүх түүнийг С.Батболдын өрөөнд дуудаж эвээр ярьсан гэнэ. Гэвч Р.Раш гишүүн айж хулчийж шалчганаагүй, тэдний үнэн байдлыг шударгаар ил хэлээд гарсан сурагтай.

Ямартай ч МАН-ын дарга нар МАХН руу юу юугүй явчих гээд байгаа гишүүдийнхээ арга эвийг олох гэж хэрдээ хичээж буй гэнэ. Тиймдээ ч байнгын хорооны дарга нарын суудлаар заримыг нь хазаарлаж авах шиг боллоо. Нөгөө талаар тойрог олдож магадгүй гэсэн горьдлого зарим гишүүдийг ямар нэгэн шийдэлд хүргэлгүй МАН-д уячихсан. Үнэндээ намаасаа гаръя, явъя гэсэн бодолтой ч “МАХН-д оръё” гээд хэлчих зориг нь хүрэхгүй нэг хэсэг энэ намд бий гэнэ. Уг нь МАХН-ын бүлэг байгуулахад ердөө найман хүн шаардлагатай. Гэвч энэ мэт шалтгаанаас болоод энэ бүлэг одоохондоо хараахан бүрдэж бүрэлдэх боломжгүй болчихсон нь ойлгомжтой.

Тэгэхээр эсэргүү гишүүдэд өөр нэгэн хувилбар бий гэнэ. Тэр нь МАН дотор хүчтэй фракц үүсгэж дарга нараа авч хаях, огцруулах аян өрнүүлэх явдал. Ингэхийн тулд эхний ээлжинд мэдэгдэл гаргахаар зэхэж байгаа юм байна. Мэдэгдэлд гарын үсэг зурна гээд шийдчихсэн байсан гишүүдийн санаа бодлыг саяын байнгын хороо, дэд хорооны дарга нарын томилгоо өөрчилчихөв үү. Мэдэгдэлд гарын үсэг зурах гишүүдийн тоо цөөрсөн гэнэ. Тиймээс МАН-ын гишүүд шинэ мэдэгдэл гаргахаа гүр азнажээ. Харин өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 14-ний , өдөр намын дарга С.Батболдод илгээж байсан ил захидлынхаа хариуг нэхэхээр болсон сурагтай.

Д.Балдан-Очир гишүүн байнгын хорооны даргын суудалд очсон тул одоо цор цор хийх нь юу л бол. Харин түүний орыг Р.Раш гишүүн залгаж магадгүй. Тэд жилийн өмнө МАХН-ыг өмөөрч бичиж байсан тэр захидалд дурдсан шүүмжлэлүүд өнөөдрийн МАН-д тэр хэвээрээ, нэг ч зүйл засраагүй хэмээн үзэж байгаа юм байна.

Тэрхүү захидалд чухам юу гэж бичиж байсныг эргээд нэг саная. “Нэгэн үйл хэргийн төлөө хамтран тэмцэж явсан журмын нөхдөө үг зөрлөө, үзэл бодол сөрлөө гэж буруутган аймшигтай гэмт хэрэгтэн бидний дунд байсан мэтээр олон нийтэд бүхий л арга хэрэгслээр ойлгуулахыг хичээж байгаа нь манай намын түүхэнд байсан өмнөх архаг дутагдал илаарших биш харин ч улам сэдэрч байна гэж Н.Энхбаярын МАХН-ыг өмөөрч бичиж байжээ. Мөн “Намдаа үнэнч, сэтгэлээрээ ханддаг шударга зарчимч журмын нөхдөө эрхэмлэхээсээ илүү эрх ашгийн сонирхол, хөрөнгө чинээний боломжийг гол шалгуур болгож боловсон хүчний асуудалд хандаж байгаад намын жирийн гишүүд, дэмжигчид илт дургүйцэж байгааг анхаарч байна уу” гэсэн нь МАН-ын өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа сая болсон сайдын томилгоонд тохирсон шүүмжлэл болжээ.

Захидлын төгсгөлд намын даргадаа гурван санал тавьсан байгаа юм. Намын хагарлын асуудлаар санал асуулга явуулж, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулахыг хүсчээ. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлыг яаравчлахыг санал болгосон байна. Гэвч энэ бүхний аль нь ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй юм. Намын хагарал дээд цэгтээ хүрч, хуучин дарга Н.Энхбаяртай дайсагналцах явдал даамжирчихаад байгаа билээ. Үүнээс болоод гишүүдийн толгойд намаас гарах бодол эргэлдэж, юм л бол мэдэгдэл, шаардлага тавьж, үймээн дэгдээх хүсэлтэй болжээ.

Гишүүд нь бүлгийн хурал дээрээ дарга нараа үлбэгэр сулбагар, унжгар дорой, тэнэг зөнөгөөр нь чөлөөтэй хэлж загнадаг болсон гэнэлээ.

Үнэндээ гишүүдийн дарга нараа үзэн ядах эцэс төгсгөлгүй өс хонзонгийн эхлэлийг МАН-ын генсек У.Хүрэлсүх тавьсан ч байж магадгүй гэнэ. Учир нь тэрээр МАХН-ыг цээжээрээ хамгаалж, намын даргадаа захидал илгээгээд байсан дөрөвт элдэв зүйл амлаж байгаад Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах гэж оролдсон гэх. Гэвч Д.Тэрбишдагва нь өөр намынхантай үгсэж, намын даргаа унагахгүй гэсэн учраас түүний оронд Ц.Батбаяр гишүүнийг сонгосон тухай яриа бий. Ингээд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар АН-ынхантай нийлж Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахаар гүйсэн байж болзошгүй. Хэрэв тэдний хэрэг бүтвэл У.Хүрэлсүх   өөрөө намын даргаар сууж авах санаа өвөрлөж байсан нь тодорхой биз ээ. Харамсалтай нь Ерөнхий сайдыг огцруулах есийн оролдлого бүтэлгүйтэж, У.Хүрэлсүхийн мөрөөдөл нуран унасан хэрэг. Энэ бүхний дараа У.Хүрэлсүх даргын амлаад байсан зүйлүүд нь зүгээр л тэднийг хуурч, огцруулах бичигт гарын үсэг зуруулах гэж хөөргөж байсныг   сүүлийн үеийн томилгоонууд батлаад өгчээ. Ядаж л Ц.Батбаярыгаа Батлан хамгаалахын сайд болгохын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Намын дарга С.Батболдын хүн болох Ж.Энхбаярыг хоёр гараа өргөөд дэмжээд явсан гэх. Ийм учраас намын гишүүд нь олхиогүй намын дарга С.Батболд, хүншгүй У.Хүрэлсүх дарга хоёрынхоо эсрэг нэгдэн босохоор шулуудсан байж мэдэх юм. Ямартаа ч сонгууль хүртэл МАН дотор бужигнаан намжихгүй төлөвтэй. Магадгүй энэ парламентад шинэ “Шинэбаяр” мэндлэхийг ч үгүйсгэхгүй.

М.Цэцэг

ӨДРИЙН СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car