antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 5 comments

“Гулгаа массаж” гэх нэрийн ард…

нийтлэсэн Admin

“Лантуун дохио” ТББ хүүхэдрүү хандсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хүүхэд хамгааллын төв байгуулж хүүхдийн эрхийг зөрчиж буй гэмт хэргүүдэд зоригтой дугарсаар ирсэн гэдгийг уншигчид хэдийн мэднэ. Мөн биеэ үнэлэлт, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа зэрэг нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж түүнтэй холбоотой үйл ажиллагаагаа явуулж олонд ил байлгаж мэдэгдсээр ирсэн. Тэгвэл энэ удаад насанд хүрээгүй хүүхдэд чиглэсэн бэлгийн мөлжлөг, садар самуу хар тамхи, охидыг элдэв барьцаанд оруулан хүчээр биеийг нь үнэлүүлэх, хүн худалдах гэмт хэргүүд “Гулгаа массаж” хэмээх нэрэн дор өршөөгдөн, халхлагдан, нуугдан оршиж байгаагийн эсрэг хөдөлжээ. Тус хөдөлгөөн нь анхны биш хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад цагдаагийн байгууллагтай хамтран хууль ёсны хүрээнд зохицуулагдаж байгаа гэнэ. Эхний ээлжинд “Лантуун дохио” ТББ-д нэгдсэн 70 гаруй залуус нийслэлийн зам дагуу шон, зарлалын самбарууд дээр хадсан “Гулгаа массаж” гэсэн заруудыг бүгдийг нь хуулж авч байгаа ч хэдхэн цагийн дотор буцаад дүүрч байгаагаас энэ сүлжээ нь томоохон бизнес болон өргөжсөн гэдгийг төвөггүй харж болно. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн байгууллагтай хамтран шөнө оройн цагаар массажны газруудаар хяналт шалгалт хийхэд массажистаар сургаж авсан гэх охид нь 20-28 насны охид бүсгүйчүүд байсныг та санаж байгаа болов уу? Хогийн сав дотор нь ашигласан бэлгэвч дүүрэн байхад ажиллуулдаг хүмүүс нь манайд тийм үйлчилгээ байдаггүй гэж хэнэг ч үгүй мэлзэж байсан ч массаж хийдэг охид нь гулгаа массаж хийхэд бусдаасаа арай илүүг авдаг хэмээн хоорондоо ам зөрөх дүр зургууд аль хэдийн улиг гэдэг нь болоод өнгөрч. 2012 оны нэгдүгээр сард Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж байгууллага, биеэ үнэлэх явдлыг санхүүжүүлэх, орон байраар хангах, зуучлах, тээврийн хэрэгсэл ашиглах тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, торгох арга хэмжээ авна” гэсэн заалтыг хүчингүй болгож оронд нь “Биеэ үнэлэхийг хориглоно” гэж заалт оруулсан. Энэ заалт байхгүйгээс зөвхөн биеэ үнэлэгчдийг баривчлах арга хэмжээ явагдаж байна. Үүнээс болж, хариуцлага хүлээх байгууллага, аж ахуйн нэгжүүд далд хэлбэрээр гулгуур массаж гэх үйлчилгээг гаргаж ирсэн гэж цагдаагийнхан тайлбарладаг. Иймээс цагдаагийнхан нь өөрсдөө ч хүчирхээ больж энэ сэдвээр барагтаа л дуугарах хүнгүй болсон гэхэд буруудахгүй. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан тэргүүтэй залуусын баг зөвхөн нэг өдөрт л гэхэд 11 шуудай зар хуулсан гэж байгаа нь эмгэнэл биш гэж үү? Таны үр хүүхэд үргэлжийн явдаг замаар энэ зарууд хадаатай байгаа гэдгийг та ч мөн санах хэрэгтэй!

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ЗОЧИН:АЛТАНСҮХ (April 11, 2017 4:50:22 pm )

    Гулгаа масаж ажиллуулдаг эзнийг олох ,отолт хийх хэрэгтэй юм байна.

  • монгол хүн (April 11, 2017 6:10:27 pm )

    demjij bna, amjilt

  • Anonymous (April 11, 2017 11:31:42 pm )

    Mongoliin tsagdaa diileegui gulgaa massajiig 7 zaluu khiij chadalaa bayr khurgie amjilt demjij bna

  • Anonymous (April 12, 2017 9:49:23 am )

    ene chin buyantai ajil shuu dee.turuu bulchirhaig uvchinuus sergiildeg yum

  • о (April 13, 2017 9:29:31 am )

    залуучууд та нар ирээдүйнхээ төлөө үүнийг хийх хэрэгтэй үр удмыг чинь баллаж байна шүү дээ

antalya rent a car