antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 Comments are off

Гадны банкаар дамжин геополитикийн довтолгоонууд, эдийн засгийн тагнуулууд үүрлэх зэрэг эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй…

нийтлэсэн Admin

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг  энэ долоо  хоногт  чуулганаар  хэлэлцэж эхлэх аж. УИХ дахь МАН-ын бүлэг дээр уг хуулийн төслөөр өчигдөр танилцуулга хийсэн юм байна. Хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Жавхлан гишүүн хэлэхдээ  “Одоогийн манай хэрэгжиж байгаа банкны тухай хуулиар гадны банкны салбар нэгж нээх эрхийг хязгаарлаагүй. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа найман банкны зарим хөрөнгө оруулалт ч бас гаднаас байдаг. Өмнө нь 2000 оны эхээр ОХУ-ын банк ажиллаж байсан. Шинэ хуулиар бид гадны хөрөнгө оруулалттай банк манай дотоодын зах зээл дээр ажиллахдаа ямар хэсгүүд дээр ажиллах вэ гэдгийг нь тодорхой болгож өгөх юм. Энэ нь дотоодын банкуудаа эрсдэлээс хамгаалсан алхам.

Гадны банкаар дамжин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, геополитикийн довтолгоонууд, эдийн засгийн тагнуулууд үүрлэх зэрэг эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ бүх эрсдэл үүсэхээс сэрэмжлэхийн тулд бид банкны салбарын хууль эрх зүйн тогтолцоогоо сайжруулах алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бид гадны банк оруулж ирэх бэлтгэлээ сайн хангах ёстой. Түүнээс биш гадны банк аюултай гээд бүх зүйлээ хаагаад суугаад байж болохгүй. Энэ бол асуудлыг шийдэх оновчтой арга биш. Гадны банкны салбарууд орж ирснээр манайд өнөөдөр хамгийн дутагдалтай байгаа капиталийн урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Мэдээж гадны банк орж ирүүт хөрөнгө оруулагчид шахцалдаад ороод ирэхгүй. Энэ нь өнөөгийн эдийн засгийн орчин нөхцөлөөс хамаарна. Гэхдээ хөрөнгө оруулагчид олноороо ирэхгүй юм чинь гээд асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь өөрөө 4-10 жил шаардагдах хэмжээний бүтцийн өөрчлөлтийн процесс явагдах учраас хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал байгаа юм.” хэмээн ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car