Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг өнөөдөр гаргажээ. Дөрөвдүгээр сард Тбилис, Анталья гэсэн хоёр гранпри болсон тул зарим жингийн чансаа багагүй өөрчлөгдсөн байна.
Тэгвэл шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлджээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 3250 оноогоор тэргүүлсэн бол 57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3520 оноогоор тэргүүллээ.
Мөн эрэгтэйчүүдийн 66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг Тбилис, Антальягийн гран при тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дөрвөн байр урагшлан чансааны дэд байрт оржээ.
Жин тус бүрийн чансааны эхний 20-д багтсан жүдочид:
Эрэгтэй
- 60 кг Д.Амартүвшин /1910 оноо/ 4-р байр
- 60 кг Г.Болдбаатар /1850 оноо 5-р байр
- 66 кг Д.Төмөрхүлэг /2466 оноо/ 2-р байр
- 66 кг Д.Алтансүх /1926 оноо/ 5-р байр.
- 73 кг Г.Одбаяр /2070 оноо/ 5-р байр.
- 81 кг Н.Дагвасүрэн /1760 оноо/ 7- байр.
- 81 кг О.Ууганбаатар / 960 оноо/ 19-р байр
- 90 кг Г.Алтанбагана /1336 оноо/ 13-р байр (Анталяагийн Гранприд түрүүлэн 28 байр урагшилсан)
- 90 кг Л.Отгонбаатар /1148 оноо/ 16-р байр. (Риогийн Олимпоос хойш тэмцээнд ороогүй)
- 100 кг Ө.Дүүрэнбаяр /1241 оноо/ 19-р байр.
Эмэгтэй
-48 кг М.Уранцэцэг /3250 оноо/ 1-р байр.
-57 кг Д.Сумъяа / 3520 оноо/ 1-р байр.
Б.Орхон
1 Comment