antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2017 Comments are off

Хүнийг эрэг, шураг болгосон ДНБ!

нийтлэсэн Admin

 

Бутан гэдэг улсад иргэд нь азжаргалтай амьдардаг тухай бүгд ярих болжээ. Дэлхийн том гүрнүүдийн удирдагчид амралтаараа Бутанд очиж азжаргалын хэлтэрхийнээс ч болов биеэрээ мэдрэхийг хүсэх болж. Арга ч үгүй л дээ. Хүн бол робот биш. Амьдралын сайхныг, азжаргалыг, тайван амгаланг мэдэрч гэмээнэ амьд яваагийнхаа учрыг илүү ойлгоно шүү дээ. Сонирхолтой нь, Бутан улсын хөгжлийг дэлхий дахины улс орнуудын хөгжлийг тодорхойлдог хэмжүүрээр буюу Дотоодын нийт бүтээгдхүүнийх нь хэмжээгээр жагсаавал 163 дугаарт жагсдаг аж. Гол нь  жагсаалтын ийм хойно байлаа гээд тэнд хүн өлсөж үхээд, зовоод байгаа юм байхгүй. Бутаны айл өрхүүд өөрийн хэрэгцээгээ хангаж ирсэн уламжлалаараа өдийг хүрч буй бөгөөд тэнгэр багандсан өндөр барилгууд, өтгөн хар утаа баагиулсан том станцууд, бараг бүтэн өдөр шахуу хүмүүсийг ажиллуулдаг үйлдвэрүүд Бутанчуудад хэрэггүй аж. Тэд нар мандахад сэрж, жаргахад амарсаар, хорвоогийн өдрүүдийг азжаргалтай, амгалан тайвнаар өнгөрүүлж байгаа хүмүүс аж.

Тэгвэл Монголчууд бидний нөхцөл байдал ямар байна вэ? Бид  уг уламжлалаа харвал Бутанчууд шиг өрх бүр өөрийн хэрэгцээгээ хангаж, мал аж ахуй эрхлэн, амьдарч ирсэн мянга мянган жилийн түүх бий. Гэхдээ цаг улирч, бидний олонх  суурин соёлыг сонгож, хүн амынх нь тэн хагас нь нийслэл Улаанбаатартаа амьдарч байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх тухай, бар улс болох тухай, ерэн оны өөрчлөлттэй зэрэгцэн ярьсан бидний олонхын амьдрал өнөөдөр тийм ч сайхан бус байна. Монголд сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс дэндүү олон байгааг мэргэжилтнүүд ярих болжээ. Дунд сургуулийн 10 хүүхдийн 4-5 нь амиа хорлолтын тухай ямар нэг хэмжээгээр бодож байгааг харуулсан судалгаа байгаа тухай сэтгэл эмзэглэмээр зүйлийг мэргэжилтнүүд хэлж байна. Товчхондоо бол Монголчууд азжаргалгүй амьдарч байна. Улстөрчид улсаа хөгжүүлэх тухай өдөр шөнөгүй л зурагтаар ярьж байна. Азжаргалгүй, сэтгэл гутралтай иргэдийн саарал хотод хөгжил авчрах тухай улстөрчдийн яриа улиг болжээ. Гээд яалтай билээ. Дэлхийд бид ганцаараа “улс” биш тул дэлхийн хэмнэлтэй хамтдаа л урагшилж харагдана.

Эргэн санахад, 6 жилийн өмнө буюу 2011 онд манай улсын эдийн засаг  17.3 хувийн өсөлттэй гарч  байв.  Гол нь ийм өсөлт бүртгэгдсэний араас эдийн засаг өслөө гээд, ДНБ-ий хэмжээ өслөө гээд иргэдийн амьдралд яагаад бодитой зүйл харагдахгүй байгаа юм бэ? Тэр өсөлт чинь эгэл жирийн монгол айл өрхийн хаалгаар орж дийлэхгүй юм бол ер нь ямар хэрэгтэй эд вэ? гэхчлэн асуултууд ундарсан. Арга ч үгүй байх л даа. Яагаад гэхээр  Улсын төсвийн орлого 34 хувиар өссөн тэр үед Монгол Улсын хүн амын 40 хувь  ядуу,  инфляц 10.2 хувиар, ажилгүйчүүдийн тоо 50 хувиар өссөн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны статистикч нөхдүүд өгч байсан байдаг.

Тэр цагаас хойш 6 жил өнгөрчээ. Бүртгэгдээд байсан өндөр өсөлт уруудсаар, ДБН-ий өсөлт 1 хувьтай байгааг Үндэсний Статистикийн Хорооны веб сайтаас харж болно. За харин инфляци 2.1 хувьтай, ажилгүйдлийн түвшин 8,6 хувьтай байгаа юм. Тэгэхээр эндээс харахад  улс орны ДНБ-ий өсөлтийг дагаад иргэдийн амьдрал шууд сайжирчихдаг юм биш аж.

Ерөөс иргэд нь аятай сайхан амьдрах нийгэм бүхий хөгжил, дэвшилтэй улс орныг хэмжих хэмжүүр нь ДНБ биш юм байна гэдэг асуудал дэлхий дахины эдийн засагчдын төдийгүй зарим улс орнуудын төр засгийн хэмжээнд яригддаг асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийгмийн бүх давхаргын хүмүүст,  орхилгүйгээр  хүртээх, улмаар  эдийн засгийн өсөлтийг нийгмийн (хүний) хөгжил дэвшилтэй тэнцвэртэй уялдуулан холбох, хэмжих зорилго бүхий хамарсан өсөлт   (Inclusive growth) гэдэг шинэ хэмжүүрийг хэрэглэх саналыг Япон улсын  зүгээс гаргаж байсан. Түүнчлэн Хятад улс шинэ хэмжүүрийг дэмжиж буйгаа 7 жилийн өмнө буюу 2010 оны аравдугаар сард Бээжинд болсон Ази, Номхон Далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын Хүний нөөц хариуцсан сайд нарын уулзалт дээр илэрхийлж байсан билээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр ч “ХАМАРСАН ӨСӨЛТ”-ийн талаар дэлхийн улс орнуудын удирдагчид хийгээд эдийн засагчид ярилцаж л байна.

 Гэхдээ өнөөдрийн бодит нөхцөл байдлыг харахад Хятад ч, Япон ч тэр 80-аад жилийн тэртээгээс уламжлал болгон дагаж ирсэн ДНБ гэх хэмжүүрээр эдийн засгаа, хөгжлөө хэмжүүлсэн хэвээр л байна. Ер нь бол аливааг  үгүйсгэхийн тулд тухайн зүйл үнэхээр хэрэгцээгүй болсон уу, түүнийг орлох илүү зүйл гарч ирсэн үү гэдэг нь чухал л даа. Тэгвэл ДНБ гэх ойлголтын хүрээнд аваад үзэхэд дэлхий дахинаараа, тэрдундаа тэргүүлэгч улс гүрнүүдийн тухайд нэгдсэн байр сууринд хүрсэн тэр үед л ДНБ-г халж  шинэ ХЭМЖҮҮР-ийг хүлээн авах цаг ирж мэдэх юм. Гэхдээ тэр болтол хэчнээн удахыг  хэлж мэдэх аргагүй. Учир нь ДНБ гэсэн хэмжүүрийн цаана дэлхийн улс гүрнүүдийн ЭРЭМБЭ хадгалагдаж ирсэн билээ.  ДНБ гэх тооцооллоор Америк дэлхийд НЭГДҮГЭЭРТ бичигдэж, түүний араас манай хөрш Хятад улс бичигдэж буй. За харин Наран улсын тухайд ДНБ-ий өсөлт нь яг л хүн амынхаа насжилттай зэрэгцэн зогсонги байдалд, тогтвортой түвшинд хадгалагдах болсон юм.

ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд  тэргүүлэгч улс гүрнүүдийн НИЙГЭМ нь асуудалтай, баян хоосны ялгаа ихтэй, эсвэл  иргэд нь ХҮН биш үйлдвэрийн машины эрэг шураг мэт үүрэг рольтойгоор амьдрах болсон нь, Симон Кузнецийн 80-аад жилийн өмнө бодож олсон ДНБ гэдэг эдийн засгийн шинэ хэмжүүр цаг үеийнхээ үүргийг хэдийнэ гүйцэтгэж, улирсныг харуулж байгаа явдал юм. Ерөөс дэлхий дахины эдийн засгийг шинэ хэмжүүрээр хэмжих шаардлага, захиалга байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ ДНБ-г давуулж орлох, шинэ хэмжүүрийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрнө гэдэг, дэлхийн улс орнуудын хөгжлийг, төрийн хүчирхэг байдлыг дахин шинээр эрэмбэлэх тухай асуудлыг давхар дагуулах тул, тэр болтол дэлхий нийтээр АЗЖАРГАЛТАЙ улс орныг мөрөөдсөн чигээрээ байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж:  Э.Болорхажид, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car