ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбогдуулан 2017 оны улсын төсөвт тодотгол хийж буй. Өнгөрөгч долоо хоногт энэхүү тодотголын эхний шатны хэлэлцүүлгийг хийсэн. Хөтөлбөрт хамрагдах нэг нөхцөл нь зарим төрлийн татварыг нэмэх тухай байгаа. Үүнд нийт 7 төрлийн татварын асуудал яригдаж байна. Гэхдээ татвар нэмэх асуудалд эрх баригчдын хувьд нэлээд болгоомжлонгуй хандаж байгаа. Өмнөх долоо хоногийн хэлэлцүүлгээс харахад ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудалд гишүүд тийм ч таатай хандахгүй байгаа нь анзаарагдсан. УИХ энэхүү төсвийн тодотголын төслийг анхны хувилбараар нь батлах уу, аль эсвэл татварыг нэмэхгүй хуучнаар нь авч үлдэх эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно.
Мөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах асуудал энэ хүрээнд яригдаж байгаа. Гэхдээ олонхи гишүүдийн үзэж байгаагаар үүнд босго тогтоох хэрэгтэж гэж байна. Тухайлбал, 50 сая, 100 сая төгрөгөөс дээшхи хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж болох юм гэсэн байр суурь барьж байх шиг.
Засгийн газар төсвийн хуулийг боловсруулахдаа татварын хувь хэмжээг хэдэн хувиар нэмэхээр тооцож өргөн барьсаныг уншигчиддаа хүргэж байна.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:
1.5 сая төгрөгөөс дээш цалинд 5 хувийн татвар ногдуулна
Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно
Хэрэгжих хугацаа: 2018.01.01
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ:
2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж
2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж
2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж
Нийт дүнгээрээ 5 нэгж
Хэрэгжих хугацаа: 2018.01.01
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО:
Хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна
Хэрэгжих хугацаа: 2017.04.01 (Дөрөвдүгээр сар гарсан тул хэрэгжих хугацааг хойшлуулах магадлалтай)
АВТО БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР
Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.
Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.
Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ –ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.
Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01
АВТО МАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР
Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.
Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.
Хэрэгжих хугацаа: 2017.04.01
Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ | (Төгрөгөөр) | ||
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр) | ||||
0-3 жил | 4-6 жил | 7-9 жил | 10 ба түүнээс дээш жил | |
1500 ба түүнээс доош | 750.000 | 1.600.000 | 3.350.000 | 10.000.000 |
1501-2500 | 2.300.000 | 3.200.000 | 5.000.000 | 11.700.000 |
2501-3500 | 3.050.000 | 4.000.000 | 6.700.000 | 13.350.000 |
3501-4500 | 6.850.750 | 8.000.000 | 10.850.000 | 17.500.000 |
4501 ба түүнээс дээш | 14.210.000 | 27.200.000 | 39.150.000 | 65.975.000 |
АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР
2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь
2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь
2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь
Хэрэгжих хугацаа: 2018.01.01
Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.
Хэрэгжих хугацаа: 2017.04.01 /Энэ хугацааг сунгаж магадгүй/
П.Булган
Холбоотой мэдээ
-
иргэн (April 10, 2017 11:43:53 am )
машины татвар зөв ч юмуу
-
Жолооч (April 10, 2017 5:46:24 pm )
Хэрэгжих хугацааг хойшлуул ченжүүд маш олныг оруулж ирсэн
-
-
Бат (April 10, 2017 1:06:41 pm )
жижиг дунд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, ченжүүд, наймаачид, дэлгүүр ажиллуулдаг хүмүүс, мал бүхий иргэд, тариа ногоо тарьж буй хүмүсийн татварын тогтолцоо, эрх зүйн орчинг цоо шинээр бий болгох хэрэгтэйш дээ. эдгээр хүмүүс л татварт огт хамаарахгүй төсвийн байгууллагын цэвэрлэгчээс бага ХАОАТ төлж байгааг цэгцлэх хэрэгтэй шүү.
-
зочин (April 10, 2017 1:42:58 pm )
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахдаа 100 000 000-150 000 000-с дээш төгрөгийн хуримтлалтай хүнээс авах хэрэгтэй, түүнээс биш ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээс өмсөж идэхээ хасан танан байж хуримтлуулан ядаж байгаа ядарсан муу иргэдээс юугий нь авдага юм бэ, хэрвээ 100 төгрөг ч байсан татвар авах юм бол ёстой шударга биш үйл явдал болно шүү дээ. Үүний оронд гадаадад улсын хөрөнгийг байршуулсан 1 000 000 доллараа гадаадын банкинд хийгээд мартчихдаг улсаасаа сайн татвар авабал шударга ёсонд нийцэх байлгүй. Түүнээс биш нэг хүүдээ ч юм уу охиндоо ч юмуу нэг орон байр авч өгөх санаатай хуримтлал үүсгэн ядаж байгаа, эсвэл хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хэдэн бор төгрөг хуримтлан ядаж байгаа ард иргэдээс юугий нь авдаг юм бэ. Шударга л байцгааяаа гэж нэг том дарга хэлснийг санах ёстой байхаа. Тэгээд ч ард түмэн бид бидний амьдралыг өөд нь татна гэж 65 та бүхнийг сонгосон юм шүү, та бүгд сонгогдохдоо яаж сайхан амлаж байлаа тэр амлалтыг чинь ард түмэн бүгд санаж байгаа шүү дээ тиймээс бодит амьдралдаа тулгуурлах ёстой байх шүү. Архи тамхины татварыг нэмэх нь хамаа алга болж байна. Ард түмний амьдрал хүнд байна шүү дээ. Тэгээд ч төсвийн орлогыг нэмэгдүүлдэг байж буцаагаад төрийн данхар бүтцээ танахгүй бол ямар хэрэг байна аа аан
-
МОНГОЛ (April 10, 2017 1:47:38 pm )
BUGDEEREE HYATADIIN MALCHIN ESVEL GUDAMJIND NAIMAA CHENJ HIIVVEL HARIN TATVAR TULUHGUI YUM BISHII
-
МОНГОЛ (April 10, 2017 1:49:06 pm )
ESVEL 2018 ON HURTEL ARHI TAMHI ZARVAL HUGATSAA HOJIH HARAGDAJ BNA
-
зочин (April 10, 2017 1:49:38 pm )
Ялангуяа төрийн захиргааны байгууллага яамд агентлагын орон тоог 20-30 хувиар бууруулах хэрэгтэй өнгөрсөн жилийн мөн үеэс хийдэг ажил нь хэвээрээ байгаа боловч бүтэц нэрийн дор эрс өссөн байгаа шүү дээ тэгвэл тэр хэмжээгээрээ урсгал зардал тогтмол зардал ашиглалтын зардал хэмнэх боломж байгаа, төрийн өмчит алдагдалтай компаниудыг хувьчилах
-
зочин (April 10, 2017 1:54:52 pm )
onoo tetgeveriin nas yuu bolov ug ni tetgeveriin nasiig nemeed hereggui sh de, 55, 60 hurcheed tetgevertee orohgui suugaad l baival zaluuchuudaa haana ajil hii gej bodoj bga yum bol doo, tetgevertee garahgui baigaad l baival odoo ajilguidel ih bga deeree nemegdeed ajilguidel ter hemjeegeeree bur nemegdeh baih da
-
Irgen (April 10, 2017 2:25:24 pm )
Hadagalamjiin hyygiin tatvar het ondor baigaa yum bish yy. Zavaan yum aa.Mongold hyn amidrah bolomj baina yy.
-
sana (April 10, 2017 2:42:55 pm )
төрийн албыг цомхотгох хэрэгтэй 50 хувийг нь монголд ажил хийж байгаа хүмүүсий тал нь төрийн буюу төрлийн албанд байгаан бишүү
-
зочин (April 10, 2017 3:50:01 pm )
МАН татвараа нэмж ард иргэдыг сөхрүүлж байгаад саналаа авна гэж гордож бгаа бололтой,ёстой хуцваа? дараагын сонгцууль ч дөхөж бгаа шүү??????????та нар уйлах цаг чинь ирнээ гайгүй???
-
зочин (April 10, 2017 4:54:17 pm )
Уучлаарай энэ татвар улс орноо хегжуулэх татвар биш ман намын авилгачидыг тэжээх татвар энэ олон дэд сайдаас ахуулаад 60 70 тэрбумаар нь телж терийн албанд шургалсан луйварчидын цалин энэ хулгайч нарын цалин хангамжыг монголчууд хуухдийнхээ менгеер ч телж чадахаа байсан
-
зочин (April 10, 2017 5:01:49 pm )
Зөв зөв 100 аас дэнш сая төгрөгтэй хүнээс татвар ав мянгаас дээш малаас татвар ашатахуун импортлогчдос татвар сайн ав шатахууны 90 хувийг уул уурхайн гадны компани хэрэглэдэг гээ биз дээ гадны компанийг дэмжиж татаас өггөд байхдаа яадгийн архи тамхинаас бүүр их татвар ав гэмт хэрэгбагасаг харин энгийн иргэд жижиг аж ахуйн нэгжээс татвар бүү ав хөөрхий жаахан сэхэг
-
Anonymous (April 10, 2017 8:28:32 pm )
тээврийн хэрэгслийн татварыг 2018-01-01 нээс гэсэн санагдаж байна.Бас татвар нь ч бага байсан.Машины чэнжүүдийн захиалгаар хийсэн юм бишүү
-
Anonymous (April 10, 2017 10:03:21 pm )
100 saiaas deesh
-
Anonymous (April 11, 2017 3:30:00 am )
saihan tsag udaxgui irehnee
-
irgen (April 11, 2017 5:40:37 pm )
Ehe Tor Mongolin ard tymniig doromjilj, gadniihnii erh medeld oruulj zaashlaad yndesnii ayulgui baidald ayultai hor noloo uchruulah gej baina, argaa barsan irged gadagshaa garch zarz hiine, mongold malchid l yldej, baylagtaigaa gadniihnii gart oroh zag oirtoj baigaa um baina.
-
ззочин (April 14, 2017 1:12:52 pm )
Ардын нам гарсан цагаасаа худал яриж олон жил идсэн усан мөнгөө ард түмнии нуруун дээр буулглаа Хаяанхярваа намаа хамгаалж мундаг яарилаа чи хонгориихныг бих юмииг өөриин ашигтайгаар эргүүлж хамуу тэмбүү гэж олон жил доромжилсон доо одоо яриад байгаа зүйлчин үнэн худал хоёр нь тун удахгүй баталгдна тэгээд чи үнэн худал хоёрииг ард түмэн мэдэх байлгүй хонгорыг яаж хүнд байдалд оруулж доромжилж байлаа өөриигөө болон намаа хамгаалах гэж нөхөрииг золоосолж болхгүй шүү
18 Comments