antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2017 4 comments

Засаг даргын санаачилгаар “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аян эхлүүллээ

нийтлэсэн Admin


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар Сургуулийн өмнөх насны хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, уламжлал ёс заншлаа дээдлэн байгаль дэлхийгээ хайрладаг болгох зорилгоор “Хүн болох багаасаа” хүмүүжлийн нэг сарын аяныг эхлүүллээ. Аянд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын насны 96 байгууллагын хүүхдүүд, багш, арга зүйч, эрхлэгч, эцэг эхчүүд хамрагдах юм. Аяныг монгол ахуй зан заншил, хүүхдийн хүмүүжил, багшийн хөгжил, хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн гэсэн үндсэн чиглэлүүдээр 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 06-ны хооронд зохион байгуулна. “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аянд хамрагдаж байгаа цэцэрлэг бүр байгууллагын онцлогт тохируулсан ажлыг санаачлан хэрэгжүүлэх, багш нарын дунд хүүхдийн хүмүүжлийн талаар илтгэл зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх юм.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • МАШ САЙХАН (April 06, 2017 4:13:15 pm )

    арга хэмжээ байна. ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. ИРЭЭДҮЙ ХОЙЧ МААНЬ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.

  • Зочин (April 06, 2017 9:10:23 pm )

    Манай дүүрэг маш олон хүн амтай нийслэлийн бас томоохон дүүрэг Цэвэрлэх байгууламж болон тэр хуучин бой хавийн газрын үнэрийг дарчих юм бол сайхан болноо Энэ дээр нийсэлийн болон дүүргийн засаг дарга нар хамтраад ажиллавал нэн шаардлагатай байна Мөн дүүргээс сонгогдсон гишүүд нар, Тэр учрал гэж нэг нөхөр баахан л юм ярисан сүүлийн үед алга шүү

  • Зөв (April 06, 2017 9:12:35 pm )

    Амжилт хүсье үр хүүхдүүд иргэд маань жаргалтай байвал сайхан. Дүүргийнхээ засаг даргад амжилт хүсье Зоригт

  • зочин (April 07, 2017 3:26:44 pm )

    Миний хүүхдүүд байна

antalya rent a car